Saturday, February 27, 2010
Өмнөговь аймаг Ханхонгор сум
Friday, February 26, 2010
Монголчууд ноолуураа хятадуудаас эргүүлэн худалдаж авч байна
Хөнгөн зөөлөн, эрхэмсэг тансгаараа гайхагдсан ноолуурын хэрэглээ дэлхийн хэмжээнд нэмэгдэж байна. Дэлхийн гангачууд энэ жил цастай өвлийн жаврыг халхлах хөнгөн дулаан хувцсанд ноолуурыг нэрлэж байна. Энэ бол ноолуурын салбарынханд алдаж болохгүй агшин. Гэтэл манай улсын ноолуурын салбарынхан түүхий эдийн хомсдолд ороод байна. Хавар, зун 20 мянган төгрөгт ч хүрэхгүй байсан ноолуурын үнэ тэнгэрт хадаж 40 мянгын босго шүргэжээ. Алс холын бодол суугаагүйн дээр хөрөнгө мөнгөний хомсдолоос болж ноолуураа нөөцөлж амжаагүй үндэсний үйлдвэрүүд түүхэндээ анх удаа түүхий ноолуурыг гадаадаас худалдан авч, “өл залгаж” эхэлжээ. Хэзээнээсээ хэтийг харж сурсан хятадуудаас монголчууд монгол ноолуураа эргүүлэн худалдан авч байгаагийн дээр алс холын Афганистанаас самнасан ноолуур оруулж иржээ. Одоогийн байдлаар манай улсад ноолуурын иж бүрэн үйлдвэрлэл явуулдаг 12 үйлдвэр, анхан шатны боловсруулалтын 20 гаруй, сүлжмэл бүтээгдэхүүний 30 гаруй үйлдвэр ажиллаж байгаа ажээ. Мөн Хятад, Өмнөд Солонгос, Тайваниас ээрмэл утас оруулж ирж, ноолууран хувцас үйлдвэрлэн, бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээл дээр ченжийн аргаар борлуулдаг 200 гаруй жижиг үйлдвэр байна. Ерээд оны эхээр цор ганцаараа байсан “Говь” комбинат араасаа энэ олон “дүү дагуулсан” нь монголын ноолуурын салбарт том давшил гарсан гэж дүгнэж болохоор. Гэвч энэ бол зөвхөн тооны хувьд өссөн үзүүлэлт юм. Ноолуурын салбарт чанарын болоод экспортын дэвшил огтхон ч гараагүйг хэдхэн тоогоор ишлэе.
3r horoolold neg oroo bair yaraltai zarah
Thursday, February 25, 2010
Намсрай бурханы тарни
1.zogiin bal zarna 952736332
Хятад интернэтийн хяналтаа чангатгажээ
Хятад улс интернэт хэрэглээний хяналтаа чангатгаснаар хүмүүс вэб сайт хийж, эрх авахын тулд холбогдох албаны хүмүүст хандахаас гадна хянагч, зохицуулагчидтай уулзаж, өөрийн бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой болжээ.
Эх сурвалж: http://sonin.mn/2010/02/25/%D1%85%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4-%D0%B8%D0%BD%D1%82%D0%B5%D1%80%D0%BD%D1%8D%D1%82%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8F%D0%BD%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%B0-%D1%87%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D1%82%D0%B3%D0%B0/
Tuesday, February 23, 2010
Bagsh shohoi avan sambar deer tomoos tom 1-iin too bicheed
8:02 PM 2/23 intel 945, Dual core 2.0
intel 945, Dual core 2.0
14:16 2/23 tanidag hundee tal uneeer ni kkkkkkkkk
Monday, February 22, 2010
Сүүлийн 24 цагийн дотор архи уугаагүй
Friday, February 19, 2010
Үхэхэд юу үлддэг вэ?
Thursday, February 18, 2010
Eh nyalhasiin tsusnii tasagt hevten emchluulj baigaa
Wednesday, February 17, 2010
2/18 Сайн байна уу,
13:52 2/18 Дэлхийн соёлын өвийн төвийн шинжээчдийг Монгол улсад 2010 оны 2 дугаар сарын 22-нд ирж, монгол дээл гэж юу болох, Монголчууд дээлээ нийтээрээ өмсдөг эсэхийг судлах зорилгоор Монголд ирэх тул шинийн 8 буюу 2010 оны 2 дугаар 22-ны өдөр Дээлтэй Монгол таныг дээлээ өмсөхийг уриалж байна. "Дээлтэй Монгол хөдөлгөөн" Цааш нь Дээлтэй монгол хүн бүхэнд дамжуулна уу.
14:16 2/18 Таны бодлоор Иргэний нийгэм гэж юу вэ?
Дэлхийн соёлын өвийн төвийн шинжээчдийг
4r bulgiin tsutai xun bna uu?
Tuesday, February 16, 2010
Таван жилийн дараа хятадууд Орос руу довтолно.
irj bui tiin urbagch hemeeh tumur bar
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Төмөр Барс жилд Тавилан заяа төөрөлгүй
Алсалж буй COW жилээ
Friday, February 12, 2010
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
АНУ-ыг тойрсон орнууд Оросын зэвсгээр зэвсэглэгдэж байна
Латин Америкт зэвсгийн нийлүүлэлтээрээр Орос АНУ-аас давлаа гэж Олон улсын стратегийн судалгааны нэр хүндтэй институт (IISS) илтгэлдээ өгүүлжээ. Оросын зэвсгийн ихээхэн хэсэг нь социалист Венесуэлд худалдагдсан байна. Мөн Бразили, Мексик, Перу, Колумби Оросоос зэвсэг авсан ба одоо Боливи, Урагвай, Эквадор Оростой зэвсгийн наймааны хэлэлцээр хийж байна. Венесуэл сүүлийн гурван жилд дөрвөн тэрбум ам.долларын зэвсгийг Оросоос авсан юм. Дээр нь Э-72 гэх 100 танк, пуужингийн "Смерч" системийн 72 цогцолбор авах хүсэлтэй байна. Ирээдүйд зенитийн пуужингийн системүүдийг тэд авах гэнэ. 2008 онд Латин Америк цэргийн технологи авах зардлаа бараг 59 тэрбум ам.доллар болгосон ба ойрын хоёр жилд Оросын зэвсгийн нийлүүлэл өснө гэж энэ илтгэлд өгүүлжээ.
Эх сурвалж http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=63692#0.2616223751605443
Юань дэлхийн нөөц валют болно
Тэрбээр Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод болсон Олон улсын эдийн засгийн бага хуралд үг хэлснийг Лондон хотноо гардаг Америкийн “Интернэшнл геральд трибюн” сонин мэдээлсэн байна.
Thursday, February 11, 2010
Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Хатуу өвөл харьж, урин хавар айсуй
Хүн хүндээ итгэхээ больжээ
HOOOOOOOOE 2-p sariin 8nd buh mongol hun
Butsaaj bolohgvi 3n zuil
Олон баяр давхцсантай холбогдуулан
Сүрэг мал чинь super тарган
Friday, February 5, 2010
Бямбын Ринчен
Бямбын Ринчен нь 1905 онд Хиагтад (одоогийн Алтанбулаг сум) төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв.
Хувилай хаан ба тал хээрийн Монголчууд далайд довтолсон нь

Эл довтолгооны тvvхийн бvдэг зєргєєр мєшгих явцад сонирхолтой мэдээ занги цєєнгvй таарч байна. Ялангуяа цэрэг- улс тєр, дипломатын уян хатан бодлого, Японы арлууд руу довтлох болсон шалтгаан, олон улсын цэргийн хамтын vйл ажиллагааны талаар цуглуулсан зvйлсээ уншигчидтай хуваалцах нь холоос ирсэн хvнээс vг сонсох дуртай манай уншигчдад сонин байж мэдэх юм.
Уруулаан буд бүсгүй минь
Тэр ганцаараа байсан
Ардын Хатанбаатар Магсаржав
Ардын Хатанбаатар Магсаржав одоогийн Булган аймгийн Хутаг-Єндєр сумьш нутаг Євєр цагаан бургаст гэдэг газар 1878 оны 4-р сарын 10 нд ядуу тайж Сандагдоржийн ууган хvv болон тєржээ. Магсаржавын євєг дээд нь голдуу цэргийн гавъяаны гvн цолтой хvмvvс байв. Магсаржав бол 7-р vе юм.
1903 оны орчим эцгийн гvн хэргэмийг Магсаржавт залгамжлуулахаар дээш айлдсан боловч элдвээр хяхагдан хойшлогдож байгаад залгамжлав. Нутгийн олон Магсаржавыг ажилд сайн, шулуун зантай олон vггvй тєлєв, эрэмгий зоригтой морь, бєхийн цол сайхан дууддаг дуунд дуртай хvн байсан гэж ярьдаг. 1905 оны 7-р сард дээд газраас зарлиг бууж язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилжээ. Ийнхvv Магсаржав 27 настайдаа анх удаа тєр улсын хэрэгт гар бие оролцохоор алс газар зорив.
Жанжин Сүхбаатар
Д.Сүхбаатар (1893-1923)
МАХН, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч монгол ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатар 1893 оны 3-р сарын 2-нд тэр үеийн Маймаа(одоогийн Амгаланбаатар) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулганд тусалдаг байв. Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байсангүй. Иймээс Д.Сүхбаатар бага насандаа сургуульд сурч чадсангүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд зайсан С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгаж байв.
Д.Сүхбаатар 19 настайдаа Монголын хаант улсын цэргийн албанд дайчлагдан цэргийн дарга нар бэлтгэх сургуульд суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болсон байна. Энэ үеэр Д.Сүхбаатар Их хүрээний ядуу ард Нэмэндэйн охин Янжмаатай айл гэр болжээ. Д.Сүхбаатар цэрэг эрстэй итгэмжит сайн нөхрийн ёсоор харилцаж, цэргийн эрдэм эзэмшихэд нь туслахыг туйлаа эрхэмлэдэг байлаа. Иймээс цэргүүд Д.Сүхбаатарыг чин чин сэтгэлээс хүндэлдэг байснаар үл барам түүний удирдлагаар тэмцэлд эрслэн босч байв.
Москва пуужингийн довтолгооноос хамгаалах олон улсын нэгдэл байгуулахыг үгүйсгэхгүй байна
Вашингтонтой хамтран пуужин дэлгэрүүлэх эрсдлийн үнэлгээ хийсний дүнд пуужингийн довтолгооноос хамгаалах олон улсын нэгдэл байгуулахыг Москва үгүйсгэхгүй байна. ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков “Оросын дуу хоолой” радиод жич өгсөн ярилцлагадаа энэ тухай дурдсан юм. Кремль дэлхийд пуужин дэлгэрүүлэх эрсдлийг хамтран үнэлэхийг бүр өнгөрсөн жил Цагаан ордонд санал болгосон юм. АНУ-ын шинэ засаг захиргаа засгийн эрхэнд гарсан болохоор ийм ажил явуулахад муугүй нөхцөл бүрдсэн гэж Орос улсын удирдлага үзэж байна. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Польш, Чехид пуужингийн довтолгооноос хамгаалах гурав дахь байршлын бүрэлдэхүүн хэсгийг байрлуулах төлөвлөгөөг дахин судална хэмээн мэдэгдсэн нь дээрх найдвар намар улам бэхжсэн юм.
ОРОС МОНГОЛЫН ЦЭРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО
ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн хуягт танкийн албаны дарга, хошууч генерал В.Р.Коновалов, ЗХЖШ-ын даргын орлогч, Ар талын газрын дарга, бригадын генерал Н.Наран-Очир нараар удирдуулсан орос, монгол цэргийн авто хуягт танкийн мэргэжлийн офицерууд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид зочлон тус ангийн авто хуягт танкийн байдалтай танилцав.
Хятад улс заналхийлэл болно гэж Энэтхэг үзэхгүй байна
Хятад Энэтхэгийн эсрэг: Өрсөлдөөн дайнд хүргэх үү?
Хүйтэн дайн бүр өөрийн гэсэн шинж тэмдэгтэй. Хятад ба Энэтхэгийн Аруначал-Прадеш мужийн нутаг дэвсгэрийн дунд түрэн орсон Гималайн нурууны хэсэгхэн газарт тэр нь харуулын цэргийнхний үлдээсэн шар айргийн хоосон шил, тамхины иш зэрэг ердийн зүйлээр илэрнэ. Тэр өндөр ууланд хоёр орны харилцан тохиролцож чадахгүй байгаа хилийн шугамыг Энэтхэг, Хятадын армиуд манаж байна. Тэр тогтоогдон тодорхойлогдоогүй хилийн зурвасын шөнийн харуулын цэргүүд ул мөрөө үлдээнэ. Хоёр орны хооронд харилцаа сайн байгаа үед тэдний тэр мөрийг хог гэж нэрлэнэ. Харин байдал хурцдаад ирэхээр тэр мөр нь албан ёсны илтгэлд “хилийн түрэмгий маналтын ул мөр” гэж тэмдэглэгдэх аж. Хэдийгээр шууд сөргөлдөөн байхгүй ч энэ хоёр том гүрний харилцаанд хурцатмал байдал өсч байна.
ДАМБИЙЖАЛЦАН БУЮУ ЖА ЛАМ
Үүнийг бичсэн Юрий Николаевич Рерих бол дорно дахин судлалаар нэвтэрхий мэргэшсэн, монголч, түвдэч гарамгай эрдэмтэн юм.
Тэрээр алдарт зураач, их сэтгэгч эрдэмтэн, эцэг Н.К.Рерих, судлаач, зохиолч эх Е.И.Рерих нарынхаа зохион байгуулсан Төв Азийн экспедицийн бэлтгэл хангахаар 1927 оны үеэс Улаанбаатарт жил гаруй байхдаа Монголын хэлийг тун сайн сурч амжжээ.
Тэдний Төв Азийн энэ алдарт экспедицийн Монголооо Түвэд орох зам Жа ламын хүрээ бэхлэлтийн ойролцоо өнгөрсөн бөгөөд түүний тухай цуурхал ч намжаагүй байсан цаг. Үгүй болоод 6 жил ч болоогүй байсан Жа ламын дээрмийн бүлэгтэй хувь заяаны эрхээр холбоотой байсан монгол, түвэд, лам, хар янз бүрийн хүнээс Жа ламын үйл ажиллагаа, зан байдлын тухай бодитой мэдээ баримт ихээхэн цуглуулсан байна.
Түүний бичсэнээр Жа ламын үйл ажиллагаа тоймгүй олон янз, үзэж харсан газар орон нь ч маш уудам тул түүний амьдралын тухай элдэв эрээн бараан мэдээ сэлтийг нэгтгэн тунгаах тун хэцүү байжээ.
ДАМБИЙЖАЛЦАН БУЮУ ЖА ЛАМ