Tuesday, February 16, 2010

Таван жилийн дараа хятадууд Орос руу довтолно.

Сүүлийн 10 жилд БНХАУ ын цэргийн номлол эрс өөрчлөгджээ. Өмнө нь болзошгүй аюулаас сэргийлэх, батлан хамгаалах тактиктай байсан бол харин одоо цомхон бүтэцтэй болж орон нутгийн хэмжээний жижиг сөргөлдөөний үед довтлох тактик баримтлах болжээ. Дэлхийн хамгийн том зэвсэгт хүчин –Хятадын ардын чөлөөлөх арми 5 саяас 2,5 сая хүртэл цомхотгол хийжээ. Хятадын арми зэвсэгээ шинэчилж байгаа. Өнөөдөр Хятадын армийн 80 хувь нь оросын зэр зэвсэгээр хангагджээ. Сүүлийн хэдэн жилийн турш өрнөж байгаа хятадын цэргийн шинэчлэл нь үндсэндээ байлдааны өндөр чадвартай хамгийн өндөржүүлсэн дээд зэргийн зэвсэг, техникээр хангагдах явдал юм. Офицеруудын тоог цөөлж, тэдний гүйцэтгэдэг байсан үүрэг доод тушаалын хүмүүст ноогдсон байна. Хятадын ардын чөлөөлөх армийн нийт цэргийн 30 хувь нь Хятадын Коммунист намын гишүүн байна гэж хуулинд заасан юм. Зарим цэргийн ангиудад энэ тоо 40 хувьтай байна. 1969 онд хятадын Жэньминь Жибао сонинд “Энэ арми үргэлж аймшиггүйгээр урагшилж, ямар ч дайсанд дийлдэлгүй ялалт байгуулна. Хятадын Ардын чөлөөлөх арми улс орондоо ялалт байгуулсан хойно ангит нийгэм оршин тогтнож байсан цагт, дэлхийд империалист тогтолцоо оршин тогтнож байх л юм бол тулаанд үргэлж бэлэн байх ёстой. Үүнд ямар ч эргэлзээ тээнэгэлзэл байж болохгүй. Хүнд хүчир ажил, үхэлээс айх хэрэггүй.Бид Тайванийг чөлөөлнө ” гэсэн дарангуйлагч Мао Зэ Дуны гэрээслэлд үнэнч хэвээр байгаа юм. Хятадууд цэргийн технологийн хувьд америкаас 15-аас 20 жилээр хоцорч байна. Хятадууд цэргийн технологийн хөгжлийн хувьд АНУ-ыг гүйцэж чадахгүй гэдэг нь илэрхий. Харин Хятадын ардын чөлөөлөх армийг Оросын зэвсэгт хүчинтэй харьцуулах юм бол хэд хэдэн давуу талтай байгаа юм. Хятадын арми албан хаагчдын бүрэлдэхүүний хувьд илүү, тулалдах чадвар сайтай. Хятадын арми оросын хамгийн сүүлийн үеийн зэвсэг техникээр бүрэн хангагдсан гэдгийг оросын албаны хүмүүс ч нотлож байгаа юм. Орост үйлдвэрлэсэн сүүлийн үеийн техникийг худалдан авахад зориулж БНХАУ жилд 30 тэрбум доллар зарцуулж байгаа. Албан бус мэдээгээр бол энэ тоо 45 тэрбумд хүрдэг байна. Цэргийн хүчин чадлын хувьд хятад улс хөрш орнуудаа ч араасаа дагуулахгүй болжээ. Энэ нь хөрш орнуудынх нь сэтгэлийн зовоох болжээ. Алс дорнодын геополитикийн талбар дээр хятадын эртний өрсөлдөгч Япон улсын парламент үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж “өсөн нэмэгдэж байгаа хятадын заналхийлэлд” сөргүүлэн батлан хамгаалах бүтэц бүрэлдэхүүнээ эрс нэмэгдүүлэхээр болжээ. Хятад улс хил залгаа бүх газар нутагтаа маргаан шалтаг гаргаж маш “ухаалаг” түрэмгийлэх бодлого явуулж байна. /Сүүлийн 40 жилд Тайваний талаар баримтлах хятадын бодлого өөрчлөгдөөгүй. Тайвань бол хятадын газар нутгийн нэг хэсэг гэж үздэг юм./ Тэгвэл хил залгаа зэргэлдээх бүс нутагт янз бүрийн тактикийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа юм. Гималайн уулын бэлд байдаг 35 сая хүн амтай Балба улсад маоистууд хэд хэдэн удаа иргэний дайны босгон дээр авч ирж байлаа. Монгол улс хятадын хувьд ямар заналхийлэл учруулж чадахгүй. Энэ хоосон тал газар материаллаг байдлын хувьд сонирхолтой бус, харин зөвхөн Оросын Сибирь, Алс Дорнод руу довтлох түшиц газар нь болох юм. БНАСАУ-д байгаа коммунист дэглэм нуран унах, эсвэл хойд солонгосчууд цөмийн зэвсэг хэрэглэх заналхийлэл гарч ирвэл хятадуудад эзлэгдэж магадгүй. Хойд Солонгост эмх замбаараагүй байдал үүсэх нөхцөлд энэ улсятэнэ цөмийн зэвсэгтэй гэдэг шалтагаар хятадууд хяналтандаа авч мэдэх юм. Саяхан АНУ Тайванд хандан 15 тэрбум долларын зэвсэг худалдан авахыг санал болгожээ. Европын ардчилагчид Гитлерийн Германд 1941 оноос өмнө Төв Европын газар нутгийг өөрийн болгоход нь дэм болж байсан шиг алдааг АНУ гаргаж байгаа юм. Германы шунал хөдөлсөн хойно түүнийг зогсоох ямар ч боломжгүй байсан юм. Тайванчууд ямар ч зэвсэг худалдан авсан хятадын цэргийн машиныг зогсоож чадахгүй юм. Хятадууд Тайванийг өөрийн болгох асуудал аль хэдийнэ урьдчилан шийдэгдсэн, зайлшгүй зүйл юм. Америкчууд Хятадыг ямар ч хамаагүй дайнд татан оролцуулах нь өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа заналхийлэлийг бууруулах ашигтай. Америкчууд Тайвань аралыг золиослох нь гарцаагүй. Тайвань бол америкийн стратегийн эцсийн зорилго биш. Хятадыг Энэтхэг, эсвэл Оростой мөргөлдүүлэх нь АНУ ын зорилго бөгөөд хятад луугийн хүчийг бууруулна гэж найдаж байгаа юм. Тайвань руу довтлох бүх хууль зүйн үндэслэл БНХАУ-д байгаа юм. 2005 оны эхээр Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн их хурал “үймээнтэй арлын эсрэг” хүч хэрэглэж болох тухай хууль баталжээ. Энэ хуулийг нэгэн дуугаар баталсан юм. Ямар тохиолдолд БНХАУ Тайвань аралын эсрэг хүч хэрэглэж болохыг “хэрвээ энхийн замаар нэгтгэх бүх нөхцөл, хүчин чармайлт талаар болох юм бол” гэж тодотгосон заалт оржээ. Гэвч хятадыг бие барих нэг хүчин зүйл байгаа. 1951 онд АНУ, Австрали, Шинэ Зеланд улсын дипломатууд Азид хятадууд түрэмгийлэл, хүчирхийлэл үйлдвэл хамтран цэргийн ага хэмжээ авна гэсэн гэрээг байгуулжээ. Хятад улс дотороо үймээнтэй, цөмийн зэвсэггүй байх үед энэ гэрээ байгуулагдсан юм. Харин одоо холбоотонууд орчин үеийн хүчирхэг хятадын эсрэг тэмцэх нь юу л бол? Хятадын зэвсэгт хүчний чанарын ахиц, дэвшил нь ойрын 10 жилд Оросын хувьд хамгийн том заналхийлэл нь юм. Ирэх хэдэн жилд Хятадууд газар нутгийн хувьд хилийн маргаантай асуудлыг шийдэх бөгөөд Орос руу довтлох нь цаг хугацааны асуудал болжээ. Орос улс Хятадын эсрэг цөмийн зэвсэг хэрэглэнэ гэсэн сүрдүүлэг ч хятадуудыг зогсоож дийлэхгүй. Зөвлөлт Холбоот улс цөмийн зэвсэгтэй байсны дараа хятадууд хэд хэдэн удаа өдөөн хатгалт хийж байсан билээ. Хятадууд ч өөрсдөө цөмийн зэвсгийн их нөөцтэй гэсэн мэдээлэл байдаг. Хятадууд Оросын алс дорнодын газар нутагт зүгээр ч нэг санаархаж байгаа хэрэг биш. 1856-1860 оны хооронд хар тамхиний дайнд Англи, Францчууд хятадыг бут цохисоны дараа алс дорнод Оросынх болсон юм. Хаант Орос улс дайны дараах бялуу хуваалтанд зальжинаар оролцож 1861 онд Владивосток тэнгисийн боомтыг байгуулж байсан түүхтэй. 20-р зууны 40 өөд оны сүүлээр Хятадууд дотоод асуудлаа шийдэж, Гоминьдан намынханыг Тайвань руу хөөсний дараа коммунист намын удирдлага доор хүчээ зузаатгаж эхэлсэн юм. Хятад улс хил залгаа бүх улс оронтой газар нутгийн маргаан хийж зөрчил үүсгэжээ. 1969 онд Зөвлөлт Хятадын хилийнн Уссури голын орчимд, Казахстанд Жаланашколь нуурын ойролцоо мөргөлдөөн болжээ. Солонгос, Бирмийн иргэний дайнд хятадын арми оролцсон нь хөрш орнуудынхаа хувьд түрэмгийлэл хийж болзошгүй гэсэн дүгнэлт хийхэд хүргэжээ. 2005 онд Орос Хятадын зэвсэгт хүчнийхэн Шаньдунд хамтарсан хээрийн сургууль нь олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дамжуулснаар алан хядах ажиллагааны эсрэг чиглэсэн гэх боловч үнэн хэрэгтээ Тайвань аралыг эзлэх бэлтгэл нь байлаа. Оросоос зэвсэг худалдан авахын өмнө Оросын зэр зэвсэгийн хүчин чадал, боломжийг судлах нь хятадуудад сонирхолтой байсан юм. Орос-Хятад улс мөнхийн түншүүд гэдэг тунхаглал нь үнэндээ маш гэнэн хэрэг. Оросууд дорно зүгийн хүчирхэг хөршийнхөө өмнө гар хоосон сууж байгаатай адил. Оросууд зэвсэгт хүчнээ шинэчлэх, шинэ сургалт хийхэд хэдэн жилийн хугацаа байгаа бөгөөд хэрвээ үүнийг хийж чадахгүй бол Оросууд газар нутгийнхаа гуравны нэгийг алдаж болзошгүй юм. Дэлхийн түүхэнд цэргийн хамтарсан сургуулийг нэг талаас холбоотон орны хамтын ажиллагаа, нөгөө талаас тагнуулын арга хэмжээ болж байсан хэд хэдэн тохиолдол гарч байсан юм. Ийм ойлголт 20-р зууны эхээр амьдралд илүү нэвтэрч эхэлсэн юм. Дэлхийн 2-р дайны өмнө ЗХУ, Гитлерийн Герман хамтарсан хээрийн сургууль хийж, энэ үеэр германчууд Улаан Армийн цэргийн тактикийг судалсан юм. Орост өөрчлөн байгуулалт эхэлсэнээс хойш Орос, АНУ ын цэргүүд “Торгау” гэдэг үгээр кодлоглдсон 6 удаа хамтарсан хээрийн сургууль хийсэн байна. Цэргийн хээрийн сургууль Германд, тэр ч бүү хэл Москва хотоос холгүй газар хийгдэж байжээ. Энэ бүхнийг тагнуулын ажиллагаа гэж үзэж болох юм. Цэргийн сонгодог тагнуулын ажиллагаа системтэй, удаан хугацааагаар явагддаг бол хамтарсан цэргийн хээрийн сургууль бол зөвхөн түүний нэг үзэгдэл юм.





Цэргийн мэргэжилтний тайлбар





Улс төр цэргийн хүрээлэнгийн удирдагч, ОХУ ын Цэргийн академийн сурвалжлагч гишүүн профессор Цыганок Анатолий Дмитриевичийн хэлснээр бол хятад улс 15 жилийн дараа Оросын хувьд хамгийн аюултай дайсан нь болох юм. ЗХУ задарсан шиг хэрвээ Коммунист хятад улс бутран задрах юм бол хэд хэдэн тусгаар тогтносон улс болох юм. Шинээр тусгаар тогтсон улсууд хөрш зэргэлдээ оронтойгоо газар нутгийн маргаан үүсгэж болох юм. Киргиз, Узбекистанд өнгөт хувьсгал гарсаны дараа Хятадын хамгийн тогтворгүй муж бол Шинжаан Уйгарын өөртөө засах орон болсон юм. Шинжаан Уйгарын хүн амын 25 хувь нь узбек, 25 хувь нь уйгар мусульманчууд юм. Оросууд хятадтай цэргийн хээрийн сургууль хийж, тэр тусмаа стратегийн бөмбөгдөгч онгоцныхоо сүр хүчийг гайхуулах нь Оросын үндэсний эрх ашигт үл нийцэх юм. Оросын гадаад бодлого барьж байгаа удирдагчид алсын хараагүй байгаа юм. Тэд өнөөдөр мөнгийг эрхэмлэхээс илүү Хятадуудтай нүүр тулах үр хүүхүүдүүийнхээ ирээдүйг бодохгүй байна. Орос улс хятадуудад хоёр нөөц хөдөлгүүртэй нисэх онгоцоо бөмбөгдөж байгаа юм. Ийм онгоцыг одоогоор Оросоос өөр хэн ч ийм онгоц үйлдвэрлээгүй. Цэргийн зэр зэвсэг нийлүүлэгч худалдааны дараа янз бүрийн сэлбэгээ худалдаж бизнесээ өргөжүүлэхийг л бодож байгаа юм. 60-аад оны үеэр ЗХУ ын мэргэжилтнүүд 5 сая хүний бүрэлдэхүүнтэй хятадын Ардын чөлөөлөх армийн эсрэг хэрхэн няцааж чадах вэ гэдэг туршилтыг хийсэн юм. Зөвлөлтийн буудлагын ангийнхан хятадын армийн дайралтыг зогсоох боломжгүй гэдэг нь нотлогдсон юм. Хэрвээ хятадтай ямар нэгэн томоохон мөргөлдөөнд орвол цөмийн зэвсэг хэрэглэх нь үр дүнтэй гэж дүгнэлт хийжээ. Оросын гадаад яам, Ерөнхий штабын баримтлаж байгаа бодлого нь хамгийн аюултай дайсантайгаа зөвшилцөж эвлэрэх, нөхөрлөх явдал юм. Энэ чиглэлээр Шанхайн хамтын ажиллагааны байгуулагад ОХУ ажиллаж байгаа. Энэ байгуулагад ирээдүйд Иран, Энэтхэг, Пакистан, Монгол улс гишүүнээр элсэх юм. Хятад улс Оросын алс дорнодыг зугуухан эзлэх бодлого хэрэгжүүлж Кунзийн хэлснээр “ хэрвээ хүчээр болохгүй бол ухаан залиар асуудлыг шийд” гэсэн үгийг мөрдлөгө гаргажээ. Үүнийг ч бид Алс Дорнодод ажиглаж байна. 2005 онд Шандунд болсон цэргийн хээрийн сургуулийн үеэр оросын мэргэжилтнүүд хятадуудын штабын газрын зургийг харжээ. Энэ зурагт Сибирь, Казахстан, Дундаж азийг шараар будсан байжээ. Энэ бүх газар нутгийг хятадууд одоогоос 300 жилийн өмнө алдсан гэж үздэг юм.


Эх сурвалж http://chiniih.miniih.com/index.php//home/post/900
www.miniih.net

No comments:

Post a Comment