Wednesday, December 22, 2010

Цонхон дээрх Автобусны тасалбар

Автобус унаагаар нааш цааш зорчиход хааяа нэг том оврын автобусны кондуктур билет тасалдаг билээ. Энэ билет нь онолын хувьд хатуу тогтоогдсон А цэгээс Б цэг хүртэл хэвшсэн нэг үнээр тээвэрлүүлэлтийн үйлчиилгээ авхад хэрэглэгдэх эрхийн цаас бөгөөд Автобус компаниасаа шалтгаалж өөр өөр өнгөтэй байх боловч хэмжээний хувьд яг нэгэн хэвийн байдаг. Автобусны тасалбарыг хүүхдэд насанд хүрсэн хүмүүс гэсэн хоёр хоорондоо өөр хэлбэр үнэ өртөгтэй байна. Харин нэг удаа өглөө автобусаар ажил руу зорчиж байхад бидний нүдэн, чихэнд байнга биш ч хааяа нэг тааралдаад байдаг нэгэн сэдэв сөхөгдлөө.

Tuesday, December 21, 2010

Wednesday, December 15, 2010

Судалгаа гэдэг сонирхолтой ажил шүү.


Судалгаа гэдэг их сонирхолтой ажил шүү. Дамаа нийгмийн судалгаа онцлог нь юу гээч Монгол зон олны амьдралын хэв маягийг бүгдийг нь мэдрэх боломж олгодог. Айл болгонд орход өөр өөр зан араншинтай, амьдралтай, хүмүүс таарна. Тэдний цай тавагны идээ бүгд өөр өөрийн амьдралын хэв маягийг тодорхойлдог. Давстай давсгүй цай, тухтай тухгүй орчин, ухаалаг ууртай ах эгч дүү нар гээл бүгд л цаанаа өөр өөр өнгөтэй. Өөр ажилтай, өөр өөр үзэл бодолтой. Хэзээ ч уйдахааргүй ертөнц гэвэл хүний ертөнц байхдаа байнга л хувьсан өөрчлөгдөж тэр гэхийн тэмдэггүй юм шиг санагддаг. Тэдэнтэй тодорхой нэг сэдвээр нарийвчлан ярьхаар яг л найз нөхөр шиг санагдана тэгээд өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрдөг.
Ямартаа ч би Монгол улсмашинаар аялалааынхаа 21 аймаг хотоор чиглэлийн автобус, микро, вагон, онгоц, байгууллагын одоо үнэхээр сэтгэл хангалуун байна. Над шиг азтай хэдэн хүн байдаг бол Монгол Улсын Иргэн 2 сая 700 мянган хүнээс 21 аймгаа үзээд түмэн ардынхаа төлөөлөлтэй уулзаад ярилцаж үзсэн хүн. Бас нутаг орны онцлог, хүн зоны зан заншилийг нимгэн ч гэсэн сонирхосон хэдэн хүн байдаг бол. Гэхдээ миний орчин тойронд Монгол улсын бүх сумдаар явсан хүмүүс цөөн бус байна шүү яа тэдний хажууд бол би ч бага хэрэгээ. Тэдэн шиг бүх сумдаараа ороод үзвэл ямар гоё бол. Яг л Бадарууган, Алтай гишүүд шиг олон газраар явах юмсан.

Tuesday, December 14, 2010

ТҮК-ийнхэн замын хальтиргаа үүсгэх юм аа

Уул нь цас ороод явган хүний замын хальтиргаа арилаад овоо болоод байсан юм хэд хоног тааваараа нэг санаа амар алхаж байсан чинь яав! Зам цэвэрлэгэлээний ангийхан өнөөдрөөс эхлээд цасыг нь нүдээд эхэлдэг байгаа яаж байна аа эд чинь халтиргаа үүсгээд цастайгаа байвал гутланд жирэгтэй байсан юм даа гэж бодоод тэднийг цохиод, хүрз жоотууг нь хугалмаар санагдавч тэрүүхэндээ хулчгар болхоороо ч тэр үү хараагүй дүр үзүүлээд хажуугаар нь гарлаа.

Үглээд үглээд нэмэргүй улс юм аа

За ойрд хүйтрээд айгүй байна шүү. Чанга чанга дамаа сүүлийн хоёр өдөр ёстой хайрахыг нэг үзүүлж өгч байна аа. Ямар сайндаа амнаас гарсан уур газарт хөлдөөд унахыг харах вэ? дээ, ээ бурхан минь гэж. Гэхдээ яах вэ? хүн юм гэсэндээ орчин тойрноо харах сөхөөтэйгээл явж байна. Өнөөдөр Баянбүрдийг буудлаас автобусанд суух санаатай алхсан чинь нар арай л өөр тод тусаад байх шиг санагдаад болддоггүй ээ. Тэгхээр дотроо эргэцүүлж бодлоо уул нь өвөл гэдэг чинь дэлхий гэж гараг нарныг тойрон эргэх явцдаа ойртож холддог гэсэн. Ойртхоор нь зун, холдхоор нь өвөл болдог гэж хаанаас ч билээ сонсож байсан нь санагдаад гэрэл хурц тусаж байхыг бодвол арай нар ойртчихсан юм биш байгаа тэгвэл <

Saturday, December 11, 2010

Хүүхдийн эрхийг хаана ч тунхаглаж болно

Долоон буудлын эцсээс сургуулийн буудал явах замдаа ганцаараа яваа тохиолдолд лав уйтгарлахгүй юм шиг. Сая хэд хоногийн өмнө тэр хавиар явсан чинь харин хүүхдийн эрхийг бүгдийг нь зурагт тайлбараар дүрслээд оруулчихсан байна. Энэ зургийг үндэсний арга хэрэглэж зурсан нь надад их таалагдсан. Дээхэн үеийн эрээн авдар, сургуулийн ханан дээр байдаг зураг шиг санагдсан. Шал дэмий шохойдсон шохойдоогүй хашаа байснаас энэ их хэрэгтэй харагдсан шүү. Гэхдээ энэ хашаа гэсэн талбайг зөвхөн хүүхэд, гэр бүл, хүн ардын сайн сайханы төлөө ашиглавал ч тустай л хэрэг. <

Friday, December 10, 2010

Нүүрсний утаа боргилсон

Нүүрсний утаа боргилсон Хотын хороололд тєрсєн би Утаат энэ хотоо Єлгий минь гэж боддог Хар утаа суунагласан Гэр хорооллоо ширтээд Цэлгэр сайхан хотоо Сэтгэл бахдан харахад Yлээж байгаа утаа нь Yнэртээд ч байгаа юм шиг Уугьж байгаа нvvрс нь Утаад ч байгаа юм шиг Эрэвгэнэж хамар хорсоход Элэг зvрх минь хордож Хорсож гарсан нулимс Хоёр нvдийг минь бvрхдэг

Wednesday, December 8, 2010

Авилга, хахуулиар биш,

Авилга, хахуулиар биш, Авъяас чадвараараа Аз жаргалаа олж авдаг тэр нийгмийг чи хүсч байна уу? Тэгвэл Өнөөдрөөс бас Өөрөөсөө эхэл! Өнөөдөр 12-р сарын 9. Олон Улсын Авлигын Эсрэг Өдөр! Авилга, Шударга бус байдлын эсрэг байгаа бол энэ текстийг Facebook статус дээрээ байрлуулаарай!

Олон Улсын Авлигын Эсрэг Өдөр!

Өнөөдөр 12-р сарын 9. Олон Улсын Авлигын Эсрэг Өдөр! Авилгаар биш, Авъяас чадлаараа аз жаргалаа олж авдаг тэр нийгмийг чи хүсч байна уу? Тэгвэл Өнөөдрөөс бас Өөрөөсөө эхлье! бид энд байна http://www.facebook.com/pages/Global-Youth-Anti-Corruption-Network-Mongolia/159076497470908 хамтдаа Өөрлөе!

Tuesday, December 7, 2010

Хэрвээ хэзээ нэгэн цагт

Хэрвээ хэзээ нэгэн цагт нэг хєгшин сахалтай євгєн гэрт чинь дайрч орж ирээд чамайг уутанд хийгээд хаашаа ч юм авч явбал битгий гайхаарай. Би євлийн євгєнд шинэ жилээр чамайг бэлгэнд авахыг хvссэн юм сахалгүй байвал хүний наймаа шүү шууд хөөгөөд гаргаарай.

Thursday, December 2, 2010

Сүүлийн 24 цагийн дотор архи уугаагүй, өмнө нь шарлаж байгаагүй

Сүүлийн 24 цагийн дотор архи уугаагүй, өмнө нь шарлаж байгаагүй 4-р бүлгийн цустай хүн байвал 1 жил 1 сартай охинд цусаа өгч буян болоочээ. харилцах утасны дугаар 99121218 шүү. мессенжер листнийхээ бүх хүнд явуулвал энэ охин амьдрах магадлал өчүүхэн ч атугай нэмэгдэнэBookmark
Сүүлийн 24 цагийн дотор архи уугаагүй, өмнө нь шарлаж байгаагүй....gej ehelsen ene zar ungursun nodningiin zar yum bna shuu humuusee bitgii tsaash ni damjuulaarai hereggui yum bn aa say l medlee uuchlaarai