Wednesday, December 15, 2010

Судалгаа гэдэг сонирхолтой ажил шүү.


Судалгаа гэдэг их сонирхолтой ажил шүү. Дамаа нийгмийн судалгаа онцлог нь юу гээч Монгол зон олны амьдралын хэв маягийг бүгдийг нь мэдрэх боломж олгодог. Айл болгонд орход өөр өөр зан араншинтай, амьдралтай, хүмүүс таарна. Тэдний цай тавагны идээ бүгд өөр өөрийн амьдралын хэв маягийг тодорхойлдог. Давстай давсгүй цай, тухтай тухгүй орчин, ухаалаг ууртай ах эгч дүү нар гээл бүгд л цаанаа өөр өөр өнгөтэй. Өөр ажилтай, өөр өөр үзэл бодолтой. Хэзээ ч уйдахааргүй ертөнц гэвэл хүний ертөнц байхдаа байнга л хувьсан өөрчлөгдөж тэр гэхийн тэмдэггүй юм шиг санагддаг. Тэдэнтэй тодорхой нэг сэдвээр нарийвчлан ярьхаар яг л найз нөхөр шиг санагдана тэгээд өөрийн эрхгүй хүндэтгэх сэтгэл төрдөг.
Ямартаа ч би Монгол улсмашинаар аялалааынхаа 21 аймаг хотоор чиглэлийн автобус, микро, вагон, онгоц, байгууллагын одоо үнэхээр сэтгэл хангалуун байна. Над шиг азтай хэдэн хүн байдаг бол Монгол Улсын Иргэн 2 сая 700 мянган хүнээс 21 аймгаа үзээд түмэн ардынхаа төлөөлөлтэй уулзаад ярилцаж үзсэн хүн. Бас нутаг орны онцлог, хүн зоны зан заншилийг нимгэн ч гэсэн сонирхосон хэдэн хүн байдаг бол. Гэхдээ миний орчин тойронд Монгол улсын бүх сумдаар явсан хүмүүс цөөн бус байна шүү яа тэдний хажууд бол би ч бага хэрэгээ. Тэдэн шиг бүх сумдаараа ороод үзвэл ямар гоё бол. Яг л Бадарууган, Алтай гишүүд шиг олон газраар явах юмсан.

3 comments:

  1. шинэ үеийн социологичид мэдээлэл цуглуулалтанд л амжилт гаргаж байж цааш явна даа..

    би ч 5 аймгаар явахдаа бүх сумдаар нь орж байсандаа баярладаг... сайхан шүү ..

    ReplyDelete
  2. Ene bugd unen shu Mongol ulsiin maani ard olon ih nairsag zochlomtgoi humuus. ail nuuj ywahad idee undaa beldeed tosch awdag. Mun buiraa selgehdee buiraa tsemtsiigeed ywdag ard tumen shu dee. Tegeed Mongoliin maani baigali uneheer shan shu. 21 aimgaar ywj uzeegui ch mongol shig uujim shan oron haan ch bdaggui ym bna. Bi ypond ireed 2sar 7 honoj bna tegehed mongol shig ymiig medersengui ee. Mon irehdee solongos hytadiin deeguur ch ywsan mun l adilhan. Bi mongoliinhoo 6 aimgaar ywj uzsen tegehed hamgiin goe ni Selenge aimag bsan. my mongol ymar tenuun uujim ym be gj ooriin erhgui bodogdoj bsan. Mongolchuud ypon shig hodolmorloj, hytad shig setgej chadwal 5hurehtee uguitee jiliin dotor minii chinii bid bugdiin mongol ih shan hogjiltei delhiin number1 bolj chadna gdgiig oilgoj awsan

    ReplyDelete