Showing posts with label Монголын түүхт хүмүүс. Show all posts
Showing posts with label Монголын түүхт хүмүүс. Show all posts

Monday, April 17, 2017

Монгол улсын Жанжин Цагаан дээлт Дамдины Сүхбаатар

Товч намтар[засварлах | edit source]

  • 1893.2.2-нд ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн. 14 настайдаа бичиг үсэг суржээ.
  • 1911 онд цэргийн албанд ирж, пулемёт сумангийн даргаар ажилласан.
  • 1918 онд эх орныхоо төлөө дайнд оролцож баатар цолоор шагнагдав.
  • 1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.
  • 1921.3.1-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
  • 1922.7 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжинаар томилогдсон.
  • 1921.11 сард ЗОУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Владимир Ильич Ленинтэй уулзав.
  • 1923.2.20-нд 30-н настайдаа хорлогдож таалал төгссөн

Friday, February 5, 2010

Бямбын Ринчен

Намтар
Бямбын Ринчен нь 1905 онд Хиагтад (одоогийн Алтанбулаг сум) төржээ. Монгол хэл бичиг, ардын билиг, угсаатны зүйн судалгаа хийсэн, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, хэлбичгийн ухааны доктор цолтой байв. 1929 онд байгуулагдсан Монголын зохиолчдын анхны дугуйлангийн гишүүн байсан бөгөөд орос, чех, польш, франц, англи, эсперанто, герман хэлтэй агуу их эрдэмтэн хүн байв.

Хувилай хаан ба тал хээрийн Монголчууд далайд довтолсон нь

Монголын их эзэнт гvрний vеийн байлдан дагуулалт, цэрэг дайны vйл ажиллагаа, дэлхийг донсолгосон агуу их ялалтуудын дотор байдаг нэгэн гунигтай атлаа бvдэг тvvх бол их далайн хээлэнд агчид орших Наран улсад явуулсан цэргийн vйл ажиллагаа юм. Энэ нь Тєв Азийн эрс тэс уур амьсгалтай тэгш хээр талын энгээр дураараа нvvдэллэн амьдрагч, 4 зvг найман зовхист дэлхийн хуурай газрын дийлэнх талыг эрхшээл ноёрхолдоо нэгэнт оруулаад асан Монголчуудын хувьд тємєр дєрєє мултлан морин дэл дээрээс бууж, хязгаар хярхаггvй их усан далайд хєвєн тулалдах шийдэлд хvргэсэн нь гайхалтай тєдийгvй ихээхэн ухаан, зориг хvч шаардсан цэргийн урлагт урьд ємнє тохиолдоогvй асар том аз туршсан алхам байжээ.
Эл довтолгооны тvvхийн бvдэг зєргєєр мєшгих явцад сонирхолтой мэдээ занги цєєнгvй таарч байна. Ялангуяа цэрэг- улс тєр, дипломатын уян хатан бодлого, Японы арлууд руу довтлох болсон шалтгаан, олон улсын цэргийн хамтын vйл ажиллагааны талаар цуглуулсан зvйлсээ уншигчидтай хуваалцах нь холоос ирсэн хvнээс vг сонсох дуртай манай уншигчдад сонин байж мэдэх юм.

Ардын Хатанбаатар Магсаржав

Огноо: 2008-01-22
Ардын Хатанбаатар Магсаржав одоогийн Булган аймгийн Хутаг-Єндєр сумьш нутаг Євєр цагаан бургаст гэдэг газар 1878 оны 4-р сарын 10 нд ядуу тайж Сандагдоржийн ууган хvv болон тєржээ. Магсаржавын євєг дээд нь голдуу цэргийн гавъяаны гvн цолтой хvмvvс байв. Магсаржав бол 7-р vе юм.
1903 оны орчим эцгийн гvн хэргэмийг Магсаржавт залгамжлуулахаар дээш айлдсан боловч элдвээр хяхагдан хойшлогдож байгаад залгамжлав. Нутгийн олон Магсаржавыг ажилд сайн, шулуун зантай олон vггvй тєлєв, эрэмгий зоригтой морь, бєхийн цол сайхан дууддаг дуунд дуртай хvн байсан гэж ярьдаг. 1905 оны 7-р сард дээд газраас зарлиг бууж язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилжээ. Ийнхvv Магсаржав 27 настайдаа анх удаа тєр улсын хэрэгт гар бие оролцохоор алс газар зорив.

Жанжин Сүхбаатар

2009-04-09 22:42:03

Д.Сүхбаатар (1893-1923)
МАХН, ардын засаг төрийг үүсгэн байгуулагч монгол ард түмний гарамгай хүү Д.Сүхбаатар 1893 оны 3-р сарын 2-нд тэр үеийн Маймаа(одоогийн Амгаланбаатар) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулганд тусалдаг байв. Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байсангүй. Иймээс Д.Сүхбаатар бага насандаа сургуульд сурч чадсангүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд зайсан С.Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгаж байв.

Д.Сүхбаатар 19 настайдаа Монголын хаант улсын цэргийн албанд дайчлагдан цэргийн дарга нар бэлтгэх сургуульд суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болсон байна. Энэ үеэр Д.Сүхбаатар Их хүрээний ядуу ард Нэмэндэйн охин Янжмаатай айл гэр болжээ. Д.Сүхбаатар цэрэг эрстэй итгэмжит сайн нөхрийн ёсоор харилцаж, цэргийн эрдэм эзэмшихэд нь туслахыг туйлаа эрхэмлэдэг байлаа. Иймээс цэргүүд Д.Сүхбаатарыг чин чин сэтгэлээс хүндэлдэг байснаар үл барам түүний удирдлагаар тэмцэлд эрслэн босч байв.

ДАМБИЙЖАЛЦАН БУЮУ ЖА ЛАМ

Submitted by admin on пт, 12/04/2009 - 12:05

Үүнийг бичсэн Юрий Николаевич Рерих бол дорно дахин судлалаар нэвтэрхий мэргэшсэн, монголч, түвдэч гарамгай эрдэмтэн юм.
Тэрээр алдарт зураач, их сэтгэгч эрдэмтэн, эцэг Н.К.Рерих, судлаач, зохиолч эх Е.И.Рерих нарынхаа зохион байгуулсан Төв Азийн экспедицийн бэлтгэл хангахаар 1927 оны үеэс Улаанбаатарт жил гаруй байхдаа Монголын хэлийг тун сайн сурч амжжээ.
Тэдний Төв Азийн энэ алдарт экспедицийн Монголооо Түвэд орох зам Жа ламын хүрээ бэхлэлтийн ойролцоо өнгөрсөн бөгөөд түүний тухай цуурхал ч намжаагүй байсан цаг. Үгүй болоод 6 жил ч болоогүй байсан Жа ламын дээрмийн бүлэгтэй хувь заяаны эрхээр холбоотой байсан монгол, түвэд, лам, хар янз бүрийн хүнээс Жа ламын үйл ажиллагаа, зан байдлын тухай бодитой мэдээ баримт ихээхэн цуглуулсан байна.
Түүний бичсэнээр Жа ламын үйл ажиллагаа тоймгүй олон янз, үзэж харсан газар орон нь ч маш уудам тул түүний амьдралын тухай элдэв эрээн бараан мэдээ сэлтийг нэгтгэн тунгаах тун хэцүү байжээ.

ДАМБИЙЖАЛЦАН БУЮУ ЖА ЛАМ