Friday, February 5, 2010

Ардын Хатанбаатар Магсаржав

Огноо: 2008-01-22
Ардын Хатанбаатар Магсаржав одоогийн Булган аймгийн Хутаг-Єндєр сумьш нутаг Євєр цагаан бургаст гэдэг газар 1878 оны 4-р сарын 10 нд ядуу тайж Сандагдоржийн ууган хvv болон тєржээ. Магсаржавын євєг дээд нь голдуу цэргийн гавъяаны гvн цолтой хvмvvс байв. Магсаржав бол 7-р vе юм.
1903 оны орчим эцгийн гvн хэргэмийг Магсаржавт залгамжлуулахаар дээш айлдсан боловч элдвээр хяхагдан хойшлогдож байгаад залгамжлав. Нутгийн олон Магсаржавыг ажилд сайн, шулуун зантай олон vггvй тєлєв, эрэмгий зоригтой морь, бєхийн цол сайхан дууддаг дуунд дуртай хvн байсан гэж ярьдаг. 1905 оны 7-р сард дээд газраас зарлиг бууж язгууртны зэрэг залган Магсаржавыг Ховд дахь амбан яамны дэргэд хугацаалан суулгах Халхын жасаанд тохоон томилжээ. Ийнхvv Магсаржав 27 настайдаа анх удаа тєр улсын хэрэгт гар бие оролцохоор алс газар зорив.

1911-1912 онд Монгол оронд єрнєсєн vндэсний эрх чєлєєний хєдєлгєєнєєр 200 таруй жил ноёрхсон Манж Хятадуудаас Ховд хотыг чєлєєлж Олноо єргєгдсєн Богд хаант Монгол Улсыг байгуулахад гарамгай гавъяа байгуулсан тул Богдын Засгийн газраас Магсаржавт vе улиран залгамжлах Хатанбаатар ван цол олгожээ. Магсаржав мєн Зєвлєлт Орос улсаас тусламж гуйх vйл хэрэгт идэвхтэй оролцож Богдын тамга дарсан бичгийг Лосол, Догсом нараар Орос нутагт явсан Д.Сvхбаатар нарт хvргvvлэн явжээ. М.Дугаржав, Дэндэв Оросын хувьсгалч Кучеренкр зэрэг хvмvvстэй нууц мэдээ явуулах авах зэргээр оролцож яваад Хятадын Си лин бvvгийн яамны тvшмэл, цэргvvдэд харагдан баригдаж байв.

Октябрийн хувьсгалаар бут цохигдсон цагаантан, гамингаас эх нутгаа цэвэрлэх vйл хэрэгт идэвхтэй оролцож байв. 1921 оны намарєвлийн турш Ховд, Улаангом, Толбо нуур, Гурванцэнхэрийн сав газруудаар олон удаагийн тулаанд орж бахдам сайхан ялалтыг удаа дараалан байгуулж байлаа. Магсаржавыг 1922 онд єрдийн цэргийн яамны сайдаар тохион томилж, Д.Сухбаатар Магсаржавыг єєрийн биеэр даалт гаргаж МАХН-ын гишvvнд орлогчийн хугацаа дамжуулахгvйгээр шууд элсvvлэн авчээ.

Мєн 1922 онд Барон Унгерны дээрэмчдийг дарахад оруулсан гавъяа зутгэлийг Зєвлєлт Орос Улсын Засгийн Газраас єндєр vнэлж Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Ардын Засгийн Газраас Магсаржавын байгуулсан гавъяаг vнэлж Ардын хэмээх эрхэм цолыг олгожээ. Ардын Хатанбаатар Магсаржавын алдар гавъяаг нь мєнхжvvлэх зорилгоор Булган аймгийн тєв Дуулгат бунханыг байгуулж шарилыг нь шилжvvлэн бунхалсан байна.

Ж.ГАНБАТ
Булганы мэдээ 01/95/

Эх сурвалж http://www.onair2.tv/www/index.php?action=news.view&newsId=7961

No comments:

Post a Comment