Tuesday, December 14, 2010

ТҮК-ийнхэн замын хальтиргаа үүсгэх юм аа

Уул нь цас ороод явган хүний замын хальтиргаа арилаад овоо болоод байсан юм хэд хоног тааваараа нэг санаа амар алхаж байсан чинь яав! Зам цэвэрлэгэлээний ангийхан өнөөдрөөс эхлээд цасыг нь нүдээд эхэлдэг байгаа яаж байна аа эд чинь халтиргаа үүсгээд цастайгаа байвал гутланд жирэгтэй байсан юм даа гэж бодоод тэднийг цохиод, хүрз жоотууг нь хугалмаар санагдавч тэрүүхэндээ хулчгар болхоороо ч тэр үү хараагүй дүр үзүүлээд хажуугаар нь гарлаа. Уул нь нисэхгүй, газардахгүй хэрэгтэй л байсан юм даа. Мань мэтийн орлоготой, орлогогүй хүмүүст бол тэр толь шиг гялтайсан зам дээр нь явдаг гоё дугуйтай дугуйгүй гутлыг нь авах мөнгө төгрөг байгаа биш. Одоо яана даа, ямх ямхаар урагшаа алхахаас даа цас ороод хэд хоног арилгаагүй байхад алхалтын хурд 4км/цаг болж байсан одоо болхоор 0,4 км/цаг болж өөрчлөгдлөө. Энэ хугацаа ямар чухал билээ дээ. Бидний хөгжил энэ мэтээр хойш татагдах нээдээ хэрэг алгаа. Хальтирдаг зам тавьсан хүмүүсийг нь буруутгах уу эсвэл цасыг нь арилгасан ТҮК-ийнхэнийг буруутгах уу. Эсвэл улсаас баталж хүлээж авсан энэ шинэ эрин үеийн замд зориулалтын гутал, хэрэглэлийг нь авах нь байтугай барааг нь хараагүй өөрийгөө буруутгах уу учраа олохгүй л байна. Ингэж байтал учир нь гарах биз.

2 comments:

  1. хэхэ яг үнэн инээдтэй гоё байна

    ReplyDelete
  2. tsas uu tsas ch sonin shu uneheer sonin. End bol tsas orloo manaihaar TUK buyu tusgai angiinhan shuud l ajildaa garna. Ydaj bhad tehnik tehnologi ni ymar goe bolowsrongui ym be gj bodson. Uunii uchir erdoo l Endhiin ezen haan ni ooriin bus ulsiinhaa toloo l gsn setgeltei humuus bgaad orshij bna lee. Manaih herew ypon shig bolwol zam deer haltirgaa baitugai tsas orohod neg shirheg tsas ch haragdahgui ym shig sanagdsan. Gehdee TUK bhgui bol hot maani denduu bohir bno doo. Ypond bol TUK gj bhgui harin orond ni tamhi tatah gazar, utsaar yrih gazar geed buh ym ni zoriulalttai bdag bolohoor TUK-iin hereg gj alga harin TUK-iin orond hamgiin gol ni hogiin saw iheer bj humuusiig terend hayuulj surgah l heregtei bgaa ym.

    ReplyDelete