Tuesday, December 14, 2010

Үглээд үглээд нэмэргүй улс юм аа

За ойрд хүйтрээд айгүй байна шүү. Чанга чанга дамаа сүүлийн хоёр өдөр ёстой хайрахыг нэг үзүүлж өгч байна аа. Ямар сайндаа амнаас гарсан уур газарт хөлдөөд унахыг харах вэ? дээ, ээ бурхан минь гэж. Гэхдээ яах вэ? хүн юм гэсэндээ орчин тойрноо харах сөхөөтэйгээл явж байна. Өнөөдөр Баянбүрдийг буудлаас автобусанд суух санаатай алхсан чинь нар арай л өөр тод тусаад байх шиг санагдаад болддоггүй ээ. Тэгхээр дотроо эргэцүүлж бодлоо уул нь өвөл гэдэг чинь дэлхий гэж гараг нарныг тойрон эргэх явцдаа ойртож холддог гэсэн. Ойртхоор нь зун, холдхоор нь өвөл болдог гэж хаанаас ч билээ сонсож байсан нь санагдаад гэрэл хурц тусаж байхыг бодвол арай нар ойртчихсан юм биш байгаа тэгвэл <> ингэж хүйтрэх ёсон үгүй дээ эсвэл хэтэрхий хурдан наранд ойртхоор дэлхий дээр салхи үүсээд биднийг ингэж дулаацуулах завдалгүй хайраад байна уу? гэж элдэв зүйлийг эргэцүүлэн бодож явсаар дээш хартал новш гэж өдрийн 14:00 цагт замын гэрэл асаалттай байдаг байгаа. Өө одоо хүртэл гэрлээ унтраагаагүй юм уу даа. Би түрүү жил бас автобусанд түгжирч байхдаа замын гэрэл гэгээн өдөр асаатай байгаа шалтгааныг өөрийн мунхаг ухаандаа эргэцүүлэн бодож хариултыг нь тааварлах гэж оролдсон бараагүй тэгээд нэг нийтлэл маягийн юм блогтоо үлдээсэн санагдаж байна. Одоо дахиад 2 дахь удаа бичээд сууж байдаг хэрэг алгаа. Одоо би аль талаас нь төр захиргааны байгууллагаа зөвтгөх юм бэ? За яахав арга нь олддог хойно доо. Ойрд хүйтрээд байгаа учраас ард иргэдээ дулаан байг гэж бодоол гудамжны гэрлээ асаалттай орхио биз дээ. Тэрнээс биш яах гэж төр, төсвийн байгууллага үнэгүй мөнгө гаргах вэ? дээ.

1 comment:

  1. Za ene gerliin tuhaid bol shuluuhan helsen ni deeree. Uchir ni mongold bol yg l iim bdag harin end ireed bi negiig bodoj nuguug tungaaj uzlee. Ene ni bol yah argagui urgui zardal ymaa. Ene sedew bol mash zow sedew Ypond bol gereltuuleg ih bdag tegeed tsahilgaanii mongo baga gardag uchir ni erdoo l medregchteid bdag. Gerel ni medregchtei shu. Oroi burenhii bolood irenguut ooroo asaj. uur tsaimagts ooroo untardag. Harin manaid bol untraaj asaadag tegeed iluudee garsan mongoo urj barah gj gerlee untraahgui odorjin asaalttai bdag tegcheed busad ornuudaas tusamj ntr awaad bgaa ni sonin shu. Ug ni bid chin hunees tuslamj awah bish tuslaj bolohoor l ediin zasagtai uls tegehd yagaad ingeed bgaaym buu med. Za za ene ch yahaw nogoo l 76, ulsiin maani etseg geh1, sanhuugiin darga geh 1, bugd niileed 78 eneheden humuustei l holbootoi

    ReplyDelete