Saturday, December 11, 2010

Хүүхдийн эрхийг хаана ч тунхаглаж болно

Долоон буудлын эцсээс сургуулийн буудал явах замдаа ганцаараа яваа тохиолдолд лав уйтгарлахгүй юм шиг. Сая хэд хоногийн өмнө тэр хавиар явсан чинь харин хүүхдийн эрхийг бүгдийг нь зурагт тайлбараар дүрслээд оруулчихсан байна. Энэ зургийг үндэсний арга хэрэглэж зурсан нь надад их таалагдсан. Дээхэн үеийн эрээн авдар, сургуулийн ханан дээр байдаг зураг шиг санагдсан. Шал дэмий шохойдсон шохойдоогүй хашаа байснаас энэ их хэрэгтэй харагдсан шүү. Гэхдээ энэ хашаа гэсэн талбайг зөвхөн хүүхэд, гэр бүл, хүн ардын сайн сайханы төлөө ашиглавал ч тустай л хэрэг. <> Харин манайхан муугаар ашиглавал ашиглаж мэдхээр л байх. Жишээлбэл УИХ-ын сонгууль дөхөхбөл аль нэг намын нэр дэвшигчийн царай мөрийн хөтөлбөртэйгээ хамт энэ хашаанд дээр зурагдаж магадгүй шүү хэ хэ. Тэгээд хашааны эзэн хашааныхаа метр кватратыг үнэлээл байрлалаасаа хамаараад өөр өөр ханштай Замын дагуу байрласан айл нь хөөрхөн хөлжих гээл зүгээр сүйд хийх боломж лав байгаа юм байна.
Жишээ нь хоёрдахь зургаас шашин шүтэж, эс шүтэж болно гээд их энгийн байдлаар оруулсан байгааг харж болно. За тэгээд миний хэлсэн бодлоос санаа авбал авна биз.

No comments:

Post a Comment