Wednesday, December 22, 2010

Цонхон дээрх Автобусны тасалбар

Автобус унаагаар нааш цааш зорчиход хааяа нэг том оврын автобусны кондуктур билет тасалдаг билээ. Энэ билет нь онолын хувьд хатуу тогтоогдсон А цэгээс Б цэг хүртэл хэвшсэн нэг үнээр тээвэрлүүлэлтийн үйлчиилгээ авхад хэрэглэгдэх эрхийн цаас бөгөөд Автобус компаниасаа шалтгаалж өөр өөр өнгөтэй байх боловч хэмжээний хувьд яг нэгэн хэвийн байдаг. Автобусны тасалбарыг хүүхдэд насанд хүрсэн хүмүүс гэсэн хоёр хоорондоо өөр хэлбэр үнэ өртөгтэй байна. Харин нэг удаа өглөө автобусаар ажил руу зорчиж байхад бидний нүдэн, чихэнд байнга биш ч хааяа нэг тааралдаад байдаг нэгэн сэдэв сөхөгдлөө. Хоёр залуугийн хоорондын яриа бусдаас илүүтэйгээр анхаарлыг минь татлаа. Оюутан бололтой эрэгтэй, эмэгтэй таавал нэг ангийн болов уу гэмээр хоёр залуу ярилцаж байна. Эрэгтэй нь кондукторын тасалсан билетыг нямбаа гэгч нь авч нугалчих вий гэсэн шиг хянуур хандан автобусны цонхны бяцхан ирмэг дээр тавилаа. Эмэгтэй нь гайхан ингэж яаж байгаа юм гэж асуухад эрэгтэй нь хэлж байна. Бид хоёрын дараа орж ирсэн хүнд энэ хэрэг болж юун магад гэсэнд эмэгтэй нь гайхан яаж гэхэд эрэгтэй нь аан автобусны мөнгөгүй хүн таарвал үүнийг
үзүүлээд үнэгүй зорчиж болно ш дээ гэдэг байгаа. Нэрээ тиймдээ бодоод үзхээр Монгол хүний ядарсан нэгнээ тэгтгэх гэсэн сайхан сэтгэлийн илэрхийлэл харагдах шиг. Ер нь ээж аав маань тийм л хүмүүс хажуу айлын Бааяа эгч усаа чирж ирж байна тосоод оч эсвэл түлээгээ хагалж байна очоод хаглаад өг гээл явуулдаг байсан сан. Харин хөдөө өвөө эмээ
дээрээ очход нэг саахал айлынхан нь хонины хашаагаа буулгаж зөөж байвал алив яваарай цаадуул чинь хашаагаа зөөж байна тусал гээд л явуулна. Монголчууд бид хэдэн зууны турш дэм дэмэндээ дээс эрчиндээ гэгчээр харилцан тусалцаж өнөөг хүртэл оршин тогтсоноор ирсэн биз. Өнөөгийн бидний мах цусанд энэ чанар шингээтэй байгаа биз. Харин Ардчилал нэрийн дор зэрлэг зах зээл гэгчээр далимлуулан Монгол хүний тусч сайхан сэтгэлийг үгүй болгох үзэл сурталын гэмээр ажил газар авч
байгаа мэт санагдах боллоо. Уг сэтгэлгээний үндэс нь европын хувь хүнийг тахин шүтэх үзэл хийгээд үүндээ хүн бүр тэгш эрхтэй ижил гараанаас уралдаан маягаар гарна түүнээс хэн амьдрах чадвартай нь амьд үлдэнэ гээл баахан номлол 10 жилийн багшийн өөрөө ч хэлж байгаа үгэндээ итгэхгүй байгаа ойлголтыг ярьж эхэлсэнсэн. Одоо ч гэсэн УИХ-ын гишүүдээс эхлээд бүгд л тийм утгатай зүйл ярих боллоо. Илэрэл нь ядуу байгаа нь чиний хохь чинь гэсэн юм яриад суудаг боллоо. Хүн бүр тэгж ядарсан нэгнээ өөнтөглөх боллоо. Тэгээд тэр зэрлэг зах зээлийн эдийн засгийн томъёололыг бүүр буруугаар хүний ёс зүйд нийцэхгүйгээр ашиглагчид гараад ирчихсэн гээд боддоо. Тэд өөрсдийнхөө довыг борлуулахын тулд ямар шудрага бус зүйлийг эргэлзэлгүйгээр хийгээд түүндээ ерөөсөө харамссан шинжгүй амьдрах боллоо. Бусдын ёс зүйтэй шудрага тус занд хэт ашигчаар хандах нь элбэгшсэн гэсэн үг л дээ.
Би нэг найзтайгаа иймэрхүү утгатай сэдвээр ярилцахад чи хэтэрхий зарчимч байх гээд байна. Хүн чинь өөрийнхөө төлөө бусдад муу хэлүүлсэн хамаагүй хийх ёстой. Яадаг юм бэ? өнөөдөр чамайг хулгай маягийн юм хийхэд чинь маргааш нь хүмүүс энэ хулгай маягийн юм хийсэн гээд муу хэлнэ биз харин нөгөөдөр нь чамайг тэд тойрон хүрээлнэ ш дээ яагаад гэвэл тэр үед чи мөнгөтэй болсон байна гэдэг байгаа.
Тэгхээр өнөөгийн нийгмийг тодорхойлогч нь мөнгө бололтой. 90-ээд оны үед Үндэсний телевизээр чанар, хулх гэсэн хоёр бараа зодолдож байгаа тухай жүжиг гарч байсан юмдаг. Тэр үед л Монгол хүний сайхан сэтгэл давамгай байдлаа нийгэмд нэгэнт алдсан юм байлгүй дээ.

1 comment:

  1. ter unen shu odoogiin niigem bol mungutei l bol yu ch hiij chadna gj uzdeg bolson bna lee. Uchir ni ohid zaluuchuud mungutei l bwal holgoj bgaad salchiy gdg ene bol amidral bish ee. Harin amidral gdg bol ed horongo bus gagtshuu unen setgel, shan az jargal l bh estoi

    ReplyDelete