Monday, February 1, 2010

Данхар дээр данхар

Бид ерөөсөө үргэлж хариуцлагаас зугтаж, өөрөөсөө бүгдийг холдуулахыг хичээж амьдардаг. Түүний нэг жишээ бол эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг нэмж, дээр нь хүүхэд бүрийн эрүүл мэндийн даатгалыг эцэг эх нь сар бүр төлөх хуулийн төслийг баталхаар яригдаж байхад анхаарсан хүн ч цөөн анхаарсан хүмүүс эсэргүүцлээ ч илэрхийлээгүй. Годил царайлаад сууж байсан даа (тэр хүмүүсийн тоонд би ч гэсэн орно).
Ийм идэвхигүй иргэн төр болохгүй байна авилгал аваад байна тэднийг хянах цагдах хэрэгтэй байна, авилгал авагч, өгөгч нарыг ёстой нэг болгоод өгдөг байгууллагатай болоод баллах хэрэгтэй байна гэж өөрөөсөө холдуулсаар байгаад авилгалтай тэмцэх газрыг байгуулсан.
Гэтэл яав Авилгатай тэмцэх газар нь авилгал авдаг байгууллага болсон тухай олоны дунд явган яриа гараал болохгүй байна гээл. Авилгалтай тэмцэх газар нь төрийн байгууллага төрөөс удирдлага нь тавигддаг байхаар чинь яаж төрдөө хяналт тавих юм дээ. Ямар авилгатай тэмцэх газрыг хянах дахин нэг байгууллага байгуулах хэрэгтэй гэж үү. Тэгхээр юу болно гэж тэр нь бас болхоо болино дараа дахиад нэг байгууллага байгууллана гэх үү ёстой бүтэхгүй эдгээр байгууллагуудыг чинь төсвөөс иргэдээс авсан татвараас санхүүжүүлдаг гэдгийг санах хэрэгтэй.
Ер нь энгийн логикоор бодсон ч хулгай ч хүн юу гэж өөрийгөө манах нохойг өөрөө тавих эрхтэй бол дараа хулгай хийхээ бодоод эсвэл урьд хийж байсан үйлдлээ далдалхын тулд гэрийн нохойгоо л тавих нь зүй хэрэг биз дээ.
Тэгхээр одоо яах бэ? Төр өөрийгөө хянах байгууллага байгуулах нь утгагүй юм бол. Бид өөрсдийн өдөр тутмын ажлаа анхаарах гэхээсээ илүүтэйгээр төрийг юу хийж байгааг нь анхаарч тэднийг дандаа хавчиж байх ёстой юм. Тэрнээс төрийг хянах төрийн хяналтын байгууллага байгуулах үнэхээр утгагүй.
Одоо төрийн байгууллагын зарим үүргийг төрийн бус байгууллага өөртөө авах боллоо. Гаднаас нь хархад гоё л юм. Гэхдээ төрийг зарим үүргийг хэрэгжүүлэх төрийн бус байгууллага төрөөс санхүүждэг болхоор чинь ямар ялгаагүй болно биз.
Жишээ хэлэх үү. Хулгайчийг гэмт үйлдэл хийхэд овоо хуцаад байсан цагаан өнгөтэй нохойг хулгайч өөрөө хоол, байр бэлдэж өгөөд ирхээр чинь нөгөө цагаан нохой ачит эзнээ эргэж боорлох болов уу? сайндаа хэдэн өдөр сар хуцах байх гэхдээ удалгүй шудрага нэртэй хулгайчийн нохой болж хувирна биз дээ.
Ямартаа ч төрийн бус байгууллага төрийн байгууллагаас санхүүжилт авах нь нэрнийхээ утгыг алдсан хэрэг болно.
Эцсийн эцэст иргэд бид л өөрсдөө хэцүү байсан ч хянахаас биш харин төрийг хянадаг тусдаа төрийн байгууллага байгууллах нь утгагүй. Эсвэл төрийг хянадаг төрөөс тусдаа иргэдээс санхүүждаг байгууллага байгуулж болмоор санагдаж байна уу. Үгүй дээ төр ч гэсэн иргэдээс санхүүждаг юм. Төр өө хянаж чадахгүй байхад чинь өөр бас нэг байгууллага санхүүжүүлж хянах нь бөөн хар ядаргаа биз дээ. Нөгөө сахил хүртээд шал дордоно гэдэг чинь болно.

No comments:

Post a Comment