Friday, February 12, 2010

АНУ-ыг тойрсон орнууд Оросын зэвсгээр зэвсэглэгдэж байна

2010 оны 2 сарын 11 by Ш.Мягмарсамбуу

 Латин Америкт зэвсгийн нийлүүлэлтээрээр Орос АНУ-аас давлаа гэж Олон улсын стратегийн судалгааны нэр хүндтэй институт (IISS) илтгэлдээ өгүүлжээ. Оросын зэвсгийн ихээхэн хэсэг нь социалист Венесуэлд худалдагдсан байна. Мөн Бразили, Мексик, Перу, Колумби Оросоос зэвсэг авсан ба одоо Боливи, Урагвай, Эквадор Оростой зэвсгийн наймааны хэлэлцээр хийж байна. Венесуэл сүүлийн гурван жилд дөрвөн тэрбум ам.долларын зэвсгийг Оросоос авсан юм. Дээр нь Э-72 гэх 100 танк, пуужингийн "Смерч" системийн 72 цогцолбор авах хүсэлтэй байна. Ирээдүйд зенитийн пуужингийн системүүдийг тэд авах гэнэ. 2008 онд Латин Америк цэргийн технологи авах зардлаа бараг 59 тэрбум ам.доллар болгосон ба ойрын хоёр жилд Оросын зэвсгийн нийлүүлэл өснө гэж энэ илтгэлд өгүүлжээ.

Эх сурвалж http://www.news.mn/news/section=news/page=show/content=news/id=63692#0.2616223751605443

No comments:

Post a Comment