Thursday, February 25, 2010

Хятад интернэтийн хяналтаа чангатгажээ

2010/02/25 • Сэдэв нь: Улаанбаатар таймс

Хятад улс интернэт хэрэглээний хяналтаа чангатгаснаар хүмүүс вэб сайт хийж, эрх авахын тулд холбогдох албаны хүмүүст хандахаас гадна хянагч, зохицуулагчидтай уулзаж, өөрийн бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой болжээ.
Технологийн яамны мэдэгдсэнээр энэхүү арга хэмжээ нь онлайн порнографын асуудлыг шийдэх үндсэн зорилготой боловч интернэтийн идэвхтнүүд Засгийн газрын зүгээс хэтэрхий их хяналт тавьж байна хэмээн таагүй хандаж байгаа гэнэ. Дээрх хараа хяналтаас зугтахын тулд Хятадын олон тооны вэбсайтууд гадны улс орнуудад бүртгэлтэй байдаг аж. Хятад улсын тухайд дэлхийн хэмжээнд хамгийн олон тооны онлайн хэрэглэгчтэй улс орон бөгөөд нийт 380 сая гаруй хүн интернэт ашигладаг гэсэн тооцоо байдаг юм. Хятадын Үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр вэб сайтын операторууд вэб сайтаа бүртгүүлж, эрх авахын тулд өөрсдийн бичиг баримт, цээж зураг бүхий баримтыг бүрдүүлэхээс гадна хянагчтай уулзах зайлшгүй шаардлагатай гэнэ. Хэдийгээр Засгийн газрын зүгээс онлайн порнографын эсрэг удаа дараа арга хэмжээ авч байгаа боловч энэ төрлийн үйл ажиллагаа, хандлага төдийлөн буурахгүй байгаа юм. Зөвхөн өнгөрсөн жил л гэхэд онлайн порнографын хэрэгтэй холбоотойгоор хэдэн арван мянган хүнийг баривчлан саатуулжээ.

Эх сурвалж: http://sonin.mn/2010/02/25/%D1%85%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4-%D0%B8%D0%BD%D1%82%D0%B5%D1%80%D0%BD%D1%8D%D1%82%D0%B8%D0%B9%D0%BD-%D1%85%D1%8F%D0%BD%D0%B0%D0%BB%D1%82%D0%B0%D0%B0-%D1%87%D0%B0%D0%BD%D0%B3%D0%B0%D1%82%D0%B3%D0%B0/

No comments:

Post a Comment