Thursday, February 11, 2010

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй

Хатуу өвөл харьж, урин хавар айсуй Хамаг бэрхшээл үлдэж, угтах баяр айсуй Буурал жил улирч, буянт жил морилох нь Өвгөн жил харьж, өлзийт жил золгох нь Дорнын зурхайгаар мөрөө гаргаж, Долоон бурхандаа дээжээ өргөж, Дээдэс өвгөддөө хүндэтгэн золгож, Дүүрэн жаргалтай түвшин амгалан Таваг овоолон идээтэй, цараа бүрхсэн ууцтай Жигнүүр дүүрэн буузтай, жүнз хальсан сархадтай Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин жаргалтай Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

No comments:

Post a Comment