Friday, February 5, 2010

Хятад улс заналхийлэл болно гэж Энэтхэг үзэхгүй байна

CRI (GMT+08:00) 2010-01-08 17:35:42 Энэтхэгийн Азийн сонин мэдээ агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд 7-ны өдөр Шинэ-Делид хэвлэлийнхэнд хандан хэлэхдээ, Хятад улс аюул занал учруулна гэж Энэтхэг үзэхгүй байна. Энэтхэг Хятад хоёр орон өрсөлдөж байгаа хэдий ч хамтран ажиллаж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Энэтхэг, Хятад бол бүх талаар хөгжиж буй орнууд. Хоёр орны ашиг сонирхол өнө мөнх давхцахгүй, иймээс хоёр орны хооронд өрсөлдөөнтэй болоод хамтран ажилласан харилцаа оршиж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Энэтхэг Хятад хоёр орны хоорондын хэвийн өрсөлдөөний харилцааг буруугаар тайлбарлахгүй байхыг би хүсэж байна гэжээ.

\Г. Сайн-Өлзий орчуулав.\

Эх сурвалж http://mongol.cri.cn/343/2010/01/08/43s139809.htm

No comments:

Post a Comment