Saturday, February 27, 2010

Өмнөговь аймаг Ханхонгор сум

Ойрд судалгааны ажлаар хөдөө орон нутгаар явж байна. Одоо ч гэсэн явах гээл бэлтгэлдээд сууж байна. Ханхонгор сумн нь хүн ам хэт цөөн иргэд нь сумын төв дээрээс үйлчилгээ авдаггүй. Төрийн үйлчилгээ халамж тэтгэвэр авах гэж хүмүүс ирдэг тэрнээс эзэнгүй. Ханхонгор сум даланзадгад сумтай 25 км зай учраас хүмүүс нь тэндээс бараа бүтээгдэхүүнээ авдаг. Ханхонгор сумын төв дээр бенкин колонк, үсчин, гуанз байхгүй. Зочид буудал ч байхгүй саяханаас жижиг өрөө захиргаандаа гаргаж оруулсан. Сумын ХХАХариуцсан мэргэжилтэн нь сумынхаа талаар маш сэтгэлээр унасан ярьсан.

Миний нүдээр хархад Ханхонгор суманд хуучний томоохон барилга байгууламж цөөн буй байсан. Эмнэлэг нь арай 2 давхар байгаагүй байгаа. ХХААХМэргэжилтэн нь ганцаараа 18 төсөл хөтөлбөр хариуцаж ажилдаг. Төрөөс янз бүрийн бодлого хөтөлбөр баталж ирдэг боловч түүнийгээ дагаад мөнгө алга байдаг. тийм ч учраас зүгээр аймаг бүсийн чанартай томоохон цугларсан арга хэмжээг эс тооцвол зүгээр хөтөлбөртэй холбоотой мэдээ мэдээллийг худлаа үнэн бичээд явуулдаг. Мэргэжилтэн хэлэхдээ Ханхонгорыг Далангазгадтай нийлүүлбэл илүү амар болно гэсэн.
Тухайн сум ямар зорилготой байгуулагдсаныг мэдэхгүй байна.

No comments:

Post a Comment