Thursday, February 4, 2010

Тэр ганцаараа байсан

Тэр ганцаараа байсан Тэртээх арлын орны Түм түмэн хүний атаархал, бухимдлын өмнө Тэр ганцаараа байсан. Тэнгэр шиг талд намирч өссөн Монгол хүүд Төө хэмжээтэй санагдах давчуухан дэвжээн дээр Тэр нэг бөхийн бяр чадлаас гадна Тэнд цугласан түмэн олны хор шарын өмнө Тэр ганцаараа байсан. Хорсож адалсан олон нүдний өмнө Харцаа тэр буулгаагүй Хориглож, гадуурхсан ёс заншлын өмнө Монгол гэдгээ мартаагүй.

No comments:

Post a Comment