Friday, February 19, 2010

Үхэхэд юу үлддэг вэ?

Үхэхэд юу үлддэг вэ? Үржүүлж хураасан мөнгө үү Үнэтэй цайтай хөрөнгө үү Үзэсгэлэн төгөлдөр царай юу Үлэмжийн гоо бие цогцос уу Үхэхэд юу үлддэг вэ? Үнэнч хайртай амраг чинь уу Үерхэж нөхөрлөсөн андууд чинь уу Үймж шуугисан жаргал зовлон уу Үнсэлт салалт баяр гуниг уу Үгүй ээ, Үзэж туулсан бүхэн чинь Үнс мэт хийсэн одно оо Үс, яс, зүс чинь Үжрэн алга болно оо ҮНЭНдээ, ҮГэндээ ШУДАРГА явбал НЭР чинь Үүндээ эзэн байвал ҮЙЛ чинь ҮНЭМШИЛ, ХАЙР тэргүүтэн сүнсэнд чинь ҮҮРД ҮЛДЭНЭ

No comments:

Post a Comment