Sunday, March 20, 2011

Арай ч дээ

Үгүй энэ манай Монгол улс чинь юу болчихоо вэ? gogo,mn дээр нэг мэдээ тавигджээ. Хятадын хэд хэдэн компанид Тавантолгой компани коксжих нүүрс борлуулахдаа нэг тонныг 34.6 доллараар борлуулахаас дөрөв дахин бага үнээр буюу 8.6 доллараар борлуулж байсан гэх зэрэг зөрчил татварынхны шалгалтаар илэрч, ийнхүү акт тавьж торгууль ногдуулсан юм байна. Үүнийг нь төлөхгүй гэж Тавантолгой компани шүүхэд хандаж байгаа юм байхаа. Одоо чинь гэр хороололд нүүрсний үнэ шуудай нь 1200-1500 төгрөг байгаа байх. Шуудай ч гэж дээ тор юм даа. Тэгхээр нэг тор нүүрсийг 10 кг байгаа байх гэж баримжаалан тооцвол1 тонн нүүрс 100 тор болох бөгөөд орлого нь багаар бодход 120,000 төгрөг байх нээ.

Тэгсэн манай Монгол нэртэй тавантолгой гэгч компани Монголдоо гэр хорооллын айлдаа торлоод зарвал Хятад компанид зарах үнээсээ 12 дахин них уга ашиг олж болох наймаанаас буцаж хятадад нэг тонн нүүрсээ 10,000 төгрөгөөр зархыг илүүд үзсэн байх юм. Ёстой сонин юм. Ер нь худалдагч ахиу үнээр худалдан авагч бага үнэрээр бүтээгдэхүүнээ арилждаг бичигдээгүй хуультай биздээ. Гэтэл энэ байр нь солигдсон юм уу. Эсвэл Хятад эзэнтэй компани хүний юмыг үнэгүйгээр зарж байна уу?

Ойрд нийтлэл бичээгүй толгой гэж авах юм алга аа. Ямар сайндаа утга агуулга сайжруулж өгүүлж чадахгүй болжээ.

Ямартаа ч Таван толгой гэж Манай Монгол лав биш компани Монгол түмний хөрөнгөөр туйлж байгаа бололтой.

Татварын газар нь болохгүй байна гэхээр юу яриад байгаа юм гээд иргэнтэй шүүхдэж байгаа юм шиг шүүхэд өгчихдөг өөртөө эрдсэн гар уу үгүй юу.

Харин яаж шүүх нь татварын байгууллагын талд шийдвэрлэсэн юм. Иймэрхүү муусайн улс нийтийн эрх ашгийг огоорсон хэт хувь үзэлтэнүүдийг цөөрүүлж өгөх хэрэгтэй санагдаж байна.

1 comment:

  1. утга агуулга нь гарчээ. нүүрсээ хямдхан өгөөд хувь хэдэн хүн овоо баяжсан байх даа.

    ReplyDelete