Thursday, July 14, 2011

Дээлтэй Монголын шүүмжлэх нь

Дээлтэй Монгол арга хэмжээ сайн болж өнгөрлөө. Тэр хүүхэд, залуучууд, өтөл настны өмссөн Монгол үндэстэн түүний ястануудыг хувцас хэрэглэл ямар гайхалтай сэтгэл татам юм вэ? Сүхбаатарын талбайд энгийн хувцастай явхад ичмээр шахуу юм боллоо. Монголчууд чинь тийм сайхан идэвхитэй сэтгэлтэй чамин ганган улс юм байна шүү дээ.
<>
Өнөөдөр UBS2 телевизээр Дээлтэй Монгол арга хэмжээг бүрэн эхээр нь нэвтрүүлж түмэн олонд түгээж байна. Үүнийг үзхэд сайхаан сайхан Монгол хүүхдүүд цаанаа нэгт эгдүүтэй хөөрхөн зохимжтой байна.

Даанч энэ сэтгүүлчдийн хэлж ярьж байгаа үгс нь зүрхийг минь базлуулж, уурыг нь барж, тэвчээрийг нь алдагдуулах юм. Яагаад вэ? гэвэл үү. Хм Юм уншаагүй боловсролгүй, үгийн баялаггүй, зүгээр амны пэгүүрээр халаасны хэдэн үгээр нэвтрүүлэг бэлтгэдэг болжээ.

Яагаад юм уншаагүй, боловсролгүй гэж үү. Хөөрхөн сэтгүүлч иргэнээс асуулж байна аа Та ямар үндэстэний хувцас өмссөн юм вэ? гэнэ.
Нөгөө иргэн нь Би Халх үндэстэний хувцас өмссөн байна гээд цааш ярих юм.

Яагаад ийм хариуцлагатай албан тушаалд ажиллаж байж Монгол улс хэдэн үндэстэнтэй гэдгийг яагаад мэддэггүй юм вэ? Монгол улс хоёр үндэстэнтэй нэг нь Монгол нөгөө нь Казах Монгол үндэстэн нь дотроо Халх, Буриад, Өөлд, Торгууд, Захчин гэх мэт олон ястантай шүү дээ гэтэл энэ сэтгүүлч нь Буриад эмэгтэйгээс та ямар үндэсний хувьцас өмссөн бэ? гэж асууж тэнэгтэх юм. Монгол үндэстэн ямар ямар ястангаас бүрддэгийг мэддэгүй юм бол ядахдаа Үндэстэн ястаны ойлголт тодорхойлолтыг мэддэг баймаар эсвэл ямар нэртэй нэвтрүүлэг бэлтгэж байгаагаа эргэцүүлж нэг бодмоор...
Дээрээс нь сэтгүүлчдийнхээ хэлж ярьж байгаад хяналт хийчхээр мэдлэгтэй боловсролтой хүмүүс ч гэж UBS-д алга шиг байна.

Үндэстэн ястан хэмээх энэ ойлголтыг бидэн шиг хоёр том гүрэнд шахагдаж амьдарч байгаа улсад хольж сольж дамаа телевизээр ярих нь маш том алдаа гэм гэж боддог яагаад гэвэл хоёр том гүрэн биднээс Урианхай, Буриадыг мөн өвөр монголыг авчихсан байхад бид өөрсдөө цөөн хэдэн ястанаа үндэстэн болгож ондоошуулж байгаа харамсалтай.

UBS телевизийн сэтгүүлчиддээ хандаж хэлхэд нэвтрүүлэг бэлтгэхдээ тухайн сэдэвтэйгээ холбоотой гол гол үндсэн ойлголтуудыг мэдчих хальт харчих хэрэгтэй санагдаж байна. Тэгэхгүй бол олон түмэнд буруу ойлголт өгөх, тааруухан мэддэг нэгнийхээ уур бухимдалыг хүргэх аюултай шүү дээ.

No comments:

Post a Comment