Sunday, February 13, 2011

Завхан аймаг Идэр сум гараа

Сайн байна уу? Нөхдөө ойрд нийтлэл бичээгүй удсан байна. Учир нь өөрийн хувийн амьдрал ажилдаа томоохон өөрчлөлт, шинэчлэл хийсэнтэй холбоотой юм. Энэ өөрчлөлт шинэчлэл их таалагдаж байгаа шүү. За энэ ч яахав. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд очиж амраад ирлээ. Сэлэнгэ аймаг Хүдэр сум цас ихтэй жинхэнэ өвөл болж байна. Хотын бид чинь хөвсгөр зөөлөн цасыг өдөр болгон хараад байх завшаан ховордоо. Харин тэнд жинхэнэ жаргал байна аа. Энэ зургийг хардаа.
Зам нэг иймэрхүү байсандаа цагаан тал дундуур гөлтгөр зам зурайна. Янзтай ийм зам дээгүүр бага байхдаа чаргаар гулгахад янзтай байдаг байж билээ. <>Ингэж явсан биш өнгөрсөн жилийн Завханы Идэр сумлуу аяласан аялал санаанд орлоо. Тэр үед жинхэнэ адал явдал гэдгийг мэдэрсэн шүү. Байгалийн давагдашгүй хүчний өмнө бидний хамтач, харилцан туслалцах зан чанар давалмгайх байр суурьтай болдог юм билээ. Доор зурганд бид Завханы Идэр сумын шөнөжин орсон цасаас бол зам хаагдаад сумын машинууд хамтаар зам гаргаж байгаа нь энэ.
Нийтдээ 4 машин явсан юм. Герман Монголын хамтын ажиллагааны байгууллагын нэг УАЗ-469, орон нутгийн хэсгийн төлөөлөгчийн өвлийн дугуйтай спорт загварын pajero, бидний явсан гэр бүлийн pajero, Идэр сумын хүн эмнэлэгийн УАЗ-69 гэсэн машин эхний ээлжинд зам гаргахаар явлаа.Манай багийн гишүүд их замын эхэнд хамтаараа хөрөгөө татуулж байгаа нь. Үүн дээр 4-5 лам нэмэгдээд дээр нь эмнэлэгийн машины зорчигчид нэмэгдэж орсон болно. Тэгхээр лав 20 гаруйлаа явсан байж таарах нь. За манай машинд Нэг аймгийн арслан, нэг аймгийн заан гээд хоёр уул шиг сайхан эр явсан. Цасанд элэгдээд хайргагдаад мөргөөд суухад эд чинь ёстой хөб гээд өргөөд, мөрлөөд, чирээд, ухаад гаргачихаж байгаа юм даа. Сайхан сайхан чирж, түрж, ухаж гаргаж байгаа зураг зөндөө байгаа.
Энэ зургийг лам нарынхаа ном уншиж байгаа чөлөөнд нь авсан юм. Нэг сайхан сүртэй зураг авах юмсан гэж наана цаана нь зөндөө гарсан боловч энэ машинууд маань санамсаргүй байдлаар зогссон байгаа нь энэ болхоор ингэсгээд авчихлаа.

2 comments:

  1. hahahaha yruu nairagch boloochee shan zohiomj bolson bna

    ReplyDelete
  2. sain zohiolch bolkj bgaan bnaa sn zohiogpood bgaarai

    ReplyDelete