Tuesday, January 11, 2011

Андын холбоо

Манай нийгэмд муу бүхэн байна. Эрэгчүүд хоорондоо муудалцаж байвал салгах, гудамжинд хальтарсан нэгнийг босгох, түших, ачаагаа даахгүй эмээд туслах залуус ч нүдний гэм болжээ. Нөгөө эмээ ч түүнд итгэж ачаагаа хүргүүлэхгүй өөрөө чадан ядан зүтгэсээр, одоо бүр автобусанд сандал ч тавих эрэгтэй битгий хэл эмэгтэй ч хүүхэд, залуучуудгүй боллоо. Энэ юунаас болоод байна аа. Жаахан бодоод эргэцүүлье.

Бид нэгдэн эв эе хичээн нэгэн тугийн дор орж хүн төрөлхтний түүхэнд байхгүй том эзэнт гүрэн байгуулж байсан. Үүний гол нууц нь ердөө анд нөхдийн холбоо нэгэн нэгэндээ бат итгэн харилцан туслалцаж байсанд оршино.

Бас хүн төрөлхтний түүхэнд байх хамгийн том эзэнт гүрэн нуран унахыг харуулсан. Учир нь ердөө энгийн цусан төрлийн ахан дүүс эв эеээ эс бодон амин хувиа хичээсэнд оршино. Хүчээр сул нэгнийхээ өмчийг булааж жаахан ч гэсэн илүү их баялгийн эзэн суух гэсэн сэтгэлгээ л нураажээ. Өөрөөр хэлбэл анд нөхдийн холбоо уландаа оржээ.

Үгүй мөн амархан тайлбарлаж болох, хамгийн оновчтой дүгнэлт гэвэл энэ байх даа. Тэгхээр анд нөхөр, найз нөхөр улс үндстэний хүчирхэгжих үндэс нь байх нээ.

Одоогийн бидний сэтгэлгээнд буй хувь хүний амь хувиа хичээх хэн нэгнийг өөртөө хэт ашигчаар үнэгүй ашиглах оролдлого гарч үүнээс нь болж бид нэг нэгэндээ итгэхээ больж эртний түүх болсон цусан төрлийн ахан дүүс хоорондоо эвдрэлцэж бусад үндэстэнүүдийн хоол болсон гашуун туршлагыг давтах гэж байгаа юм шигээ.

Бид нийгэмд авилгал, шудрага бус үйлдэл, бүхэн газар авч байна гээд ам шуугин ярьж шудрага бус зүйлтэй тэмцэнэ гэж жагсаал хүртэл хийнэ. Энэ шудрага бус үзэгдэл чинь хүмүүлэг бус сэтгэлгээ буюу амин хувиа бодож өөрийн товийг борлуулах гэсэн богино сэтгэлгээтэй холбоотой гарч байгаа юм.

Ерөөсөө архидалт, ажилгүйдэл, гуйланчлал, тэгш бус байдал, албан тушаалын наймаа, тендерийн будлиан, зам тээврийн осол, замын түгжирэл, биеэ үнэлэлт, трайшены хүүхдүүдийн уг гарал бол амин хувиа хичээх үзэл бөгөөд үүнээс болж бие биедээ үл итгэх байдал гаарч хэрээс хэтэрч Монгол улсын нийгмийг эрүүл биш болгож байна.

Энэ эрүүл биш байдлыг эмчлэх ерөндөг нь ер дөө анд нөхдийн холбоо бөгөөд улс түмнээрээ анд нөхөд болсон цагт бид хэнээс ч гуйхгүй сайхан амьдрах нөгөө үлгэр дээр гардаг бурхан бумбын оронг бий болгох боломжтой. Тэр цагт түмэн улс биднийг дагах болно.

Магадгүй та үүнийг бүтэхгүй санаа битгий ... гэх байх л даа. Гэхдээ бид үүнийг хийсэн бас хийсээр байгаагынхаа хүчинд улс үндэстэн минь өнөөг хүртэл тусгаар байдлаа хадгалж байна. Бүхний мэддэг жишээ дурьд гэж үү. Мэднээ Чингэс хаан Тэмүүжин Монгол улсыг нэгэн анд нөхдийн холбоо болж чадсан юм. Тэгж гэмээн дэлхийд тэргүүлэх гүрэн болжээ.

Европчуудын амь хувиа бодсон сэтгэлгээ нь өөрийн газарт шавар хашаа босгон түүнээс цааших явдал надад падгүй гэсэн сэтгэлгээ Монгол түмний анд нөхдийг үнэлэх сэтгэлгээний өмнө сөхөрсөн. Бидэнд энэ сэтгэлгээ байсан учир шавраар хашаа бариагүй, эсгийгээр байгалийн хүйтэн халуунаас хамгаалах гэж гэр барьсан юм. Бид нэг нэгэндээ итгэж нэг нэгнээ зохих ёсоор хүндэтгэж байсан тийм учраас ялалт биднийх байсан.

Ойрын жишээ дурьд гэж үү. Хиагт хотыг чөлөөлөх тулаан энэ бидний яахын аргагүй бахархах ёстой түүх. Буу зэвсэг дутмаг ардын сайн дурын цэрэг эрс буу зэвсэг сайтай, хүний тоогоор илт давуу мэргэжлийн гамин цэрэгийг бут цохисон явдал. Үүний нууц нь юу юм вэ? Бид эрх чөлөөнийхөө төлөө тэмцсэн гэж ихэнх хүмүүс хэлэх байх гэхдээ үүний цаана бидний баатар эрсийн бие биедээ итгэх итгэл, багаар ажиллах чадвар анд нөхдийн холбоог үүсгэж гэмээн ялалтанд хүргэж байгаад оршино.

Жаахан тайлбарлавал Хиагт хотруу дайрах цэрэг гамин цэргээс цөөн байгаад байдаг. Яахуу зэвсэг гэхээр бидэнд цөмийн зэвсэг битгий хэл цугларсан ард түмний минь үрс болох баатар эрсэд хүрэлцэх тухайн цаг үеийн сайн зэвсэг ч байдаггүй. Цахиур буу, бярдан, зарим нь бүр муна гэх мэтээр зэвсэглэсэн байдаг. Одоо тэгээд юундаа найдаад бид ялна гэж дайнд орно гэж. Тэднийг хамгийн гол зоригжуулж байсан хүчин зүйлс гэвэл нэгэн нэгэндээ итгэж анд нөхдийн холбоо болж чадсанаар хонин сүрэгт орсон Хөх Монголын чоно шиг уулгалан довтолж хядлага маягийн юм үйлдээд ялалт байгуулж чадсан. Бас бага хохиролтойгоор шүү.

Бид одоо дайтаж байгаа юм уу? ямар!!! яаж анд нөхдийн холбоо байгуулах юм гээд л залж гарч болох юм. Үүнд ердөө Монгол уламжлалаа сэргээхэд л хангалттай. Монголчууд чинь мундаг сэтгэлгээтэй ард түмэн шүү дээ. Үүний илэрхийлэл айл хүний амь нэг, сахалт айлын санаа нэг гэдэг шүү дээ. Харин өнөөдөр бид нар яаж амьдарч байна. Байранд байгаа хэд нь 2 алхамын зайтай хажуу хөршөө ч танихгүй. Амьдралын бүх ачаач өөртөө төвлөрүүлэн бусад намайг ашиглачих вий гэсэн болгоомжлол, бусад нь үүнийг яаж ашиглах уу? гэсэн бодлоор хандсаар.

Үүнээс нь болж мянга есөн зуун ерээд оны моодонд орсон үг болох "Наранхүү чамайг Ээгий бол зажилахгүй зальгиж дүлэхгүй баана даа" наадхаасаа хол байя гэсэн болгоомжилсон, сануулсан үгс.

Аргагүй дээ тухайн үедээ хүмүүс нэгэн нэгнийгээ хэрхэн хульдсан тухайгаа эр зоригийг илэрхийлэл болгон ярьдаг байсан гэдэг. Үүнийг дүгнэвэл зэрлэгшил нь амин хувиа бодсон сэтгэлгээнээс үүддэг бололтой.

Одоо бид нэг нэгнийхээ царай руу эгц харах цаг болжээ. Нэг нэгнээ хүндэтгэх цаг болжээ. Нэг нэгэндээ тусчаар хандах цаг болжээ. Нэг нэгэндээ харилцан итгэлцэж харилцан улс үндэстэнээрээ анд нөхдийн холбоо тогтоох цаг иржээ.

Би социализм, коммунизмын санааг дэлгэрүүлэх гэсэнгүй Монгол хүний сэтгэлгээг нийгэмд давамгайлах байр сууринд нь хүргэх гэж зорилоо. Бүх улс түмэнээрээ яагаад андын холбоо байгуулья!!! Аз жаргалтай мишээл дүүрэн хүмүүнлэг нийгмийг байгуулья!!

No comments:

Post a Comment