Tuesday, December 8, 2009

Тавин зургаан хувь

Зуун айлын тэрүүгээр зам гарч явхад замын ч юм уу дулааны ч юм уу мэдэгдэхгүй есөн залуу нүх ухах ажилтай байгаатай таарлаа. Анхаарч харвал тэдний таван хүн нь зогсоо зайгүй шороогоо ухаж харин дөрөв нь поршикин хэлбэртэй давуун малгай толгой дээрээ тухлуудаад суух нь сууж, тамхилах нь утаа багуулж хар өглөөгүүр залхуутай гэгч нь ившээлгэж гараа халаасандаа хийгээд санаа амар байцгаах юм. Тэгхээр нь бүүр сониуч зан хөдлөөд ажлын багажтай хэдийг нь тооллоо.

Нөгөө хөдөлмөрлөж байгаа 5 залуу дээр нэмээд 2 хүн нь хүрзээ бэлхэнээ тулсан ажлаа эхлээгүй байж сүр сүлд нь буугаад эрлэгийн элчтэйгээ тулах гэж байгаа насгүй болсон хонь шиг гачин царайлсан амьтад харагдсан. Тэднээс цааш явахдаа цалин урамшуулалын талаарх бодол толгой орох юм. Ер нь газар шорооны ажил эрхэлж байгаа ажилтан өдрийн 8000 төгрөгний ханштай ажилдаг. Тэгтэл уг байдлаас хархад цалингийн олгож байгаа тогтолцоо хийсэн ажилтай ерөөсөө тэнцэж өгөхгүй, нэг л болж өгөхгүй байна. 100 хүрз шороо хаясан Бат 56 хүрз шороо хаясан Тулгатай адилхан цалин авж болохгүй биз дээ. Болдог бол Бат 100 хүрз шорооны мөнгөө, Тулга 56 хүрз шороо мөнгөө авдаг баймаар. Гэвч болдоггүй бололтой. Яагаад гэдэг шалтгааныг мухарлан бодвол

1. Удирдах захирах тушаалын албан хаагч ажилчдын хэр ажиллаж бүрэн хянаж чаддаггүй. Тэд хааяа ажилчдаа хааяа шалгахаар ирдэг тэр үеээр муу Тулга гэнэт ухаан ороод хамаг чадлаараа шороогоо тал тийш нь цацаж хаяаад миний, би гэсэн тодотголоор ажлаа хийж байгаа гэж шоу хийнэ. Бат яав тийм нөхөрийн хажуугаар ороод “чи битгий худлаа ярь” гэлтэй биш Монгол хүний уужуу тайван зангаараа мартагнах юм болно. Харин удирдлага буруу ойлголттой үлдэнэ. Юу гэж бодно гээч энэ Тулга сүрхий эрч хүчтэй нөхөр шүү гэнэ хэхэ

2. Аливаа багийг манлайлагч, гүйцэтгэгч, шимэгч, идэхгүй нөхдүүд бүрдүүлдэг(Энэ их ерөнхий дүр зураг шүү туулширч ойлгов). Манлайлагч ажил үүрэг хувиарлах зохион байгуулах, үүргийг гүйцэтгэдэг бөгөөд ихэнх тохиолдолд өөрсдийгөө алхагчлаар тодруулдаг. Гүйцэтгэгч асуудлыг хэрхэн хийгдэх ямар үүрэг гүйцэтгэх ёстойгоо сайн мэддэг сайн гүйцэтгэдэг гэвч дуу хоолой санал хэлэх тал дээр дуугүй, удирдлага зохион байгуулалтын талаар ерөөсөө бодохыг хүсдэггүй. Шимэгч энэ удирдлага зохион байгуулалтын ажилд идэвхтэй оролцдог, мундаг ярьдаг, манлайлагчийг дагдаг түүнтэй найрсаг дотно харьцаа үүсгэдэг маш зальжин нөхдүүд байдаг. Идэхгүй нөхдүүд энд ерөөсөө асуудал юу болж байгааг ойлгодоггүй, ерөнхий чиг баримжаатай тэгсгээл байж байдаг. Манлайлагч идэвхтэй ажилдаг боловч шимэгчид хажуугаас нь салдаггүй тиймээс гаргаж чадах үр бүтээмж буурч шимэгчдэд уусаж мэлмий нүд хаагдах аюулд хүрдэг. Ингэснээрээ гол гүйцэтгэгчдийг үйл ажиллагаа бүрэн утгаар нь үнэлэх шалгуур тогтоож чаддагүй. Зарим талаараа манлайлагчид ажлаас зугтагчид, асуудлыг мэдрэхээс айдаг хүмүүс байдаг. Тэд зөвхөн хэн юу гэж хэлнэ түүнийг өөрийнхөө төсөл байгаатай харьцуулан үзэж шийдвэр гаргадаг. Харин дандаа хэлдэг тойрч гүйдэг хүмүүс нь шимэгчид л байдаг. Үүнээс болж бүгд адилхан 8000 төгрөгний цалингаа авдаг. Шимэгчид овтой зальхай хүмүүс учир гүйцэтгэгчдээс илүү байр суурьд хүрэх нь олонтой харагддаг.

3. Шимэгчид Монголын нийгмийн бүхийл хэсэгт чадварынхаа зэрэг дэвээр шигдэн орсон байдаг учир цалингийн тогтолцоог байх ёстой хэмжээгээр тогтоолгох нөхцөлийг дандаа хааж байдаг.

Уул нь цалингийн тогтолцоог жинхэнэ хийснийхээ хэрээр олгох шийдлийг гаргах боломжтой гэж би боддог.

No comments:

Post a Comment