Tuesday, December 8, 2009

Гэрэлт зам

Энэ манайхан үгүй мөн үрэлгэн улс шүү хороололын тэд байдаг Тумбаш худалдааны төвийн зам дагасан гудамжны гэрэлүүд өдрийн 11 цаг 52 минутанд асаалттай байж байх юм ямар баян улс бэ дээ гэж бодсон миний буруу байж та бас надтай адил бодлоо өөрчлөх хэрэгтэй.

Яагаад гэвэл жолооч нар нь наранд замаа харахгүй шахцалдаад зам бөглөөд байхаар нь төр засгаас арга ядаад гудамжны гэрэлтүүлэгээ өдий хүртэл түгээх болж байгаа бололтой.

Гудамжны гэрэл өдрийн турш шөнийн турш асаалттай байгаа тулдаал монгол улсын нийслэлийн нийгмийн амьдрал өнөөг хүртэлх зогсочихгүй үргэжлэж байгааг мань мэтийн газрын амьтанд 30 өдөр 30 шөнийн турш хоол ундаа умартан бодож тунгааж байж л ойлгох юм. Тэгээд дахиад төр засгаа шүүмжилмээр санагдлаа.

Замын түгжээ бүрэн арилаагүй ажлын цаг эхлэх дуусах оргил үеэр яагаад дахин хэдэн гэрэлтүүлэг нэмээд асаагаад тавичихаж болдоггүй юм бэ. Одоо байгаа гэрэлтүүлгийн шонгуудын хооронд лав 10 гэрлийн шон чөлөөтэй тавих зай байна даг.

Би байсан бол хүн байтугай нохой багтах зайгүй болтол нь гэрлийн шон тавиад бүгдийг нь өдөр шөнө ялгалгүй асаах байсан юм. Тэгвэл монгол улсын хөгжил ямар хурдан дэвших болоо. Мулгуу мунхаг хэд нь яахав гэрлийн мөнгө бидний халаасаас гараа гэж эргүйтэж магад тэд яахав орилоол байж байг, харин энэ гудамжны гэрэл өдрийн турш асаалттай байснаар тэдний амьдрал сайжирч байгааг миний бие харж байвал барав. Тод гэрэлд ямар муухан хувцастай хүн сайхан өнгөлөг харагддаг шүү дээ.

No comments:

Post a Comment