Tuesday, December 8, 2009

Өөрийгөө тамлах нь

Энэ эмэгтэйчүүд маш хүнд ачаа эрчүүдийн өмнөөс үүрч байгаа юм шүү. Та нөгөө жендер мендер гэж бүү бодоо! Тэд чинь чихээ цоолох, өндөр өсгийт өмсөх, дөн өвлийн хүйтэнд шилэн торко өмсөх бүсэлхий ил гарсан хувьцас өмдөг болж өвөл зун гэж ялгахгүй ээ ингэж л тэд өөрсдийгөө тамалж байна ш дээ. Яагаад заавал ингэх ёстой гэж. Тэдэнд ингэх нь таалагдахгүй л байгаа. Ийм аймар үйл хийлгэхэд хэн түлхүүд байгаа юм бол мэдээж үйлийн цаана шалгаан байдаг хойно доо.

Нөгөө муу эрчүүдээс л болж байхгүй юу. Хэдэн навсархай эрчүүд нь эмэгтэйчүүдээ эрэмдэг зэрэмдэг болохгүй л тоохгүй, анхааралдаа авахгүй. Ямар сайндаа л эмэгтэйчүүд нь өөрийн биедээ төрөл бүрийн зэвсгээр сэглүүлэх бэ дээ. За жишээ дурьдая:

1. Чихээ цоолуулахдаа хананы хадаас буудагч 2 мм буугаар махан биеийн хэсэгрүүгээ цоо буудуулна зарим уламжлалаа баримталдаг эмэгтэйчүүд чихээ зарааны үс үзүүрлэсэн модоор цоо жадлуулж байгаа юм чинь. Тэгээд зогсохгүй цоо буудуулах нь буудуулаад жадлуулах нь жадлуулчаад гарсан нүхэнд нь мод, төмөр, цайны шаараар сүлвэнэ яаа бодхоор айдас хүрэх юм.

2. Бас болоогүй нүдэндээ давхараа хийлгэнэ. Аав ээжийн алдаанаас болж үр хүүхэд л зовж байгаа юм. Нүдийг нь давхараатай гаргасан бол яалаа гэж зүсүүлэх бэ дээ. Нүдний дээд арьсийг нь зүсэх ажлыг мунхаг миний бие төсөөлөхдөө лав 7 өдөр цуцалгүй бэлүүдсэн хэт юм уу, гал тогооны хутгатай төстэй мэсээр нөгөө эмэгтэйг төмөр орон дээр толгой гарыг чинэртэл нь хүлж байгаад л зүсдэг байх гэж бодох юм. Гэхдээ юм хөгжөөд бас оддын дайн дээр гардаг жидай хүлэг баатарын лазер сэлэм шиг туяатай зүйлээр нүдний дээр арьсийг зүсдэг болсон юм гэнэ лээ. Гэхдээ эмэгтэй өөрийн зоригоор зүсүүлэх шийдвэр гаргана гэдгийг ойлгоорой.

3. За тэгээд эмэгтэйчүүд чинь их зовсон хүмүүс ш дээ. Дамаа залуу охидууд нүүрэндээ элдэв зүйл өглөө өдөр орой шөнө тус тусдаа зүйл түрхэн шүү дээ. Өглөө босоод лав тос түрхэнэ /шар тос, цөцгий тос юм уу би мэдэхгүй/, тэгээд дээд зэргийн гурилтай адилхан зүйлээр нүүрээ бүрхэнэ /орчин үед нялцгай зуурсан гурилаар аваад явдаг болсон байлаа/. Өдөр нь түүнийгээ сэргээнэ. Орой шөнө болоод мань эмэгтэйчүүд өндөг, мандарины холцтой гэсэн эсэн бусын зүйлийг түрхээд хүн айлгаад байдаг юм.

4. Хүний биеийг байх ёстой жинг тооцохдоо биеийн өндрөөс 100-г хассантай тэнцүү тоо нь тухай хүний байх ёстой бодит хэмжээ юм. Тэгтэл эмэгтэйчүүд 1 метр 62 байлаа гэхэд өөрийгөө сайхан харагдуулах гэж байгаа нь энэ гэж 52 килограмм зарим нь 32 килограмм хүртэлх тураалдаа орж байна. Турахдаа эцэж унтлаа гүйх, усанд сэлэх, гантил өргөх, хоолоо сойх, эм ууж долоо хоног гүйлгэх гээл явж өгнө нэг талаар аймар юм.

Сүүлийн үед ч бас эрчүүд тэдний зовлонг ойлгоод жендер овоо яригдаад бөгжлөх, үсээ ургуулах ажил хийж эхлээд байна.

No comments:

Post a Comment