Tuesday, December 8, 2009

Өөдгүй, өрөвдөлтэй замын цагдаа

Хүн гэдэг амьтан хирэндээ сониуч, тийм биш бол хүний хөгжил нийгмийн дэвшил өнөөгийн хэмжээнд хүрэхгүй байсан гэдэгтэй санал нийлэхгүй хүн ховор биз дээ. За ингээд өөрийн сониуч зангаа зөвтгөчихлөө.

1. Өөдгүй замын цагдаа. Ойрд төв болон зуун айлаас баянбүрдийн чиглэлийн замын засварын ажил дуусаад ачаалал хэрэндээ гайгүй боллоо.

Саарын хажуугаар сайн, сайны хажуугаар саар байдаг хойно доо. Замын дүгжээ багассан чинь замын цагдаа нар маань завтай болоод цаазлах ажиллагаагаа идэвхтэй хийх эхэллээ. Гэмтүүдийг нэг ёстой болгож өгөж байна. Хууль бол хууль хойно. Би жолооч, хуульч биш л дээ гэхдээ зорчигч миний хувьд ажиглагдсан асуудал гэвэл замын гэрлэн дохио, цагаан зуураасны журам, цагдаа гурав ёстой л нэг гар нийлж хоорондоо нягт бүхэл цул болон ажиллаж байна. Ингэж нягтарч ажиллаж байгаа хойно үр дүн сайн гарч байна. За энэ гурван тус тусдаа ямар үүрэг гүйцэтгэж байна гэвэл.

Нэг. Гэрлэн дохио. Гэрлэн дохиог ажиглаж зогсоогүй уджээ. Яаруухан ажилтай болоод байсан чинь гэрлэн дохио саад болхоор нь нэг харлаа улаан гэрлээс ногоон гэрэл рүү шууд шилждэг болсон байна. Урьд нь бол ногоон гэрэл асаж байлаа гэхэд улаан гэрэл асахдаа шар гэрэл хэдэн секунд асдаг байсан. Үүнээс болж Улаан гэрэл болхоос өмнө жолооч нар амжих гээд улаан гэрлээс шар гэрэл гээл жихэлдээд байсан. Харин шар гэрлийг ашиглахгүй болхоор жолооч нар зогсохоос өөр аргагүй болгож орхисон. Ингэснээр Шар гэрлээр дайрдаг явдал дуусгавар болсон.

Хоёр. Цагаан зураасны дүрэм. Анд нөхөр жолооч нар их асуудалтай явган хүний гарцаар гарах гэхээр цагаан зураасаа хэтрээд биднийг зам гаргахгүй хаагаад зогсдог. Түүнийг сүлжиж явах гэж бөөн юм болдог байлаа. Жолооч нар бага багаар урагшилж хэдэн талаасаа машины хамар нь заримдаа нийлчихдэг байлаа. Гэсэн цагаан зураасны дүрэм илүү хүчтэйгээр гарч (урьд нь байсан байлгүй би мэдэхгүй юм. Миний бодлоор уг дүрэмд шийтгэлийн элемент оруулж өгснөөр амилсан байх) Жолооч нар цагаан шугам өнгөрөх юм бол торгуулийн тавцанд очих хууль эрх зүйн орчин бүрдэв.

Гурав. Замын цагдаа. Замы засварын ажил ширүүн хийгдэж байхад цагдаа нар ёстой махисан. Замын ачаалал өндөр байсан болхоор их ажиллах шаардлага гарсан. Харин засварын ажил дууссанаар цагдаа нар цагаан шугам, шар гэрэлгүй дохиотойгоо хамтраад баллаж байна. Улаан гэрлээр дайрсан, цагаан шугам хэтэрсэн жолооч нарыг очиж эелдэгхэн ёсолж амар мэндийг нь асуугаад бичиг баримтаа өгөхийг хүснэ. Гэхдээ жолооч нарт энэ нь торгуулийн тавцан гэдэг нь дэндүү ойлгомжтой өөрөөр хэлбэл 5000 төгрөг будаа гэхэд болно. Сүүлийн үед цагдаа нар жолооч нартайгаа нуугдаж хатуу тоглоод байдаг болжээ. Би гэдэг хүн таксины жолоочтой их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны гэрлэн дохиогоор гарч явтал жолооч анхааралтай гэгчийн хоёр тийшээ хараад хэхэ тэд нуугдсан байна гээд бут руу заадаг байгаа харсан чинь бутны цаана замын цагдаа ах зогчихсон харагдлаа. Ингэж замын цагдаа нар жолооч нарыг хууль дүрэм биелүүлж сургаж, улмаар дүрэм биелүүлээгүй гэмтэнийг хэрхэн шийтгэдэгийг харуулж байгаа бололтой.

2. Өрөвдөлтэй замын цагдаа. Дээр би энэ талаар бодоод яваад байсан юм ер тохироо бүрдэж өгөхгүй удаад байсан юм. Энэ явдал төв замын засварын ажил эд явагдаж байх үед болсон юм. Циркийн наад талд байдаг замаар гарч явж байсан чинь машин замын ачаалал гэж ярих юм биш их өндөр байлаа. Гурван бага тушаалын замын цагдаа хэрэндээ зохицуулах санаатай хөлсөө гоожуулан хэдэн тийшээ хандан үймэлдэж байсан. Хархад үнэхээр хүнд байгаа нь тодорхой байлаа. Гэсэн цагаан мөнгөлөг өнгөтэй янзын том харваас үнэтэй тэрэг замын цагдаагийн өгсөн дохиог илт зөрчин дайрахыг оролдов. Залуу замын цагдаа нөгөө урсгалаа явуулахын тулд цагаан мөнгөлөг тэргийг заавал зогсоох ёстой байсан учир жолоочид хандан сануулав. Гэвч жолооч өөртөө эрдсэн нөхөр байлаа замын цагдаагийн үгийг үл хэрэгсэн дайрхыг оролдовч Яалтч үгүй замын цагдаад тулж зогсов. Замын цагдаа та яагаад дүрэм заавар биелүүлэхгүй байна гээд маргаан үүслээ. Нөгөө жолооч нөхөр утасаа гаргаж бариад чи яадаг юм гэсэн янзтай хандаж эхлэв. Залуу цагдаа түүнд шууд халдаж чадахгүй байв. Жолоч бодвол танил талаа гайхуулаа байлгүй. Цагдаа ч яахав та түүнийг таньдаг юм уу? гээд шууд явуулалтай нь биш ажлаа үргэжлүүлэхийг оролдов. Жолооч харин өөртөө итгэлтэй болж замын цагдаа руугаа бүүр шахаж өмдийг нь машиныхаа хамраар шороо болгож орхив Цагдаа яахав та миний өмдийг шороо болгочихлоо гээд жижиг маргаан дэгсээр би гэдэг хүн бүр ажиглаад зогсоод байлтай нь биш ажлаа бодоод цааш явлаа. Танил талын тогтолцоо гэж хүнийг ажил хийх чадваргүй болтол нь гутаах юм даа. Соц нийгмийн үед ч орчин цагийн ардчилалсан нийгэм хүртэл энэ асуудлыг шийдэж чадсанүгүй. Цөөн бидэнд хэт мэдрэгдэх юм. Харин ажлаа бүтээгээд буцаад нөгөө замаар явж байсан чинь нөгөө уулзвар дээр хэт сонин үйл явдал болсон. Нөгөө гурван залуу замын цагдаа дээр хоёр боломжийн тушаалтай, машинтай замын цагдаа нар ирсэн цагаан хоолойгоор машинуудыг ёстой нэг дүрэмдэж өгч байна. тэд тэд дугаартай машин чи яах гээд байгаа юм бэ? гээл дүрэмдэж зохицуулж байна. Таамаг дэвшүүлбэл(Буруудахгүй байгаа): Цагаан өнгөлөг машины жолооч өөртэй нь харьцах тушаалтай машин унасан хоёр замын цагдаа ирвэл дүрэмээ сахих шаардлагатай бололтой. Тэгэхгүй бол бага тушаалын цагдаа нар замд таарсан шалихгүй хүн чулуу юм байна л даа. Ингэхээр хүн яаж ажлаа хийх юм бэ? (жаахан хазаачихья) цагдаа ч бай ажилтан ч бай, цаашлаад нэг нэгэндээ барьцаалагдаад байвал яаж монгол улс хөгжих бэ? Яаж хүн эрүүлээр сэтгэх бэ? Хийчиж болохгүй хаячиж болохгүй гачин юм болоод хөгжил нь зогсоо байдалтай нам газартаа үлдээд ёстой бүтэхгүй юм болж байна. Социалист ч бай, Ардчилал ч бай ялгарах юм алга (социалист гэдэг үгийг ашиглаад байгаа нь би тэр үед аливаа зүйлийг танин мэдэх ухаанд хүрээгүй байлаа. Харин жаахан юмнаас хархаар ялгаа алга байсныг мэдрэх болдог) бие биедээ барьцаалагдсан хамаатны танил талын тогтолцоо энэ л бидний хөгжлийн саад тушаа.

No comments:

Post a Comment