Tuesday, December 8, 2009

Япон сансарт нарны нүд байрлуулна /орчуулга/

Токио(AFP) - Энэ танд шинжлэх ухааны зөгнөлт зохиол шиг сонсогдож магадгүй. Гэвч Японны сансарын агентлаг маш нухацтай хандаж байна: 2030 онд сансар огторгуйд нарны эрчим хүчнийг цуглуулах хураах хэрэгцээ гарах хийгээд дэлхий доошоо хурдацтай хөдлөж, бидэнд лазер туяа юм уу бичил долгионы зуух хэрэг болох аж.

Засгийн газраас энэ өөрчлөлтийг зогсох зорилгоор судлаачдын баг мөн компаныг сонгон шалгаруулж, арван жилийн дотор хэмжээ хязгааргүй эрчим хүч бий болохыг төлөө олон тэр бум долларыг зарцуулах болсон байна.

Япончууд импортын тос болон өөрийн орны эрчим хүчний багахан нөөцөнд найдлага тавьхаас илүүтэйгээр нарны эрчим хүчнийг тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ, бусад нөхөн сэргээгдэх болон тухайн жил байгаль орчинд хор хөнөөл багатай үнийн бууралттай байгаа байгалийн хийг ашиглахыг эрхэмлэж байна.

Гэвч Япончуудын хамгийн гол зорилго бол SSPS буюу Сансарт Нарны Эрчим хүчний Тогтолцоо бий болгох юм. Ингэхдээ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх олон километр дөрвөлжин хавтгай талбай сансарт тараан байрлуулах бөгөөд энэ Дэлхийн агаар мандалаас дээш тойрог замд байруулах аж.

"Нарны эрчим хүч нь шавхагдашгүй баялаг, эх булаг мөн, бидний энэ систем дэлхийг дулааруулах мөн эрчим хүчний хомсдолын асуудлыг шийдвэрлэхэд ашиг тусаа өгнө гэдэг бид итгэж байна" гэж Mitsubishi Heavy Industries-ийн судлаачид болон төслийн оролцогчид мэдээлэл хийсэн байна.

"Нарны туяа огторгуйд их хэмжээгээр байна"

Нарны эрчим хүчнийг огторгуйд 5 цагийн хугацаанд цуглуулаад хадгалаад дэлхий дээр лазер эсвэл бичил долгионы хэлбэрээр багц багцаар буулгах аж.

Эдгээрийг цуглуулж авахын тулд тэнгис эсвэл нөөцлүүр хийх хориотой талбайд аврага том Параволис антена хийх шаардлага гарч магадгүй гэж Японы Огторгуйн Шинжилгээ, судалгааны Агентлагийн төлөөлөгч Тадашигэ Такия хэллээ.

Судлаачдын зорилго нь нэг тэрбумбаттын систем хийх, энэ нь дунд зэргийн атомын эрчим хүчний үйлдвэртэй тэнцэх юм. Үүнийг хийснээр 8 иенээр нэг цагийн киловатт үйлдвэрлэнэ. Энэ нь японы одоогийн хэрэглэж байгаа эрчим хүчний үнээс зургаа дахин хямд байх юм.

Хүчин чадал-огторгуй руу бүрдэл хэсгүүдийг зөөвөрлөж тавихад - Асар том санагдаж магадгүй гэхдээ Японы 1998 оноос уг төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд JAXA-д 130 судлаач энэ чиглэлээр ажиллаж байна.

Өнгөрсөн сард Японы Эдийн засаг, худалдаа, шинжлэх ухааны яам төслийн үр дүнд үйлдвэрлэлд нэг шат ахисан, оролцогчид төсөлд Япончуудын хамгийн өндөр технологийг ашиглаж байна.

Энэ холбоог Автомат удирдлагатай сансарын туршилтын чөлөөт нисэгчийн хүрээлэн гэж нэрлэсэн, мөн уг хүрээлэнд Mitsubishi Electric, NEC, Fujitsu, Sharp орсон.

Төсөл 2030 хүртэл үргэжлэх хийгээд энэ хугацаанд хэд хэдэн үйл ажиллагааны шаттай байна.

Ойрын жилүүдэд болох онцлог үйл ажиллагаа нь "Япон пуужингаар дэлхийн тойрог зам дотор бичил долгионы зуухын загвар хиймэл дагуулийг байрлуулах" гэж JAXA дахь уг төслийн судлаачдын нэг Тацухито Пужита хэллээ.

Дараагийн шат нь 2020 оноос эхлэн photovoltaic-ийн бүтэцийг 10 сая мегабаттын багтаамжтай болгож улмаар 250 сая ваттын хүчин чадалтай үндсэн хэсгийг хийж дуусгах болно.

Энэ төслийн үйл ажиллагаанд улс орнуудыг санхүүгийн тусламж үзүүлэхийг төслийн удирдлага хүссэн байна. Төслийн үр дүнд бусдаас өвөрмөц эх үүсвэртэй хямд өртөгтэй хангалттай хэмжээний эрчим хүчийг гаргаж авах болно гэжээ.

JAXA хэлэхдээ эрчим хүчний дамжуулахдаа маш хялбар технологийн ашиглана гэдгээ олон нийтийн итгүүлэх, ойлгуулах шаардлагатай тулгараад байна. Олон нийтийн төсөөлж байгаагаар тэнгэрээс лазерийн туяагаар тэнгисийн боомтот буудаж буулгахаар магадгүй жигүүртэн шувуу шарагдах болон нисэх онгоцыг зүсэж магадгүй гэсэн ойлголт байгаа бололтой.

JAXA-гийн судлагааныхан 2004 онд бичил долгионы зуух болон лазертай холбоотой мянган хүний асуултанд боломжтой хэмжээгээр хариулсан байна.

No comments:

Post a Comment