Tuesday, December 8, 2009

Төрийн хишгийн төлөөс 2

Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрээ авчирсан, авчирах гэж өчнөөн явдал чирэгдэл.

39. Өглөө 8.30 гэж гэрээсээ гараад Автобусны буудал хүртэл 6 минут алхана.

40. Автобус хүлээж 10 минут

41. Автобусаар 15 минут зорчино.

42. Автобусны буудлаас Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээ хүртэл 9 минут алхана

43.

Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний ажилтан 2 минут хүлээнэ.

44. Иргэний бүртгэл мэдээллийн ажилтан дээр 15 минут зарцуулна. Ингэхдээ Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, эцэг эхийн иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ хэрэг болно.

45. Хүүхдийн төрсний гэрчилгээг иргэний бүртгэлийн ажилтанаас аваад Бүртгэл мэдээллийн ажилтан дээр очиж мэдээлэл авна. /Хүүхдийн тэтгэмж хэрхэн хөөцөлдөх талаар/ 4 минут зарцуулна.

46. Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээний Нийгмийн даатгалын хэсэг дээр очиж хүүхдийнхээ төрсөний гэрчилгээ, эхийн иргэний үнэлэмлэх, 500 төгрөгийн хамт өгөөд 2 минут болно. Эндээс хүүхдийн эрүүл мэндийн жижиг дэвтэрийг авдаг.

47. Бүцаад Бүртгэл мэдээллийн ажилтан дээр очоод эцэг эхийн иргэний үнэмлэх 2 хувь, гэрлэлтийн гэрчилгээ 2 хувь, төрсний гэрчилгээ 2 хувь канондуулна. 800 төгрөг.

48. Дээр нь хөгжилтэй инээдтэй зүйл гэвэл мөнгө задуулах хэрэг гараад банкинд очерлож үзнэ/Дотроо банкны салбартай/ 4 минут болно. Мөнгө задлуулна гэхээр очер бараг нөлөөлөхгүй.

49. Ингээд дэлгүүрээ 400 төгрөгний ус авж байж мөнгөө задруулж нэг бичиг цаасаа авах эрхтэй болно. 1-2 минут

50. Баянбүрд хүртэл 12 минут алхана

51. Унаа хүлээж 5 минут зогсоно.

52. Микрогоор Хүчит шонхор зах хүртэл 6 минут зорчино.

53. Хүчит шонхороос Хороо хүртэл 7 минут алхана.

54. Нийгмийн халамжийн ажилтанг хүлээнэ. 11 минут бас тодорхойгүй хэцүү хэцүү

55. Нийгмийн ажилтандаа бичиг баримтаа 2 хувь /Уул нь 4 хувь зураг хэрэг болдог. Хүүхдийн 3000 төгрөгний 2 хувь, шинэ хүүхдийн 100,000 төгрөгт 2 хувь/ энхэрийн цээж зураг, төрсөний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар бүрээс нэг нэг хувийг 1500 төгрөг, Хүүхдийн 100.000 төгрөг хүссэн өргөдөлийн маягт нийгмийн ажилтнаас аваад 5 минут бөглөнө.

56.Түүнийгээ Хорооны Засаг даргаар цохолт хийлгэнэ. 3 минут

57.Хорооны бүртгэлийн ажилтаныг 3 минут хүлээнэ.

58. Хорооны бүртгэлийн ажилтан дээр орж хүүгээ өрхийн бүртгэлийн дэвтэртээ бүртгүүлнэ. 3 минут

58. Нийгмийн халамжийн ажилтанд материалаа хянуулаад 10 хоног хүлээх үүрэг авна. 5 минут болно.

59. Гэрлүүгээ 8 минут алхана.

60. Хүүхдийн 3000 төгрөгний материал эхийн 1 хувь зураг дутуугаас буцаагдсан. Түүнийгээ нөхөж авхыг тулд ажлын зайгаар зураг засварладаг газар орхоор явлаа. 4 минут

61. Зураг засварын газар Photonet гэсэн нэртэй байсан байхаа. Орж нэг хувь цээж зургийг нь татуулж 4 хувь болгож гаргууллаа. Эхнэр байхгүй болхоор энэ их амар байсан. 5 минут 1000 төгрөг зарцуулсан.

62. Маргааш өглөө нь Хадгаламж банкинд хүүхдийн 3000 төгрөгний дэвтэрийн мөнгө өгхөөр автобусаар явна. манай тэнд салбар нь байдаггүй.

63. Автобусны буудал хүртэл 7 минут

64. Автобус хүлээж 10 минут

65. Автобусаар Ард кино театр хүртэл 15 минут зорчино

66. Автобусны буудлаас Хадгаламж банк хүртэл 4 минут алхана.

67. Хадгаламжийн банкинд 400 төгрөг тушааж баримт аваад ажилдаа

63. Дараа өдөр нь Хороо луугаа алхана 7 минут

63. Нийгмийн халамжийн ажилтан дээр очоод шууд ороод бичиг баримтаа 2 хувь зураг, хүүхдийн дэвтэрийн 400 төгрөгний баримт, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт өгнө. Нийгмийн халамжийн ажилтан эх хувьтай тулгаж хянаж үзээд 7 хоногийн дараа ирж аваарай гэнэ.

Үргэжлэл бий.........

No comments:

Post a Comment