Tuesday, December 8, 2009

Төрийн хишгийн төлөөс 1

Би эхнэртэйгээ ханилаад 2 жил болж байна. Энэ хооронд аз жаргал тохиолж бурханы хишигийг хүртэж нэгэн хүүтэй болоод цөөн сарыг үдэж сууна. Уг нийтлэлд хувийн амьдралаа ярих гэсэнгүй. Би өөр судлаач хүн болхоор нөхцөл байдлын судалгаа нэг хийгээд үзье гэж шийдлээ. Fransaction cost хийхдээ үндсэн 5 шатыг дамжиж байж төрийн хишгийг бүрэн хүртдэг.

Нэгдүгээр үе. Эмнэлэгийн хяналтанд орох

Хоёрдугаар үе. Гэрлэлтээ бартлуулах



Гуравдугаар үе. Хүүхэд төрөх

Дөрөвдүгээр үе. Хүүхдийн бичиг баримт бүрдүүлэх

Дээрх дөрвөн үеийг дамжиж байж төрийг хишгийг хүртэлх эрхтэй болдог юм. Эхний ээлжинд дөрөвдүгээр үеийн тухай танилцуулья. Энэ үеийг давснаар төр бидэнд

1. Шинэ төрсөн хүүхдийн 100.000 төгрөг,

2. Улиралын 25.000 төгрөг,

3. Хүүхдийн сар бүрийн 3.000 төгрөг,

4. Нярайн 20.000 төгрөг /жирэмсний 5 сартайгаас эхлэн 1 жилийн хугацаанд/ олгоно.

Дөрөвдүгээр үеийг хэрхэн даван туулсан талаар танилцуулья. Эхнэр бид хоёр залуу гэр бүл тул эхний хүүхдээ Дорноговь аймагт төрүүлхээр шийдсэн. Хүү 7 сард төрсөн. Эхний ээлжинд хүүгээ бүртгүүлэхийн тулд Хорооноос мэдээлэл авах хэрэгтэй өмнөх үеүүдэд хороотой нилээд холбогдож байсан болхоор хаана ямар учиртай юу хүн байдаг талаар мэдээлэл, мэдлэгтэй болсон.

Анхны шат. Мэдээлэл авах

1. Хороо луу 7 минут алхаж хүрнэ.

2. Хорооны нийгмийн ажилтанаас мэдээлэл авхад 2 минут болно. Нийгмийн ажилтаны зөвөлгөөнд хяналтанд байсан хорооны өрхийн эмнэлэгээс 4 тодорхойлолт аваад Чингэлтэй дүүрэг дээр аваад оч гэснээр зөвөлгөө дуусна.

3. Хорооны эмнэлэглүү 2 мин алхаж орно.

4. Эмч өөр өрөөнд орсон байсан учир 8 минут хүлээж сууна.

5. Эмчтэй уулзана. Эмч хүүхдийн эрүүл төрсөн гэсэн тодорхойлолтыг Дорноговь аймгийн эмнэлэгээс авчирхыг шаардана. 10 минут

6. Гэрлүүгээ 10 минут алхана.

7. Дорногвь луу утсаар холбогдож тодорхойлолт хүснэ. 5 минут ярьна 250 төгрөг

8. Галт тэргээр 4 хоногийн дараа ирнэ/1500 төгрөгний төлбөр/.

9. Өглөө 8:00 цагт вагон тосох ёстой. Автобусны буудал хүртэл 5 минут алхана.

10. Автобус 10 хүлээнэ.

11. Автобусаар вокзал хүртэл 25 минут явна. 300 төгрөг

12. Автобусны буудлаас вокзал хүртэл 2 минут явна.

13. Вокзал дээр вагон хүлээж 10 минут болно./Заримдаа чиглэл хугацаанаасаа хоцордог/

14. Вагоны ажилтнаас мэдээлэлээ авна 1 минут

15. Автобусны буудал хүртэл2 минут алхана.

16. Автобус хүлээж 5 минут зогсоно.

17. Ажилдаа явна. 300 төгрөг

18. Өглөө хорооны эмнэлэг лүү алхана 10 минут

19. Эмчээ 3 минут хүлээнэ.

20. Тодорхойлолт нэг бүр нь 200 төгрөг. Нийт 4 тодорхойлолт 800 төгрөг. 5 минут болно.

21. Автобусны буудал руу 8 минут алхана.

22. Автобус хүлээж 4 минут зогсоно.

23. Автобусаар 12 минут явна. 300 төгрөг

24. Чингэлтэй дүүрэг хүртэл 8 минут алхана.

25. Нэг цэгийн үйлчилгээнд очерлож 5 минут болно.

26. Ажилтан хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр, эцэг эхийн иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ нэхнэ. 2 минут болно.

27. Ингээд ажилдаа явна.

28. Дорноговь луу хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр нэхнэ. 5 минут 250 төгрөг

29. Вагоноор 2 хоногийн дараа ирнэ/1500 төгрөгний төлбөр/.

30. Өглөө 8:00 цагт вагон тосох ёстой. Автобусны буудал хүртэл 5 минут алхана.

31. Автобус 10 хүлээнэ.

32. Автобусаар вокзал хүртэл 25 минут явна. 300 төгрөг

33. Автобусны буудлаас вокзал хүртэл 2 минут явна.

34. Вокзал дээр вагон хүлээж 5 минут болно./Заримдаа чиглэл хугацаанаасаа хоцордог/

35. Вагоны ажилтнаас мэдээлэлээ авна 1 минут

36. Автобусны буудал хүртэл 2 минут алхана.

37. Автобус хүлээж 5 минут зогсоно.

38. Ажилдаа явна. 300 төгрөг

39. Үргэжлэл бий

No comments:

Post a Comment