Tuesday, December 8, 2009

Явган хүний зам машин хоёрын замын сүлжээг салгах нь

Хэзээнээс ч юм бэ замын ачаалал нэмэгдснээр явган хүн машин хоёр ойлголцох явхад үнэхээр хүндрэлтэй болоод байгаа билээ. Учир нь авто машинаар

явхад гэрэл дохионы өмнө дугаарлан зогсож байхад явган хүмүүсийн зам хөндлөн гарж байгааг хараад хурдан яваасай гэж бухимдах сэтгэлийг өөрийн эрхгүй төрүүлдэг. Явган явж байгаад за

м гарна гэхээр машинууд нь гэрлэн дохионы өмнө цагаан зураа өнгөрөөд зогсох нь үнэхээр хүндрэлтэй машиныг сүлжих хэрэг гарна.

Тэгээд бас болоогүй хаанаас машин шүргэх бол гэж хоёр харж явхад үнэхээр хэцүү. За тэгээд гэрлэн дохиог хүлээгээд гарна гэдэг хэрийн зориг гаргахгүй бол ногоон гэрлээр дүрмээ баримтлан явбал амьд явна гэсэн баталгаа бараг алга хүлээгээд зогсоод байвал хэзээч гарахгүй. Уг байдлаас болж он гарсаар нийслэлд 148 зам тээврийн осол гарсны улмаас 431 хүн гэмтэж, бэртсэн гэх тоо бий. Манай улс зам тзэврийн ослоос болж нас бардаг хүний тоогоороо дэлхийд 16-д ордог аж. Гэмтэж бэртээгүй иргэд нь цаг хугацаа, аюулгүй байдал, сэтгэл санааны дарамтанд өдөр болгон орно. Хийх, амжуулах ажил зөндөө байдаг. Би замын хажууд цаг алдаад бухидаад зогсоод баймааргүй байдаг.

Үүнийг хэрхэн шийдвэрлэх бэ? Явган зорчигч, жолооч хоёрыг яаж хооронд нь тэмцэлдүүлэхгүй асуудлыг хурдан шуурхай аюулгүй хурдтай байдлаар зохион байгуулах бэ? Шийдвэрлэх арга зам нь нүхэн гарц юм. Яагаад нүхэн гарц бэ? гэхээр авто замын дээр явган хүний гарц хийвэл золгүй байдал гарч болох юм гэсэн санаа байна. Тиймээс нүхэн гарцуудыг олноор маш хурдан төвлөрсөн замын дагуу байгуулах юм бол Монгол улсын хөгжил хэдэн зуун мянган хүний 5-10 минутыг хэмнэсэн хугацаагаар хурдсах болно. Жолооч, явган зорчигч нар замын уулзвар гарахдаа айх аюулгүй, хийхээр төлөвлөж байгаа зүйлээ замдаа бүрэн төгс боловсруулж чадна. Ингэснээр бүтээмж ямар хурдтайгаар өсөхийг төсөөлж болно. Уг асуудлыг шийдэж чадвал үнэхээр Монгол улсын хөгжил одоо байгаагаасаа 5-15 минутаар хурдасна.

No comments:

Post a Comment