Tuesday, December 8, 2009

Улс төрчид инээж эхэлхээр уур хүрэх юм.

Ойрд баахан инээсэн мишээсэн хүмүүс гараад ирсэн байна. Яасан мэдэгдэхгүй телевизээр гарч байгаа хүмүүсийн ихэнх нь мишээгээл сүйд. Галзуурсан биш байгаа даа Хэзээ байхдаа төрийн албаныхан инээдэг болсон юм бэ? Сонгууль болхоор л эрүүл өвчтэй нь мэдэгдэхгүй инээлдэх юм дооглоод байгаа юм уу хаашаа юм.

Бас тэгээд их хурцах юм аа. Гадаадад гарсан залуучууд эх орондоо ирэхгүй байна гээд мөн ярь ваа ёстой хурцан биз. Дуучин Амархүү юу бэ? хаанаас юу сонсоод, хараад монголын залуучууд эх орондоо ирэхгүй байна гээд байгаа юм бэ? Өнөөдөр монголдоо хийе бүтээе гээд ирхээр нь хавчиж хаагаад ажилд авахгүй л байна гээ биз ямар сайн даа зарим сайн залуучууд ажил хайж үзээд олдох шинжгүй болхоор нь буцаад гадагшаа гарах бэ дээ. Тэр гарч байгаа нь ч зөв яадаг юм өөрөө бас сайхан амьдрах эрхтэй хүн биз дээ гэтэл залуучуудаас болсон ухааны юм яриад, аавтайгаа ураны асуудал хэдэн төрийн хүнтэй ярилцаж суугаад амьдралаас тасарсан амьтан бэ?

No comments:

Post a Comment