Tuesday, December 8, 2009

Улаанбаатар хотод газар доорх байгууламж байгуулья!

Дулаан, цахилгааны шугам сүлжээ нь бидний амьдралыг тэтгэгч судас нь болж өгдөг. Та бид чинь дээгүүр доогуураа олон сүлжээнд холбогдсон байдаг. Яг л аалжны тор биднийг хэрээлж улам хэрээлж байна. Тодруулбал агаарын орчинд цахилгааны болон холбооны утас кабел орооцолдсон, доогуураа халуун хүйтэн болон бохирын шугам сүлжсэн.

Та бүхэн гудамжаар алхаж явахдаа дээшээ нэг хараарай бөөн утас, замын хажуугаар дамаа одоо бол Баянбүрдээс
Дөлгөөн нуурийн чиглэлийн явган хүний талыг үзээрэй Цөөн мод зүлэгийг нь ухаж төнхчүүд хаячихсан. Явган хүн байтугай, авто машины замын хөдөлгөөнийг саатуулсан юм болж байна. Агаар кабел, халуун хүйтэн бохирын шугам сүлжээг өөрчлөх байгуулах нөхцөл тулгараад байна. Үүнд:

1. Агаарын кабел. Агаарын кабел бидний дээгүүр сүлжсэн байдаг талаар дээр дурьдсан. Кабелийн энэ замбраагүй нөхцөл хотын өнгө үзэмжийг гутааж байна. Үүнийг татах гэж тусдаа цахилгаан шугам сүлжээнийхэн баахан явдаг байх. Бас тэгээд бороо ус, салхи шороонд илэгдээд хэдэн жил болоод солих хэрэг гардаг хулгайд алдчихгүй бол.

2. Халуун хүйтэн бохирын шугам сүлжээ. Газар доогуурах шугам сүлжээ гэж илэгдэж хуучраад засварт орох хугацаа тулсан. Жил болгон л цэвэр бохир усны шугам нь хөлдөж эсвэл шугам нь эвдэрч хагарч ус алдаал хэдэн нөхөд эвдэрсэн газар нь хүнд механикаар зам хааж таглаж зогсоож ухаж сэндийлж гарна. Тэр газар нь зам байна уу? цэцэрлэгжүүлсэн, зүлэгжүүлсэн газар байх нь огт хамаагүй. Ингээд цэцэрлэгжүүлэлт, авто зам хариуцсан газрын баахан хөрөнгө мөнгө, хүний сэтгэл зарцуулсан ажил ямар үр дүнгүй алга болно. Энэ бүх ажлын хөрөнгийг та бид төлсөн татвараас гарч байгаа.

Дээр хоёр нөхцөл дээр нэмээд Улаанбаатар хот нь албан бус тоогоор нэг сая орчим хүн амтай. Нийслэл хот 360 гаран жилийн түүхтэй гэж бид ярьдаг. Мөн цаашид хүн амын тоо өсөхийн хэрээр, нийслэл хот өргөжин тэлэх болно. Нөхцөл улам хүндрэх болно.

Тиймээс Улаанбаатар хотын газар доогуур ажилчид инженерийн шугам сүлжээний аль ч хэсгийг сайжруулан завсарлах нөхцөл бүрдэхүйц хэмжээний том хонгил /түннэл/ барих шаардлагатай. Ингэснээр дараах үр ашигийг авчрах юм. Үүнд:

1. Нэмэгдэл үр ашиггүй зардал гарахгүй. Засвар үйлчилгээг өртөх багатайгаар шийдэх. Цахилгаан, дулааны шугам нэг дор байснаар хоёр өөр нөхцөл ажил үйлчилгээ гүйцэтгэхгүй. Хүнд дацын ухах механизм хэрэгцээгүй.

2. Цаг хугацаа хэмнэх. Ажилчид ажилаа гүйцэтгэхдээ өөрийн орчинд дахин газар ухахгүйгээр, гэрэл цахилгааны шон дамжихын тулд шат, дөрөө авч явах гэх мэт илүү хугацаа зарцуулахгүй.

3. Ажилчдын ажиллах таатай орчин бүрдэнэ. Газар доорх байгууламжийн үр ашгийг энэ ажилчид шууд хүртэнэ.

4. Иргэд бухимдахгүй. Хотын замын хөдөлгөөнийг хаах шаардлагагүй болсноор замын хөдөлгөөний түгжрэлийг багахан хэмжээгээр бууруулна.

5. Зүлэгжүүлэлт үр дүнтэй болно. Шугам сүлжээг ХАГАРАХ эвдрэх тохиолдол гарлаа гэхэд зүлэгжүүлэт, ногоон бүсийг устгах шаардлагагүй болсноор ногоон байгууламжийн хамрах хүрээ, өнгө үзэмж жил тутам хөгжинө.

6. Ирээдүйд дэд бүтэц хөгжих суурь нөхцөл бүрдэнэ. Уг байгууламжинд тулгуурлан олон зориулалтаар үйл ажиллагааг өргөжүүлэх нөхцөл бүрдэнэ.

7. Траншейны гэсэн тодотголтой хүмүүс хяналтанд орно. Улаанбаатар хотын хэмжээнд хичнээн траншейны гэсэн тодотголтой хүмүүс төр, нийгмийн хяналтанд орох урьдач нөхцөлийг бүрдүүлнэ.

Ийм байдлаар шийдвэрлэх санал байна. Гэхдээ энэ шинэ санаа, бүтээл биш. Гадаадын хөрөнгөтэй орнуудад нэвтэрсэн 50 жилээс дээш туршлага хуримтлуулсан, ач холбогдолтой гэдэг нь батлагдсан зүйл.

No comments:

Post a Comment