Tuesday, December 8, 2009

Ингэж ч уландаа орох гэж

Зууны мэдээ 2009 оны 12 сарын 08 өдөр дугаар 5 нүүр. Татварынхан хүнд сурталгүй болжээ. Энэ нилээд олон сайн мэдээ олж харлаа. "МТА-ын хамгийн том нэгж болох Улсын төсвийн орлого хяналтын газар/УТОХГ/-ынхан хууль журмын шаардлагад нийцүүлж ажиллах зорилт өмнөө тавьсан юм" гэнээ. Хэхэ юу гэсэн үг бэ? Монгол улс чинь хэзээ татварын албатай болсон юм бэ? төр буй дор татвар буй гээл рекламдаал байдаг биз.



Гэсэн чинь мань нөхдүүд дөнгөж 2009 оноос эхлэн татварын алба хэрхэн ажиллах ёстой хууль журмаа дагадаж мөрдөх зорилт өмнөө тавьж түүнийгээ биелүүлж ажиллаж эхэлж байгаа гэнээ булай булай. Урд нь яаж ажиллаж байсан юм болоо бодхоос дургүй хүрчихлээ. Би гэдэг хүн чинь утасаар нэгэнтэйгээ ярихдаа хүртэл НӨТ төлдөг, ТҮЦ, байна уу дэлгүүрээс ганц бохь авхад хүртэл гааль дээрээс нь татварыг нь авчихсан л байдаг. Цайны газар ороод ганц хуушуур аваад идхэд хүртэл татварыг нь авж л байдаг биз дээ. Гэсэн чинь тэд ямар ч хууль журамгүй ажиллаж байж. Мэдсэндээ харамсаж байна.

Ер нь яахаараа "Татварынхан хүнд сурталгүй болсон"-оо баяр ёслолын байдалтай дурьдах ёстой гэж хүнээс мөнгө авч байж дараа авхаа бодоод сайн үйлчилгээ үзүүлэх ёстой баймаар гэтэл байдал өөр байж. Хүн сайн дураар байна үгүй юу гэдэг нь хамаагүй мөнгө өгхөөр уурлаж, дараа ир, цаашаа гэж байж авдаг байсан юм уу хаашаа юм. Арай мөнгө өгөх гээд ирхэд нь авахгүй гэж баахан цааргалж гараа цайлгуулдаг байсан юм биш байгаа. Энгийнээр бодход хялбар баймаар, хүнд суртал гарах үндэсгүй баймаар.

Нийтлэлд "МТА-нд мөрдөх ёстой хэчнээн хууль журам заавар аргачлал зөвлөмж байгааг тодруулж, заавал хэрэглэх ёстойг нь жагсаалтаар гаргажээ." яасан том амжилт гаргаа бэ? Урд нь хууль байсан эсэхээ өөрсдөө мэдэхгүй байсан гэнээ. Тэгээд ямар үндэслэлээр татвар хурааж байсан юм болоо. Монголын татварын албаныхан нь хууль журам, заавар зөвлөмжөө хэд байгаа тоо одооноос тодруулж дууссан гэнэ хэ хэ амар юм. Ямар энгийн ажилдаг юм дээ. Тоог нь гаргаж авсан бол учир дараагийн үйл ажиллагааны чиглэл нь олдоно. Гэхдээ ёо арайчдээ. Буу байвал өөрийгөө буудчихтай билээ/Хэтрүүлэг шүү/

"Үүний дүнд шаардлагад нийцсэн идэхтэй хэрэглэгдэж байгаа 136 журам заавар байгааг тогтоон, мөрдөж эхэлжээ. Үүний дараа бүх заавар журмыг нэг бүрчлэн судалж, хэлэлцүүлэг явуулсан нь өгөөжтэй ажил болсон байна." Дүгнээд үзье юу гэсэн үг вэ? Монгол татварын албаны нэг том нэгж нь дагаж мөрдөх ёстой тушаал журамаа тоог нь гаргаад түүнээсээ өөртөө хэрэгтэй гэж үзсэн (өөртөө таалагдсан.яагаад ингэж тодорхойлсон гэхээр тушаал журамыг шүүн тунгаасан хүмүүс нь бүгд татварынхан байсан бололтой./) журмаа ашиглах болсон гэнэ. Арай ч дээ тэд сайн дурын байгууллага уу, буяны байгууллага, айл гэрдэж тоглож байгаа юм уу. Юун дураараа юм заавар зөвлөмжийг дага биелүүл гэж дээрээс нь гаргадаг болхоос авч хэлэлцэж дуртайгаа, өөртөө таалагдсанаа хоорондоо ярьж байгаад хэрэглэ гэсэн үг биш. Ямар дэлгүүрээс бараа цуглуулж байгаа хөрш айлын эхнэрүүд (авгай нар) байгаа биш дээ.

Нөгөө талаас манай Монгол улсад ямар олон хууль, тушаал, журам, заавар байгааг харуулж байгаа. Тэд нар нь хэрэгтэй хэрэггүй гээл зөндөө байдаг бололтой. Ямар сайндаа тухайн салбарт ажиллаж байгаа нөхөр хичнээн заавар зөвлөмж, журам байдгийн мэдхээ байгаад, тоохоо байгаад ямар урт хугацаа өнгөрсөнийг тодорхойлох боломж байхгүй байсан бололтой.

Ямар байсан нэг МТА-нийхан хууль, дүрэм, журам нэг болоо болилоо гэж тусгай цаг зарцуулж сайн муугаар нь ялгаж ашиглах эсэхээ тодорхойлож эхэлсэн байна. Энэ зөв ш дээ ажил нь ахихгүй хууль, журам нь өнөөдөр үнэгүйдсэн нийгэмд тэдний ажиллах арга барил цаг үеээ мэдэрсэн алхам байж болох. Ямар ч байсан тэд өөрсдийгөө яаж ажиллах ёстойгоо тодорхойлжээ. Өөрчлөхийг оролдож эхэлжээ. Даанч хууль бус юм даа.

Гэхдээ хамгийн онцгүй нь энэ мэдээгээ сонингоор зарлаад өөрсдийгөө ямар ажил хийж байснаа бусдад зарлаад нэрээ. Нөгөө төрийн байгууллагын ил тод байдал гэдэг нь энэ юм уу даа.

No comments:

Post a Comment