Tuesday, December 8, 2009

Гоёо юм аа

Сайхан мэдээ байна. Нэг талаар Монголын нийгэмд харанхуй дунд бяцхан ццорхойгоор нэвт тусах гэрэл гэгээ мэт хархад үнэхээр тааламжтай сэтгэл төрүүлэх боллоо. Жишээ хэлье Би чамд хайртай 2, Зүрхэнд гэрэлтэх од, Хэцүү анги гээд хүүхэд залуучуудад зориулагдан хийгдэж буй кино үнэхээр цаанаасаа сайн сайханыг ерөөсөөсөн хүссэн бүтээлүүд гарах болжээ. Надаа таалагдаж байна. Үнэхээр сайхан санагдаж байна. Миний сэтгэл их өөдрөг байна. Жаргалтай санагдаж. Бид өөрсдийн гэсэн шинэ үеийн кино од, телевизийн серилтай боллоо.


Бид Монгол өөрсдийн дотроо төсөөлөх биет бус баатар боллоо. Бид хэн нэгэн усыг дуурайхаа боллоо. Бид Монгол хүний сэтгэлгээний онцлог, хандлагыг гаргаж чадсан шинэ үеийн дүрүүдтэй боллоо. Тэрхүү жүжигчид бидний дунд бидэнтэй хамт амьдарч байгааг бодхоор үнэхээр сайхан. Энэ гарч байгаа орчинг бидний амьдарч байгаа орчин гэж бодхоор сайхан байна. Аливаа юм энгийн байх тусмаа агуу байдаг гэдэг энэ үнэхээр үнэн үг юм аа.

Бидний үзэж байгаа харж байгаа бүхэн гэрэл гэгээтэй байх юм бол тэр хэвээр бид өөрсдийн сэтгэлийг тэр хэмжээгээр гэгээтэйгээр төсөөлнө.

Одоо хэцүү анги олон ангит киног ярихгүй мэдэхгүй хүн алга. Автобусанд ч аль нэг гудамжинд ч бай бүгд л ярьж байна. Гоё юм заримдаа миний мэдэхгүй асуудлуудыг хүртэл яригдаж байх юм үнэн байгаа даа. За тэгээд амьдрал өөрөө мэргэн гэж нэг үг бий би одоо хаанаас олж уншссанаа мэдэхгүй юм. Ямартаа ч бөөн бухимдал стресс дотроос гэртээ ирээд хааяа /дандаа үзээд суугаад байх боломж төдийлөн олдохгүй юм/ хархад хөгжилтэй зугаатай бодууштай санаа сэдвүүд зөндөө зөндөө.Жаахан ч гэсэн олон түмнийг минь амруулж байвал тэр гь болжээ.

Ийм л хайрыг хүлээсэн хүүхэд насны минь гэрэл гэгээ.... гээл сайхан дууны дахилттай сайхан теле зохиомж байна.

No comments:

Post a Comment