Tuesday, December 29, 2009

Усны эх булингартай бол ад нь булингартай

Байгаль судлал гээд хичээл анх 7 билүү 5 дугаар ангид орж эхэлсэн юм даг. Нэг хар хөх хавтастай нүүрэндээ цагаан өнгийн хүрээтэй голдоо ганц модтой газар үүл хурж бороо орж байгаа зурагтай байж билээ. Би гэдэг хүн зурагтай номын зураг ажиглах хүүхэд насны томоогүй зантай нэгэн болхоор тогтоож авсан байх. Тэр хичээл дээр ус хүртэл эргэх холбоотой байдаг тухай мэдэж авсан юмдаг. Ерөнхийд нь тоочвол ус газрын гүнээс оргилон гарч хавь орчноо ундаалж урсана, наранд халсан ус ууршиж тунадас болон хөөрнө. Тунадас агаарт дэгдэн үүл болон хуралдана. Үүл хүндрээд ирхээрээ бороо болон газар дэлхийдээ буулж хөрсний гүнд шингэнэ. Ингээд хөрсний гүнээс модны тусламжтайгаар татагдаж булаг, санд, голын эх болон урсана. Байгаль дэлхийн хэдэн зуун жилийн турш оршин тогтож ирсэн нууц нь эргэх холбоо ажээ. Энэ эргэх холбоо алдагдвал хорвоо дэлхий мөхөх биз ээ.

Гэхдээ би энд байгалийн шинжлэх ухаан ярих гэсэнгүй. Хүний нийгэм хэр удаан оршин тогтнох нь эргэх холбоотой шууд л холбоотой гэж үзэж болхоор. Монголын нийгмийг аваад үзхээр эргэх холбоо алдагдаад байна. Төр засгаас ярьж байгаа юм нь ард түмнээсээ улам бүр холдоод.

Түүх ярьвал Манж гүрэн дээрээсээ доороо хүртэл илжирэн доройтох явдалд бүрэн орсон байлаа. Мөхөх нь тодорхой болсон энэ үед төрийг шинэчлэл хийхийг оролдожээ. Ард түмнээс ирсэн саналыг ямарч саадгүйгээр эзэн хаандаа танилцуулж байхыг зарлигдаж, толгой сайтай сэргэлэн хүний төрийн үйл явдлыг хариуцуулсан боловч өнөөх нь тухайн бохир заваан тогтолцооныхоо хамгийн том хажиг буюу хувалж болон хувирчээ. Эзэн хаан өөрийн эзэнт улс мөхөхийг зүгээр харж сууж чадсангүй. Өөрийн тогтолцооны бүтээгдэхүүн болох том хувалжаа цаазаар авч, ард түмнийхээ дэмжлэгийг авхыг хүсэж ажилласан боловч нэмэр байсангүй. Илжирэн доройтох явдал улам гаарсаар тогтолцоо эрүүлжих нь нэгэнт өнгөрчээ.

Энэ нөхцөлд гадаадын шуналийн тулмууд зүгээр хараад суух нь юу бол тойрон хүрээлж хэдэн талаас нь сэглэж гарсан ингээд Манж гүрний түүх дуусгавар болсон. Эднээс хархад Эзэн хаанд ард түмний санал хүрч очино гэдэг саналтгүй хэрэг байсан бололтой үүнийг ард түмэн олон удаагийн оролдлогоор оролдож байж. Эзэн хаан болхоо байсаныг сайжруулахыг оролджээ. Гэвч тогтолцоо ажилсангүй. Манж гүрэн мөхсөн гол шалтгаан бол эргэх холбоогүй болсоос л төрийг шинэ санаа санаачлагаар хангах, сэлбэх тогтолцоо үгүй болсноос нуран унасан.

Манай төр хэрэв жээ ард түмнээсээ өөрийгөө салгаж ойлгоод аливаа тогтолцоог зөвхөн дээрээс доошоо байх ёстойгоор зохион байгуулаад байвал мөхөх замдаа төдий чинээ ойртож очих болно.

Миний хэлэх гэсэн гол санаа бол төрийн тогтолцоонд бүрэн утгаараа эргэх нөхцөлийг улам бүр төгөлдөржүүлээсэй, байгаа судас бүхнийг битгий хумиасай.

No comments:

Post a Comment