Monday, January 4, 2010

Дэлхийн аврага Жон Смит, Монголын тамирчин Нандиа хоёрын тоглолт

Өнгөрсөн 12 сарын дундуур нэг сургалтанд суусан юм. Тэр сургалтанд Монголын эдийн засгийн хүч нөөц боломжийг хэрхэн хэмжиж үзэх талаар олон онол арга жишээ баримт дурьдсан. Түүнээс тодорхой хэмжээг өөртөө тусгаж авлаа.

Сургалтын явцад улс иргэнээс татвар татаас авах гурван янзын загвар байдаг гэж алдлаа.
1. Иргэн их орлоготой хүн өндөр татвар бага орлоготой бага татвар төлдөг
2. Иргэн их бага орлого олох нь хамаагүй хамгийн гол нь олсон орлогынхоо тодорхой хувийг өгдөг загвар. Өөрөөр хэлбэл манай улсад хэрэглэж байгаа нэг шатлалтай тогтолцоо
3. Бага орлого олдог хүнд их татвар олдог их орлоготой иргэн бага татвар төлдөг загвар. Энэ загварт жаахан тааруу орлоготой нөхөрийг шийтгэдэг. Баян хөрөнгөтэй байгаа бол татвар авсан болдог загвар.

Багш биднээс асууж байна аа дээрх гурван тогтолцооноос хамгийн зөв шудрага нэрлэх даалгавар ангийн танихгүй танилуудад өгсөн юм. Сонголт хийхэд үнэхээр хүнд гэдэг нь ойлгомтой. Өөдрөг үзэлтэнд бол гурдахь загвар, аан төвөг гэдэг хүнд гэж бодддог хүн бол нэг шатлалтай тогтолцоо буюу хоёрдох загвар, Харин энэ тогтолцоо нь баян хүнд дургүй нөхөрт бол яав цав таалагдах загвар юм.

Миний бодлоор бол хоёрдах загвар хамгийн зохистой хэлбэр бөгөөд төр иргэний амьдралд оролцохгүй зөвхөн татаасаа аваал байхад болно гэдэг санаагаар багш аа, ангийхнаа эргэлзээд оруулж асуудлыг нээлттэй үлдээхэд хүргэлээ. Ингэж хэлж байгаа шалтгаан нь маш энгийн багш орлого багатайгаас бага татвар, баянгаас нь их татвар авах загварыг номолж байсан юм тухайн үед бодход илүүдэл жинтэй болох нөхцлөөр бүрэн хангагдсан нөхөрт ясны дургүй нөхөр байж.

Би өөртөө итгэлтэй зах зээл шудрага ёс гээд сайн ажилласан хүнийг татварын тогтолцоо шийтгэх ёсгүй гээл явж өглөө.

Би ч үзэл баримтлалтайгаа хэвээр. Гэвч хэдхэн хоногийн дараа хорвоо өөр миний төсөлж байсан ер төнц ямар өөр болохыг мэдэж орхилоо. Ямар тэнэг гээч

Манай Монгол улс чинь миний хүсээд байсан нөгөө татварын нэг шатлалтай орон болжээ. Энэ завшаанаар Оюунтолгойн гэрээ ч байгуулагдлаа. Ашгшүй гэж гэхдээ биш юмаа. Гадаадын шар толгойтой нөхдүүдэд миний хүсээд байсан татварын тогтолцоо үйлчилээд эхлэх юм байна.

Бодлоо пүү новш гэж тэд ч бидний хажууд уул уурхайн салбарт ажиллах туршлагаараа хүнээр бол биднээс 20 насаар ах дэлхийн хэмжээний эхний гуравт яригддаг боксын тамирчин юм байна. Гэтэл бид чинь ердөө бокс гэдгийг анх сонирхож байгаа хүүхэд юм байна.

Тэгээд хоорондоо шудрагаар аврагын төлөө тоглох гэж байдаг. Тоглоомын дүрэм нь нэг шатлалтай татвар. Бид эхний 20 секундп ч дэвжээнд дээр босоогоорой байж чадахгүй юм байна. Дэлхийн хэмжээний тамирчинд амжилт хэрэгтэй тэр рекорд тогтоохыг бодно. Ганцхан цохилт эргэлзэх юмгүйгээр хийж орхино. Тоглолт дуусна, бүх зүйл мартагдана.

Би буруу сэтгэжээ. Татварын нэг шатлалтай тогтолцоог зөвхөн Дорж, Дондог, Балдантай тоглоход хэрэглэнэ. Ёстой сонирхолтой тоглолт болно гэж бодсон минь талаар болж. Би энэ дүрмийг ямар 20 насаар ах дэлхийн хэмжээний тамирчин Жон Смиттэй тоглоно гэж бодсон биш. Мунхаг миний дутуу сэтгэлгээ. Бүтэн сэтгэсэн бол шалгуурыг нь нарийвчлан ямар тоглогч хэнтэй тоглохтой ямар дүрэмээр тоглох бэ гэдгийг тодорхой нарийвчлан заах байсан юм. Тухайлбал Жон Смитэд зориулж шудрга сонирхолтой тоглолт гаргахын тулд нэг хөл дээрээ зогсоод солгой гараараа ямар ч хамгаалалтгүй ар нуруугаараа давшиж Монголын тамирчинтай тоглох шаардлага тавих байсан юм.

Өөрөөр хэлбэл гадны тамирчинд эхний загварыг тулгах байсан юм. Тэгсэн бол монголд жилдээ тэдэн хэмжээний доллар орох байсан юм. Харин одоо мэдэхгүй

No comments:

Post a Comment