Манай улсын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр чөлөөт цагт зориулж гаргаж байгаа дуу хөгжим мэдээ нэвтрүүлэг нь дандаа гадны мэдээ нэвтрүүлэг дуу хөгжим гаргадаг юм зөндөө. Тэгээд зүгээр ч гаргачихгүй үзүүлж байгаа юмнууд нь хагас бүтэн нүцгэлсэн хүүхэн залуучууд дуулж бүжиглэж байгаа харагддаг. Жаахан хүүхэд үзэлтгүй гачин содон хөдөлгөөнтэй байх нь олонтоо. Одоо бүр сүүлдээ янз бүрийн дуу авиатай дуу хөгжим гаргах нь улам ихэсэж манай зарим хамтлаг дуучид түүнийг нь дуурайгаад сүйд зүгээр. Автобусанд явж байхдаа хажуу хүнээсээ ичих, ой гутах нь энүүхэнд.
Тэгээд түүнийг нь сонсож байгаа хүнийг нь муухан үгээр хатгахаар урдаас хөгжил дэвшил соёл мэдэхгүй муу мулгуу!!! залуу хүн байж хаагуур нь явдаг байна гэсэн янзаар харж тайлбарлана. Үзэж байгаа юм нь энэ зурагаар жишээтэй. Үүнийг үзэж буй өсвөр үеийн залуучууд ямар болох нь ойлгожтой.
Ер нь гаж юмыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр үзхээр чинь гадаа гудамжинд хоёр эрэгтэй нүцгэн үнсэлцэж болно гэсэн бодол толгойд нь үлдэх нь ойлгомжтой. Бас тэгээд хэлж хориглох ёстой хүмүүс нь үүнийг үзээд за за нийгэм нь ийм болсон юм чинь гээд дуугүй явах нөхцөлийг нь бүрдүүлж байна. Ер нь бол Монгол улсад маань Монгол түмний минь гол цөмд юу тохиох нь энэ вэ? Заавал ийм сонин гаж зүйл үзэх ёстой гэж үү! эсвэл хөгжил дэвшил нь завхайрсан заваарсан соёлын урсгалаар манайд нэвтэрч биднийгээ хөгжүүлж байгаа нь энэ юм уу? Мунхаг би буруу зөнөглөж бай ч мэднэ. Тэгээд үүнийг үзэж хүүхэд залуучууд хөгжиж дэвших ёстой гэж үү. <
