Wednesday, November 24, 2010

Хэт мэдрэмтгий Баянөлгий Өлгий сум

Баянөлгий аймгийн Өлгий суманд одоогийн байдлаар 3 удаа судалгааны ажлаар очоод байна. Анх 2007 оны 6 сард очсон санагдаж байна. Дараа нь 2010 онд 3 сарын сүүлээр 2010 оны 10 сарын эхээр очсон юм байна. Анх очоод соёлын шок гэдэг юмыг мэдрээд гайхаж байлаа. Энэ нутаг руу явж байхад өнөөг хүртэл овогийн зохион байгуулалттай амьдарсаар байгаа юм байна лээ. Жишээлбэл нэг голын хөвөөнд 5-6 гэр байх бөгөөд тэр гэрүүдийг гол нь том гэр байх бөгөөд овгийн ахлагчынх байрлана. Учир нь үл мэдэгдэх өөр хэлээр хоорондоо ярилцаал. Биднээс өөр төрлийн хувьцас хунартай. Толгойныхоо дагзны хэсгийг халхалсан манайхаар бол тоорцог маягийн малгайтай. Хөгшин залуу гэлтгүй өмсөнө түүнийгээ хүйтэн болхоор тэр тоорцог малгайныхаа дээрээс дахин үстэй малгай давхарлаж өмсдөг. Манай Монгол ёсоор бол малгай давхарлаж өмсөхийг цээрлэдэг бол тэдний хувьд энэ нь асуудал биш санагдсан. Гэрт нь орхоор казах хүмүүс яагаад ч юм цаанаа нэг яахир санагдсан хэт Европ маягийн сэтгэлгээтэй хүмүүс шиг санагдсан. Манай Монголчууд чинь цаанаа нэг хүлээцтэй тайван үйл ажиллагаагаа алгуур эхэлдэг дээза тэгж байгаад болох байлгүй гэж нөгөө хүндээ итгэх нь илүүд байдаг бол харин казах хүмүүс өөр шүү хэт хардамтгай тэгчих болов уу ингэчих болов уу гээл шууд хэлнэ. Өөрт ашиггүй эсвэл эргэлзээтэй санагдсан зүйлээ хичнээн тайлбарлаж хэлсэн хүлээж авахгүй заавал өөрийн итгэх болох хүртлээ зөрүүдлэнэ. Зарим уур ч хүрмээр санагддаг. Дээр нь хэт шахуу өөртөө ашигтай шийдийг шууд гаргадаг. Сайн ажиглавал цочирдмоор ч юм шиг санагддаг.
Баян-өлгий аймаг Өлгий сум бол нэг ёсондоо Монголын гадаад юм даа. Очихоор өөр хэлээр ярина, бүх байшин нь дээвэргүй лалын ертөнцтэй Америк кино дээр гардаг шиг, дээр нь хашаанууд нь тэр чигээрээ шавараар хийгдсэн 1,2 метр өндөртэй байдаг. Гудамжаар эмэгтэйчүүд нь араб турк маягийн хээ угалз чимэгтэй нимгэн том алчуураар толгой зангидсан явдаг. Энэ нутагт Монгол хүмүүс цөөхөн харагддаг. Монгол улс чинь өөртөө үндсэн хоёр үндэстэнтэй олон ястантай билээ. Энд манай нэг үндэстэн хэт ихээр бөөгнөрсөн санагдсан.
Анх би Казахчуудыг нилээд баян чинээлэг мэтээр төсөөлж байлаа. Аргагүй анхны судалгаа ХАС банкны үйчлүүлэгчид чиглэсэн байсан болхоор тэр дандаа хадгаламжтай ядуухан амьдарч байсан гэсэн айлд нь орход айлд байж болох бүхийл цахилгаан хэрэгсэл байсан юм даг. Тухайлбал хөргөгч, телевизор, РС гээл сүүлийн үеийн загварууд гэрт нь байсан болхоор нилээд гайхсан юм. Тэднийд баахан дайлуулж цайлуулж аваад дараагийн айл руугаа зорьсон. Орсон айл болгон бололцооны байсаар болхоор казахууд үргэлж баян гэсэн ойлголт бат итгэсэн.
Энэ удаадаа ингэсгээд азная дараа дэлгэрүүлье

2 comments:

  1. хэхэ казак ууд чинь түркийн үлдэгдэл шдээ

    ReplyDelete
  2. Тэнэг. Мэдээлэлийн хэрэгцэлтэй соелтой харьцаж бай!!!

    ReplyDelete