Saturday, November 27, 2010

Заавал бидэнд ийм зүйл үзүүлж сонсгох нь ямар учиртай юм!!!

Манай улсын олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр чөлөөт цагт зориулж гаргаж байгаа дуу хөгжим мэдээ нэвтрүүлэг нь дандаа гадны мэдээ нэвтрүүлэг дуу хөгжим гаргадаг юм зөндөө. Тэгээд зүгээр ч гаргачихгүй үзүүлж байгаа юмнууд нь хагас бүтэн нүцгэлсэн хүүхэн залуучууд дуулж бүжиглэж байгаа харагддаг. Жаахан хүүхэд үзэлтгүй гачин содон хөдөлгөөнтэй байх нь олонтоо. Одоо бүр сүүлдээ янз бүрийн дуу авиатай дуу хөгжим гаргах нь улам ихэсэж манай зарим хамтлаг дуучид түүнийг нь дуурайгаад сүйд зүгээр. Автобусанд явж байхдаа хажуу хүнээсээ ичих, ой гутах нь энүүхэнд.
Тэгээд түүнийг нь сонсож байгаа хүнийг нь муухан үгээр хатгахаар урдаас хөгжил дэвшил соёл мэдэхгүй муу мулгуу!!! залуу хүн байж хаагуур нь явдаг байна гэсэн янзаар харж тайлбарлана. Үзэж байгаа юм нь энэ зурагаар жишээтэй. Үүнийг үзэж буй өсвөр үеийн залуучууд ямар болох нь ойлгожтой. Ер нь гаж юмыг олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр үзхээр чинь гадаа гудамжинд хоёр эрэгтэй нүцгэн үнсэлцэж болно гэсэн бодол толгойд нь үлдэх нь ойлгомжтой. Бас тэгээд хэлж хориглох ёстой хүмүүс нь үүнийг үзээд за за нийгэм нь ийм болсон юм чинь гээд дуугүй явах нөхцөлийг нь бүрдүүлж байна. Ер нь бол Монгол улсад маань Монгол түмний минь гол цөмд юу тохиох нь энэ вэ? Заавал ийм сонин гаж зүйл үзэх ёстой гэж үү! эсвэл хөгжил дэвшил нь завхайрсан заваарсан соёлын урсгалаар манайд нэвтэрч биднийгээ хөгжүүлж байгаа нь энэ юм уу? Мунхаг би буруу зөнөглөж бай ч мэднэ. Тэгээд үүнийг үзэж хүүхэд залуучууд хөгжиж дэвших ёстой гэж үү. <>Хөгжсөн улс орнууд өөрсдөө яг үүнийгээ сонсдог бүгд ийм завхайрсан улсууд байдаг юм уу. Сонирхоод сонсож буй дуу хөгжмийг нь үзлээлдээ яг улсынхаа олон нийтэд зориулсан дуу хөгжмийг нь сонсоход байдлаар өөрөөр байна ш дээ. Энгийн хөнгөн аястай дуу хөгжим сонсож хэвийн намуун амьдралаар явсаар л байна. Гэтэл манай олон нийтийн мэдээллээр дандаа гадны хоёр сувгийг илэрхийлсэн дуу хөгжим кино нэвтрүүлгийг гаргаж байдаг. Бүр инээдмийн хөгжөөнтэй нэвтрүүлгээр хүртэл дандаа нүцгэн шалдан хүүхэн залуучууд гаргаж байх юм. Уур хүрж үхмээр шүү, үгүй яахав анхандаа инээд хүрээд үзээд байсан ч нэг л бишээ сүүлдээ уур ч хүрэх шиг, яах гэж ийм сонин хэн ч хэрэггүй үр дүнгүй хог гаргадаг байна аа Монголын залуучуудыг хоосон толгойтой бодож сэтгэх нь хоёрдугаар сувгийн зүйлийг ойлгохоос цаашгүй болгож хаях гээд байгаа ч юм шиг. Цаанаасаа манай соёлын урсгалыг хянаад Монгол хүний ёс суртахуун сэтгэлгээний онцлогийг үгүй болгож өөрийн боолчлолдоо оруулах гээд ч байх шиг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг ямар хүчтэй зэвсэг болхыг энэ мэдээлэл нийтлэл нэвтрүүлгийг гаргаж байгаа хүмүүс мэдэхгүй л байв гэж дээ. Одоо Монголчуудынхаа төлөө санаа зовдог Монгол хүний сэтгэлгээг цэвэр ариун байлгахыг хүсдэг хүмүүс үүнийг хянах, шалгуур тавих нөхцөл үүсчээ.
Гэхдээ энэ нь Хэвлэл мэдээллийг боож хаа гэсэн үг бишээ. Бас хэвлэл мэдээллийн хэрэгсэл эрх чөлөө эдэлж байна гээд Монгол хүнийхээ ёс суртахууныг алдаад Монгол хүний ёс суртахууны бузарлах эрхтэй гэж ойлгож ерөөсөө болохгүй. Бүгд хязгаартай байх ёстой. Тэгж гэмээн бид өнөөгийн нийгэмд бие биеээ гэсэн ариухан сэтгэлтэй зүтгэлтэй амьдарч бусад улс оронд үлгэр дуурайлал болно биз дээ. Тэрнээс бусдыг дуурайснаар бусдын хүндэтгэлийг хүлээнэ гэсэн үг бишээ. Намайг ийм зүйл бичхээр тэгээд дуучин Жавхлан шиг өөхөн тосоор дэн хийж гэрт суух нь гэж бүү шоолоорой бүү явуулж гутайгаарай би хөгжил дэвшилд дуртай би Монголоороо Монгол хүнээрээ байхыг хүсдэг.
Европ хүмүүс сэтгэлгээ шиг муу гэж бодсон хүнийг эд хөрөнгөгийг ямар ч аргаар хамаагүй булааж авч болно гэсэн сэтгэлгээ надад хэрэггүй харин олон түмэнд минь гай түйтгэр хүргэсэн хүн байна уу мангас байна уу хамаагүй түүнийг шийтгэх ёстой гэсэн сэтгэлгээ наддаа болно.

No comments:

Post a Comment