Sunday, September 19, 2010

Хятадын түгшүүр



"Хятадын дотоодыг хамгаалах цэргийн хүчний харалган бодлого, бүс нутаг дахь олон улсын хамтын ажиллагаа Японы санааг зовоож байна" гэж тус улсын 2010 оны батлан хамгаалахын тайланд дурьджээ.

Дөрвөн сард Японы Окинотори Арлын баруун хэсэгт Хятадын тал 10 шумбагч, сөнөөгч усан онгоц байрлуулсан нь бүр ч санаа зовоож байна гэжээ.
Сүүлийн үөд хятад улс нь Ази-Номхон далайн маргаантай гэсэн газруудыг өөрийнх гээд, эцэстээ баялаг ихтэй бүсийн ус, арал, бараг өмнөд Хятадын тэнгисийг бүхэлд нь Хятадын мэдлийнх гэж зарлаад байгаа билээ.



Саяхан Японы усан хилийн харуул Дайюу арлын орчим Хятадын загасчдын ахмадыг баривчилсан нь байдлыг бүр хурцатгаад байна. Үүнд хариу болгож Хятадын тал “Японы дотоодын хуульд захирагдахгүй, энэ явдал нь хууль бус ажиллагаа, шаардлагатай бол бид бүс нутагт цэргийн сургууль хийхэд бэлэн гэж” мэдэгдсэн билээ.



Хятад нь Хойд Солонгосын гол холбоотон бөгөөд хоол хүнс, зэвсэг худалддаг хамгийн том түнш нь юм.

Н. ЭРДЭНЭБУЛГА

Эх сурвалж http://www.shuud.mn/index.php?option=news&task=view&id=8103

No comments:

Post a Comment