Saturday, September 18, 2010

Өмнөговь Даланзадгад сум

Өмнөговь аймгийн Даланзадгад сумд би хоёрдахь удаагаа очиж байгаа нь энэ. Анх би 2006 оны 6 сард очиж байсан санаж байна. Урьд өмнө амьдралдаа нэг ч удаа Говь нутаг руу явж байсан удаагүй болхоор их цангах байхдаа гэсэн бодол сониуч зантай зэрэгцэж байлаа. Урьд нь би ганцаараа нэг ч удаа судалгаанд явж байгаа юм.
2006 онд говь нутгын аялаж байхдаа анх удаа газар доороос маш том улаан нар мандахыг хараад гайхаж бишрэх сэтгэл төрж хажуу хүнээ тэрийг харсан болов уу гэж ажхад тоож байгаач шинжгүй сууж байна. Ямартаа ч тэр хүнд надаа бугуйл шидэх ойроос нар манддаг гэсэн утгатай шүлэгт ямар үнэн хэлээ бэ! гэж бодож байсан юмдаг. Тэр үед Өмнөговь аймгийн Даланзадгад сум ерөнхийдөө эл ул хүн хөдөлгөөн бага жижигхэн гэмээр сум байсан.
Харин 2010 оны 3 сард орход Нөгөө жижигхэн сум ямар чинь их том болжээ. Наана эзгүй тал байсан газар тэр чигээрээ томоохон гэр хороолол болсон. Шинэ кино театртай шинэ шинэ олон буудалтай болжээ. Анх очиж байхад Алтанговь гээд хажуудаа тэмээний хөшөөтэй 4 давхар хуучирвтар буудал байсан дундаж 2 хүний өрөө нь 15,000 төгрөг байсан бол одоо 35$ болжээ. Баялаг дагаж хөгжил гээ ч нь жинхэнэ утгаараа тэнд байна. Хоол унд бараа таваарын үнэ гэж Улаанбаатарын дундаж ханшнаас өндөр болсон. Үйлчилгээ тааруу угаасаа хоол муутай газардаа харин Дундговихоныг эс тооцвол дуу хууртай сайхан хүмүүс байдаг юм.
Даланзадгад сумынхан байгалын дурьсгалт газар олонтой. Тухайлбал Ёолын ам, дээр нь өвөл зунгүй мөс нь хайлдаггүй агуйтай гэсэн. Нээрээ тэр нутаг нөгөө кино дээр гараад байдаг эмэгтэй хувьсгалч Борын нутаг.
Хятадууд 2006 онд аймгийн захиргаанд зориулж төрийн ордон барьж байсан бол одоо ашиглалтанд ороод янзын том ордонтой болсон байна лээ.
Нутаг нутагт байдаг нэг ижил асуудал бол Аймгийн төв болох Даланзадгад сум нь бусад сумаасаа хүн ам олон сумын захиргааний албан хаагчид нь түүндээ хүрдэггүй санагдсан. Бас тэгээд их хэмжээний мөнгө эргэж байгаа юм гэсэн дээ дарга нарын авгай хамаатан садан нар Оюу толгойд бараа материал нийлүүлэх гэрээг нь авдаг юм байна лээ. Үүний дагаад төсөл тендерт бөөн булхай луйвар байдаг гэж нутгийн ардууд өөрийн туулсан жишээ баримттайгаа ярьж байсан юмдаг.
Уул нь би нутаг орны онцлог өөрийн аялалыг харуулсан хэдэн зураг дардаг түүнийгээ блог дээрээ тавьдаг юм. Энэ удаа зуд турхинтай төв зам байнга хаагдаж, зам ангиудын хүнд техникууд зогсоо зайгүй ажиллаж 2 давхар байшингаас өндөр цасан хунгараг овоож зарим техник нь эвдрээд сүйд болсон харагдсан. Үүнийг нурших болсон шалтгаан нь би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын буудалд буухдаа зургийн аппарат, гар утсаа хаяаад аа. Зам замын тэнгэр намайгаа харж үзээд замын барцатаас тэгж зайлуулсан юм байлгүй дээ.
Зуд турхинтай, зам ойр ойрхон хаагдсан байсан энэ үед замын машинд дайгдах гэсэн малчин хүмүүс цөөнгүй дайралдсан. Биднийг Даланзадгад сумруу явж байхад хуучин худаг байсан болтой ханы хажууд 40 орчим насны ах дайгдсан. Яа түүнийг хараад үнэхээр яаж гэж бодож байсан. Учир нь тэр хүйтэн өвөлд цасаар шуураад зам хаагдаад байна гэж байхад сум орно гээд ганцаараа хэдэн аргал цуглуусан сууж байгаа юмдаа. Аймар машин ирэхгүй эсвэл илүү хүйтэрвэл яаана. Шууд л хөлдөнө биз дээ. Хөөрхий нүүр нь цас шуургад байсаар байгаад юу ч гүй харласан. Ихэд даарсан хүн байсан юмдаг. Би уул нь дуугүй талдаа хүн л дээ гэхдээ аян замд бол таарсан хүн олонтой олон зүйлийг ярьж асууж лавладаг зантай л даа. Өөрөөр хэлбэл их л яриа болдог. Тэр ахтай ярьж хөөрсөөр байгаад мань хүний талаар жаахан мэдэж авлаа.
Тэр хүн сайн дурын соёлын тэргүүний ажилтан юм байна. Сайхан дуулдаг. Уртын дууг урт замд сонсоод явах шиг сайхан зүйл гэж хаа байхав. Хариу болгож Хөөрхөн борлог морийг дуулж өглөө сайхан сайхан. За за өөрөө зөндөө олон сонин зүйл байсан түүнийг дараа л хуучилья.

2 comments:

  1. Hi Erdenee ah ih l goy sonirholtoi aylal baij dee, bur uvliin yavsan aylal chin bn te. Goy sanagdchihlaa. Bi bas yavsan gazriinha tuhai ingej temdeglel bichie gej boddog ch daanch hiihgui haychaad baih yum, bur sedel turuulchlee, za tged bicheed bgarai, Bayn-Ulgin tuhai bicheerei

    ReplyDelete
  2. Баярллаа Цэлмэгээ үнэхээр гоё шүү

    ReplyDelete