Friday, January 3, 2014

Машинтай мөртлөө мөнгө багатайчуудыг хавчин гадуурхах тухайд

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод нийт хүн амын 40.5 хувь амьдардаг. Энэ нь 1.244 сая хүн гэсэн үг. Харин нийт машины 60.9 хувь буюу 321 мянга 159 автомашин Улаанбаатар хотын харьяанд байдаг бөгөөд өдөрт дунджаар 170 мянга гаруй нь замын хөдөлгөөн оролцдог гэжээ. Анх Нийслэл хотын төлөвлөхдөө 500 мянга хүн амтай байхаар төлөвлөсөн боловч албан тоогоор хоёр дахин нэмэгдсэн байна. Харин автомашины хувьд анх хэд байхаар төлөвлөсөн тооцоо байдаг юм болов уу? Байхгүй болоол манай улсад бол энэ шинэ бэрхшээлийн өмнө яаж шийдэх учраа олохгүй тулгамдсан асуудлын чухал нэг нь болсон байна. Монгол хүн ер нь аливаа асуудлыг шийдэхдээ хамгийн амар хялбар, хурдан байдлаар шийдэхийг оролдох нь элбэг. Ийм ч учраас эхний ээлжинд байгаа байдлаараа асуудлыг шийдэхийг оролддог явдал юм. Алс хэтийн талаар бараг бодохыг хүсдэггүй гэж хэлж болхоор. Гэхдээ энэ миний бодол л доо. Тийм дээч өнөөдөр автомашины түгжрэл хэмээх энэ шинэ тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд үндсэн зургаан аргыг Төрийн болоод Орон нутгийн эрх барьж байгаа хүмүүс авч байгаа билээ. Эдгээрийн дотор өөрийн санаагаа оруулаад нэрлэе.
 Нэг Хотын төв зам болон уулзваруудыг өргөтгөх сайжруулах. Энэ шийдэл нь хамгийн зөв хамгийн оносон шийдэл бөгөөд ингэснээр автомашины хөдөлгөөн өмнөх хоёр жилийн түгжрэлтэй харьцуулах юм бол хамгийн сайн үр дүнгээ өгсөн ажил болж байна. Анхандаа Зам өргөтгөх засварлах ажил хийгдэх гэж бөөн хүний уур бухимдалыг хүргэсэн нээх олон хоног зарцуулсан ахиц муутай ажил болдог болсон бол одоо энэ ажил их хурдан хийгддэг болжээ. Хоёр Камержуулах ажил хийгдэж байна. Энэ ажлын үр дүнд Дэггүй болоод мэдлэггүй жолооч нарыг бүртгэхийн хажуугаар телевиз, ФМ, интернэт, лавлах утасаар мэдээллийг дамжуулж түгжрэлийг саруулахыг оролдож байна. Гурав Сондогоо болон тэгш тоогоор төгссөн дугаартай автомашинуудыг ажлын 5 өдөрт хязгаарласанаар замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгсэлийг 20 хувиар буюу 34 мянга машины хөдөлгөөнийг хязгаарладаг ажээ. Энэ бас сайн муу хэл ам багахан дагуулдаг ч үр дүнгээ үзүүлдэг ажил. ДөрөвЭнэ бол миний дургүйцэлийг хүргээд байгаа манай удирдлагын хийж байгаа ажил. Юу гэхээр Буруу талдаа рультэй машиныг Цаашид хил гаалиар оруулахгүй байхаар болсон явдал. Ингэснээрээ мань мэтийн арай гэж хөдөлмөрлөж байж авсан машины үнийг унагасан явдал болсон. Одоо би унаж байгаа машинаа сайжруулахын тулд зарах хэрэг гарна тэр үед яах бол миний автомашин зах зээлийнхээ үнээс хэр доогуур үнэлэгдэх бол бодхоос аймар явдал. Ингэж хүний хөдөлмөрийг үнэгүйдүүлэх гэж байдагаа. Бодхоор л уур хүрээд байх юм. Ямар баян таргандаа машин авсан биш Монгол тэр тусмаа Улаанбаатарын хүйтэнд нялх балчир хүүхдээ даруулахгүй гэсэндээ л авсан юмдаг. Анхнаасаа замын хөдөлгөөн нь зөв талдаа рультэй автомашинд зориулагдсан юм бол энэ асуудлыг хилээр машин орж ирхэд хэрэгжүүлэхгүй яасан юм. Ниргэсэн хойно хашгирав гэгч болсон доо. За бүүр тухайн үедээ Бат-үүлийн санаагаар буруу талдаа рультэй машинг явуулахгүй гэсэн бол мань мэтийн олон түмэн ЯАЖ дэсрэх байсан бол. Тав Татвараар дарамтлах нь. Энэ ажлын хүрээнд олон төрлийн татваруудыг авч байгаа даа хорт утаа, моторын багтаамж, зам ашигласаны татвар, даатгал гээл заримыг нь нэрлэж мэдхээргүй татварууд байнаа. Дараа тухтай сууж байгаа нэрлэхээс. Ингэснээрээ одоо замын хөдөлгөөнд халаасны хэмжээгээр оролцуулах өнгө аяс зухалзаад эхэлсэн гэж бодож байна. Үүний бас нэг илэрэл бол Зургаа Монголд хуучин машин гаалиар оруулахгүй гэсэн шийдвэр. Яасан гэхээр мань нөхдүүд өөрсдөө шинэ машин хэдийг бол хэдийг аваад уначих мөнгөтэй болхоор өөрсддөө бага татвар ноогдуулж мань мэтийн ядарсан ажилчин нөхдүүд гаднаас хуучин машин оруулж ирж сайхан давхих замд нь саад болоод байгаа болхоор татвар их ноогдуулж жигээд байгаа маа. Санаа нь бол явган явуулчих өөрсдөө саадгүй замаар явчих санаатай ийм дээрэлхүү өнгө аястай шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлж байна даа. Удахгүй энэ татвар татаасаа улам нэмээд биднийг бидний бяцхан үр хүүхдийг цэцэрлэг сургууль руу нь 30, 40 минут дөн өвлийн хүйтэнээр алхуулж хөлдөнө биз. Тэр үед яана даа.

No comments:

Post a Comment