Saturday, December 31, 2011

Төрөө муучлах нь (эсрэгээрээ)

Өнөө өглөө Монгол улсын Ерөнхий сайдаас SMS ирлээ. Гол утга нь түүхэн гараан дээр ирлээ хичээгээрэй гэсэн байна. Гэтэл надаа Ерөнхий сайд гэхээр бараг бидэнтэй тэнцүү гэж ойлгогдох юм. Бүүр хүндэтгэх сэтгэл эс төрнө. Төрдөө эс итгээд төрийн албан хаагчдыг үл тоосон. Нөгөө тендер яасан ийсэн юмны булхай луйварын гол эзэд гэсэн байдлаар толгойд буух боллоо. Ингэхээр бид чинь Эцэгтээ итгэхгүй байгаа хэрэг байх нээ. За тэгээд одоо ч толгойтой бүхэн нь төрөө муучлах нь моод маягын юм болсон байх нь. Захын хэнээс ч асуусан төрийн бүтэхгүй болохгүй байгаа зүйлийн талаар өөрөө харсан юм шиг ярьж чадах хүмүүс зөндөө. Аргагүй дээ Монголын арван хэдэн сувгаар болж бүтэхгүй байгаа бүхнийг төр лүү зүглүүлэгсэд олон доо. Оюу толгой, Таван толгой гээл бөөн будилан боллоо гээд яригсад зөндөө. Тэгээд ярьж хэлж байгаас нь ойлголт авхаас өөр яах билээ мань мэтийн амьтад нь төрийн хийж бүтээж байгаа зүйлийн талаар ТВ, сонингоос хагас дутуу авхаас өөр яах билээ. Тэгхээр чинь төрөө өмөөрч чадахгүй юм. Дүгнэлт нь мэдээллийн хаалттай байдал уу.

Сүүлийн үед би шүтлэгтэй болоод байгаа ингэхдээ нутаг ус, эцэг эх, эх шүтээндээ залбаралгүй яахав гэхдээ Төрийн сүлдэндээ илүү сүслэх боллоо. Яагаад гэж үү надаа миний амьдрал сайхан байна. Өнөөдөр би нийгэмд ар гэрийн амьдралд бодсондоо амжилт олж чадаагүй ч гэсэн энэ амжилтыг олох боломж нь нүдэнд харагдаж бодол санаанд минь төсөөлөгдөж байгаа юм. Үүнийг миний, бид бүгдийн Төр өгсөн. Тэгхээр би Төрөө муучмааргүй байна. Төрд орсон хулгай нар байгаа түүнийг төрд ажиллаж байгаа олон сайхан мэдлэгтэй сэтгэлтэй хүмүүс хазаарлаж шахах болтугай.

Миний нэг сонирхол бол дайнтай байлдаантай түүхэн кино үзэх дуртай. Тэдний хоол ундгүй, хувцас нь уранхай, хоноглох газаргүй амьд үлдэхийн төлөө тэмүүлж түүний төлөө бүхнийг хийж ялалтанд хүрэх нь надаа таалагддаг. Эрчүүд дайн байлдаан гэхээр гоё санагдаж хүлээж авах нь зөндөө. Харин надаа эсрэгээрээ би одоо байгаадаа сэтгэл хангалуун байна. Надаа сайн ажил, сайхан хань, хөөрхөн хүү маань байна. Би төрийнхөө буянд өөдий зэрэгтэй явж байна. Одоо байгаагаасаа ч сайхан амьдрах болж гарч ирнэ. Гэхдээ би эх оронд минь аюул тулгарах юм бол түүнийг үгүй болгохыг төлөө, өөр хэлээр ярьдаг хүний эрхшээлд орохгүй төлөө чадхаасаа чадахгүй ч гэсэн бүгдийг хийх болно. Бидний миний аюулгүй байдал, эрх чөлөөг хадгалагч Төрдөө баярллаа. Тодруулбал энэ цагт өөр хэлээр яригч түрэмгийлч үндэстэний хэдэн зуун жилийн хүсэл, шуналыг хязгаарлагч Төрдөө баярллаа.

Эцэг минь насаараа төсвийн байгууллагад ажилласан хүн, төсвийн байгууллагын ажилчдын нэг хүүхдийн их дээд сургуулийн төлбөрийг Төрөөс даасан түүний үр шим нь миний боловсрол, тэр нь миний амьдралын баталгаа болсоор байна. Төрдөө баярллаа.

Монгол улсын олон түмэн минь Төр бидэнд юуг өгсөн, бас бидний мэдэхгүй санахгүй байгаа олон эрсдэлийг хааж өгч байгааг дурсахгүй ч гэсэн. Төрөө хүндэлж яваарай. Бид өөрсдөө Төрөө хүндлэхгүй бол бусад Улс орон өөрсдийн эрх ашгийн төлөө муу муухай бүхнийг хийнэ. Гэхдээ өөрийнхөө эрх чөлөөг бусдад даатга гэсэн үг биш үү. Болохгүй байгаа зүйлийг хязгаарлах нь зөв гэхдээ туйлширч ерөөсөө болохгүй. Яахав төрийн эрхийг өөртөө авах гэсэн, албан тушаалд шунасан хэсэг бусдууд Төрийг хийж бүтээж байгаа зүйлийг бараа талаар харуулахыг хичээж, сайн хүн болж харагдах тоглолт хийх нь өөрт нь зөв байх. Гэхдээ улсын эрх ашгийг бодоосой.

3 comments:

  1. төр гэж хэнен би л лав мэдэхгүй

    ReplyDelete
    Replies
    1. Миний ойлголтоор уул нь Бид юм шиг санагдах юм

      Delete
  2. Hallo.I have visited your interesting blog.Do You want visit the my blog for an exchange visit?Grazie.
    http://internapoli-city-2.blogspot.com/
    Happy New Year - From Italy

    ReplyDelete