Friday, September 10, 2010

Буриад

Мэдэхгүй Буриад үндэстэн гэдэг ойлголт Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр хүртэл ярих боллоо. Ойлгохгүй юм. Ерөнхий боловсролын 10 жил бол Монгол үндэстэн нь Халх, Буриад, Дөрвөд, Өөлд, Баяд гэх мэт ястанаас бүрдэнэ гэж л сургасан юмдаг Их сургуульд орлоо энэ ойлголт хэвээрээ л байсан юм байна лээ. Бүхэл бүтэн 14 жилийн боловсролын тогтолцоогоор энэ ойлголтоор хэмхэртэлээ нүдлүүллээ. Овоо ойлголгоол бат итгэсэн чинь байдаггүй ээ. Амьдрал надаар тоглоод байгаа юм уу? Аль эсвэл Ардтүмний төр нь шоглоод байгаа юм уу.
Үндэсний телевизийн хөтлөгч эмэгтэй Буриад үндэстэн гэж ирээд яриж гарлаа. Угаасаа Буриад үндэстэн гэсэн нэр томьёо сүүлийн жилүүдэд хүчтэй яригдах болсон. Мэдээ үргэжилж байх хугацаанд нэг Буриад эр ярилаа гэхдээ "Буриад ястан бид Монгол үндэстэний нэг хэсэг гэсэн утга илэрхийллээ.
Уул нь Байгаль далайн хэсэг газар Монгол үндэстэний газар нутаг юм байсан түүхтэй үүний нэг баталгаа нь тэр хавийн нутаг ус бүгд Монгол нэртэй. Мянга зургаан зуугаад он дундуур Монгол үндэстэний төр улс хямралтай байхыг Иванууд далимдуулаад өөртөө хүч хэрэглэнэ гэсэн сүрдүүлэг баялагаар зэрэгцүүлэн нөлөөндөө авсан сурагтай.
Ер нь яахаараа Буриад ястныг хүчирхэг, тэнхээтэй болоод ирхэд нь Монгол улсын мэдээллийн албаныхан өөрөөсөө юунд хэний хатгаасаар түлхэнэ вэ? ойлгожгүй санагдчихлаа. Санаа нь биднийг бүүр жижиглэх гээд үзээд байгаа юм байх даа. Баабар уул нь чадалтай чадвартай нийтэлч хүн гэвч Мань нөхөр Өвөр Монгол Монгол биш гээд хэлчихсэн түүнийг нь учраа мэдэхгүй харгүй шинэ үеийнхэн өөртөө бат тусгаад авчихсан. Тэд улсын хилийн цаана байлаа гээд Монгол үндэстэн биш болсон гэсэн үг биш. Хаа байсан Европ тивд ОХУ-ын харьяанд байгаа Ойрдууд (Халимаг)-ыг бидний ахан дүүс гэх мөртлөө юунд Хажуудаа саравчилаад харж болох ахан дүүсээ өөрсдөөсөө салгана хандана ёстой тэнэгтэж байгаа юм уу эсвэл том хоёр Хөршөөрөө хэлэх үгээ хянуулаад байдаг юм уу ойлгохгүй байна. Уул нь бид түүхээ байгаагаар нь үнэнээр нь бичвэл зүгээр юмсан.

No comments:

Post a Comment