Sunday, June 13, 2010

Боодогны чулуу шиг ерөнхийлөгчтэй

Боодогны чулуу шиг ерөнхийлөгчтэй Зуурсан гурил шиг спикертэй Чихэр амтагдсан ерөнхий сайдтай Чихмэл хулгана шиг парламентчидтэй Чивээ амраадаггүй хасагуудтай Чихээ амраадаггүй ардуудтай Чинээндээ тулсан баячуудтай Чимх талхгүй ядуустай Шилбүүр хөдөлгөдөг ажилтай Шил сулладаг хообийтой Хөршдөө охидоо бэлэглэж Хөдөөгөө хөгшиддөө даатгаж Ааруул даахгүй шүдээрээ Алт мэрж байна гэж зүүдэлдэг Аялгуут хэлээ орхичихоод Англиар хуцаж байна гэж мөрөөддөг 76 durak

No comments:

Post a Comment