Friday, June 11, 2010

ЁО ХЭЗЭЭ БИД ...

Зуны дэлгэр цагт чинь хүн амьтан нэг л сайхан амрах шинжиндээ ордог доо. Гэтэл энэ Улаанбаатарт үгүй юм аа. Ажлын долоо хоногийн өглөөнөөс эхлээл уур уцаар бухимдал төрүүлээд эхлэх юм. Ёстой нэрээ хүн болсоныхоо эрхэнд, улсынхаа нийслэлд амьдарч байгаагынхаа төлөө шийтгүүлэх гэж. Нээрээ гомдмоор.
Хар нүдээ нээгээл нуухаа арилгаал угаалгын өрөө орж крантаа нээхээс эхлүүлээл бухимдал, уцаар хоёр зэрэгцэнэ. Халуун ус нь одоо болтол ирдэггүй хаашаа юм. Аль 5 сарын 28-нд л тасарсан гэсэн (хөдөө байсан болхоор хэзээ тасарсаныг нь мэдэхгүй) байрны хүмүүсийг халуун усгүйгээр төсөөлөх ямар хүнд билээдээ. Ганц усанд орох гэж төчнөөн ус буцалгаж байна ш дээ. Үүний мөнгийг нь хэн төлөх юм. Ичихгүй байрны мөнгөн дээр хэрэглээний халуун усныхаа мөнгийг бүтнээр бичсэн ирж магадгүй л улс тэвчээртэй хүлээх юм шүү. За за халуун ус гэж үглэхээ болилоо.
Гараад автобусанд суунаа урагшаа нэг өнхөрнө гэж үгүй. Дээр нь 25-р эмийн сангаас байхаа 10-р хороолол хүртэл зам засвартай учир хамаг явж болох дугуйтайнууд нь хороололын замаар хөвөрнө. Ядаж байхад өнөө өглөө Баянбүрдийн чиглэлийн замыг хаасан гэнэ. Улам түгжээ мэдсэн бол алхаад явдаг байж. Арай хурдан, бас эрүүл мэнд, эдийн засагт хэмнэлттэй байхгүй юу! Автобусны цонхоор зам, сэтгэл хоёр түгжирч ядаж явхад нөгөө Гэндэнгийн цэцэглэгийг дулааны хэдэн шугамыхан сэндийчээд баахан шороо овоолчиж. Дулааны шугамаа сольж байгаа нь тэр биз. Муу ядаргаанууд БИ яахаараа энэ бүхнийг харж мэдэрч бухимдаж байх ёстой юм. Хавиар нэг хотын дулааны бололтой шугамуудыг солих ажил. Нөгөө жаахан ургах гэж ядаж байгаа хэдэн мод, зүлэг, ногоогоо үгүй хийгээд хаячихна. Тэгээд бас ногоон дэлхий мэлхий гээл юм яриад баахан мод хаваржингаа тарьсанаа үгүй болж байгаа юм аа (жаахан хэтэрүүлж байгаа юм шүү уучлаарай).
Эндээс нь манай засгийн газрын үйл хэрэг ямар салангид тусгай, хоорондоо холбоогүй, тус тусдаа вант улсууд болсоныг харна. БОЯ-аас хэдэн мод тэнд тарина, УСУГ-аас тэднийг нь ухаад хаячихана. Ямар тэднээс мөнгө гарч байгаа биш дээ. Цаанаас нь үр гээд мөнгө өгч байгаа юм чинь.
Ер нь ажлын хэрэгжилтийг байгаагаар нь үнэлдэг тогтолцоо ч байхгүй үүлэн дунд л ажил нь төөрөөл, заримдаа хоорондоо мөргөлдөж нэг нэгнээ гайхаж хараал явдаг биз.
Дулааны шугам солихдоо ногоон байгууламжийг устгахгүй байхыг шийдлийг би бүхэл бүтэн жилийн өмнө өөрийн блогтоо тавьж мөн biznetwork-оор хэлэлцүүлж байсан. Тэрхүү шийдлийг гүйцэлдүүлэх сайхан санаа санаачлага, технологийг бидний үеийнхэн гаргаж байсан. Ийм байхад биднээс энэ чиглэлээр хэт мэргэжсэн хүмүүс яахаараа түүнийг хийж чаддаггүй билээ.
Шалтгааныг нь бодоод бодоод олохгүй юм. Эсвэл тэдний удирдлага нь дулааны талаар ямар ч мэдлэггүй нийгэм судлаач байж таараад "манайд хөрөнгө мөнгөний хүрэлцээ муу байна. Наадхыг чинь сайжруулах чадамж алга. Тэгээд өөрсдөө үүнд тааруулаад нэг нүх ухаад турбагаа бул" гэдэг биз.
Нээрээ ингэж ярьдаг бол хэзээ бид боломжтой болох юм. Хэзээ бид зардалын давхардалыг арилгах юм. Хэзээ бид ногоо байгууламж хийсэн газартаа дахин суулцаж суулгахаа болих юм. ЁО ХЭЗЭЭ

No comments:

Post a Comment