Thursday, June 10, 2010

Боодогны чулуу шиг ерөнхийлөгчтэй

Боодогны чулуу шиг ерөнхийлөгчтэй
Зуурсан гурил шиг спикертэй
Чихэр амтагдсан ерөнхий сайдтай
Чихмэл хулгана шиг парламентчидтэй
Чивээ амраадаггүй хасагуудтай
Чихээ амраадаггүй ардуудтай
Чинээндээ тулсан баячуудтай
Чимх талхгүй ядуустай
Шилбүүр хөдөлгөдөг ажилтай
Шил сулладаг хообийтой
Хөршдөө охидоо бэлэглэж
Хөдөөгөө хөгшиддөө даатгаж
Ааруул даахгүй шүдээрээ
Алт мэрж байна гэж зүүдэлдэг
Аялгуут хэлээ орхичихоод
Англиар хуцаж байна гэж мөрөөддөг ХӨӨРХИЙ МИНИИ МОНГОЛЧУУД...

No comments:

Post a Comment