Friday, April 30, 2010

Ээж гэж хэнийг хэлдэг юм вэ?

Ээж гэж хэнийг хэлдэг юм вэ? гэж та надаас асуу!
Энэрэнгvй хайрын дээд нь юм вэ? гэж надаад бас дахин асуу!
Хорвоод чиний шvтээн чинь юу вэ? гэж чи надаас асуу!
Хэний ємнєєс эргэлзэлгvй халуун амиа єргєх вэ? гэж надаас дахин асуу!

Хvvгээ гэх сэтгэлтэй халуун хайрыг ээж гэдэг юм
Хорвоод vрээ тэврээд мишээх тэр заяаг хэлдэг юм
Дvрс алдахад минь уурсаад хонгонд алгадах сэтгэлийг хэлдэг юм
Дусал дуслаар нулимс унахад арчаад хєтлєх энэрлийг хэлдэг юм
Энэрэнгvй хайрын дээдийг ээж гэдэг юм

No comments:

Post a Comment