Thursday, April 22, 2010

Нинжа Баянхонгор аймгийн Баянхонгор сум

Бид 17 хоногийн турш хөдөө орон нутгаар явах ажил гарсан юм. Энэ удаа их зэврүүн салхи шуургатай өдөр эхлэсэн. Шөнө хөдөө явна гээд байж болох бүх л зүйлээ бэлдлээ. Шүдэнз, оо, хөнжил гээл. Өглөө 5 цагт Улаанбаатар хотод их шуургатай, тэнгэр ажвал цас орох шинжтэй.
Ямартаа ч судалгааны багийн хүмүүс цуглаад 07:00 цагт Улаанбаатараас гарсан. Цас ороод шуураад байдал нэг л биш ээ. Битүү цасан шуурга алсын бараа харагдахаа байлаа. Би гэдэг хүн Монгол улсын 21 аймгаас 16 аймгийн нилээд хэдэн сумаар явчихсан юм. Энэ хугацаанд өөрийн эрхгүй нутгийн уулс, шүтээн, овоонд үнэн сэтгэлээсээ сүслэн залбирч явдаг болсон.
Энэ удаа бусдаас илүүтэйгээр нутаг орныхоо тэнгэрт сүслэн залбирсан. Ингэж нүсэр шуурган дундуур явж байхад ачааны том том машинууд шуурга уруудан зогссон мал шиг замын хажуу руу орж салхи уруудан зогсжээ. Бид цааш явсаар нэгэн уулын нөмөрт орсноор байдал арай намжлаа. Ямартаа тэр давааны цаана гарвал хавар болсон байна. Шал өөр хоёр ертөнц нэг цасан шуургатай өвөл нөгөө нь бүртийх цасгүй шалбааг гарсан тал хээр гайхмаар шүү. Ингэж нэг явсаар Өвөрхангайгаар дайраад Баянхонгорт очлоо хавар болжээ. Цас алга гэхдээ газар тэнгэр нийлсэн улаан шороон шуурга тэсэхийн аргагүй байдалтай шүү.
Энэ орон нутаг сумын төв дээрээ 20 мянган хүнтэй гээгүй байхдаа хүн амтай ажилгүй хүмүүс нь сумаасаа 20 километрийн зайтай алтны шрооон орд дээр очиж алт угаадаг гэхээсээ илүү ухдаг юм байна. Яагаад гэвэл сэлэнгэ аймгийн нинжа нар усаар алтаа угааж авдаг бол Баянхонгорын алтны нинжа нар алтаа ухаад үлээдэг хятадын мотороор шороогоо үлээлгэж тунгааж авдаг юм байна. Энд ерөөсөө нэгэн суурийн үүссэн байна аа. Баахан нэр гэрүүдийн урд замбараагүй олон овоолсон шороо алсаас харагдсан. Ер нь хувиараа алт олдворлогч нарыг нэршил яагаад нинжа болсон гэвэл нээх аймар нинжа нар шиг шөнө нисэх орж ирээд алтны уурхайг тоног болхоор эсвэл, тийм аймар зодолддог, хууль бус юу ч хийж мэдэх хүмүүс гэдэг үүднээс нэрлээгүй юм байна аа. Тэдний нэршил маш энгийн нэг шог нөхөр зам дагаж явсан чинь урдаас нь алт угаах түмпэнгээ ардаа үүрч, нүүрээ алчуураар боосон (алчуур нь шороо ухаж байхад боссон тоосноос хамгаалах зорилготой болхоос биш таны бодож байгаа шиг нүүрээ нууцалсан хэрэг биш), гартаа тахир төмөр барьсан хүмүүс тааралджээ. Тэд мэлхий нинжатай ижил харагдсан учир алтны нинжа гэсэн нэртэй болжээ.
Баянхонгор аймаг Монгол улсын хэмжээнд хамгийн олон машинтай аймагаар шалгарсан гэсэн. Энэ нь нөгөө алтны буян шүү дээ.
Баянхонгор Сэлэнгэ хоёрын алтны нинжа нарыг ёс заншил хоорондоо нилээд ялгаатай. Тухайлбал алт олох тал дээр байна. Сэлэнгэ аймгийн нинжа нар алт олох юм бол бусдаас аль болох нууж харуулахгүй, нууцлах сонирхолтой бол Баянхонгорын нинжа нар хүмүүс харж байхад алт олох юм бол лондоо хайрласан гэж ихэд бэлэгшээн тухайн харсан хүндээ олсон алтаараа авсан идээ цагаа, тамхи, тариа, архи хүртэл авч өгнө шүү дээ. Ер нь ахиу юм олох юм бол нийт алт ухаж байгаа хүмүүсийг нэг удаа найрлуулна.

Идээ цагаа харамгүй цацаж, нутаг орноо тахих үйл хийнэ. Бидныг Баянхонгорын нинжа болох 2 залуу дээр очиж сонирход олсон алтаа ер нуухгүй харуулаад сонирхуулаад их зочломтгой хүмүүс байна лээ. Харин Сэлэнгэ бол төмөр замтай олон хүний хөлтэй газар болхоор зах зээлд хэт шилжсэн, хувь хүн гэсэн үзэл ноёрхосон газар юм уу даа.
Дээрх зурган гарсан овоолсон шороо бүрийн хажууд 10 орчим метр ухасан нүх байдаг гэж боддоо аймар гүнзгий. Хаа газар ажилгүйдэл ноёлсон өнөө үед хүмүүс амьдрахын төлөө ингэж л зүтгэж байна буруутшах аргагүй л дээ. Бид ер нь алтны нинжа гэхээр үл бүтэх хүн байгаа гээд очхоос их эмээдэг тэгtt; ямар сайндаа манай зурагчин очхоос татгалзаж машин дотроосоо ийм хэдэн зураг авсан, айгаагүй бол очиж нүхний зургийг нь хүртэл авахгүй юу за яахав дараа тэдний талаар нэг албомтой болно байх гэж найдая.

No comments:

Post a Comment