Thursday, April 15, 2010

Завхан аймгийн Улиастай сум

За энэ сумын хувьд 20,000 гаруй хүн амтай газар нутаг жаахан, ихэнх малчид нь Улиастайгаа тойрсон бусад сумын нутагуудаар хил зөрчин малаа хариулдаг. Үүнээс болоод сумд хоорондын засаг захиргааны нэгжүүд болжил өгвөл гэрээ хэлцэл, тохиролцоо хийдэг гэж байгаа. Даанч доогуураа байгаа малчид нь хоорондоо хэл амаа ололцохгүй асуудал үүсгээд байдаг.
Сумын хэмжээнд Нам (заримдаа нам гэдэг үгийг томоор бичих нь зөв гэж бодоод байх боллоо. Сүүлдээ бүүр итгээд байх боллоо) хоорондын сөргөлдөөн нууц дайн гэж дээд цэгтээ хүрчээ. Ер тэгээд Монголын баруун аймгийн гол толгойны өвчин гэвэл хоёр нам хоёулаа үүнийг хэлэх биз. Улиастай сумын Засаг дарга Эрдэнэбаатар гэж хүн байна тэр нөхөр өөрийн тамгын газрын таван ажилтантай шүүхдэлцэж байгаа гэдгээ ярьсан юм. Ажил нь ахиж өгөхгүй хэцүү л байгаа харагдсан. Миний хувьд ямар нам энээ тэрээний харьялалтай биш сонсоход содон байгаа юм.
Хөөрхий Монгол улсын минь хоёр Ерөнхийлөгчийн төрсөн нутаг юм гэнэ лээ. Одоо хүртэл 24 цагийн тог байхгүй. Юугаар ч юм тодорхой хэмжээнд ажлуулдаг юм билээ. Засаг даргын орлогч нь айлуудын тогны өрийг хэсэгчилж төлүүлэх ажил зохион байгуулсаны үндсэн дээр нэг юм цахилгаан олгох хугацаа 2 цагаар уртассан гэж байгаа. Бөөн баяр. За орон нутгийн ЗДТГ-ын хоёр давхарын хана дээр орон нутгийн онцлогийг харуулсан зураг байсан түүнээс энэ Улиастай суманд юу байгааг харах биз.
Дээр байгаа эхний зурагнаас Улиастай сумын их тойрог харагдаж байгаа байх. Мөн энэ зурагнаас цагдаа нар ямар чөлөө завгүй ажилдаг, залуучууд нь голдуу архи ууж шартаад азтай нэг нь аль нэг найзаараа хүргүүлж, зарим нь биллярд тоглоод сууж байгаа нь тод, Мөн цагдаагийн байгууллага ямар чухал байр суурьтай байх нь харагдана.
Дараагийн зургаас нь Завхан аймгийн Улиастай сумын наадмаар дандаа нарны туяа ойсон халзан толгойтой хүмүүс барилддаг. Яагаад халзан толгойтой хүмүүс байдаг учрыг ямар асуусан биш. Бодвол нэг нь нөгөө рүүрээ толгойгоороо нарны гэрэл нүд рүү нь ойлгоод гялбах хооронд нь мэхээ хийдэг биз.
Үргэжлэл бий ...

6 comments:

  1. Улиастай хотыг л нэг үзчих юмсан

    ReplyDelete
  2. Үзвэл сонирхолтой. Газрууд байж магадгүй ээ гэхдээ ард иргэд нь үнэхээр сонирхолтой улсууд

    ReplyDelete
  3. tenegtdeg bn shde uuriiguu hen gej bodood bgam iim niitlel bichij bj bas uuriiguu nitlegch gechihej ee ineedtei yum hohohohoh

    ReplyDelete
  4. 2 yronhiilochiin torson nutag 24 toggui ni unen busad ni hudlaa golog mineee

    ReplyDelete
  5. Жаахан шогносон төдий гэхдээ энэ зураган дээр байгааг харсанаараа тайлбарлах гэж оролдсон. ЗДТГ-ын ханан дээр ийм зураг байдгийг тэр нутгийн хүн бол мэдмээрсэндээ

    ReplyDelete
    Replies
    1. Тог тасалддаг, ажилгүйдэл их байдаг боловч түүнийг яаж өөрчдлөх вэ гэж бодохын оронд нутаг орноо муудпаг тэнэг хүн бас байдгаа

      Delete